Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох Засгийн газрын тогтоол баталлаа
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай
Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа
ЗГ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна
ТӨСӨВ: Ирэх онд 528.9 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Лениний мавзолейг 90 жилийн өмнө анх нээжээ
Зөвлөлт гүрэн төдийгүй, ертөнц дахинаараа “Дэлхийн хөдөлмөрчдийн их багш” хэмээн дээдэлж, тахин шүтэж байсан пролетарийн их удирдагч, хувьсгалч Владимир Ильич Ленин 90 жилийн өмнө нэгдүгээр сарын хүйтэн өдрүүдээр нас барж зөвлөлт гүрэн уй гашууд автжээ.

Их багштайгаа уулзаж, барааг нь ч харж амжаагүй олон нийтэд зориулан шарилыг нь Москвагийн Улаан талбайд залахаар шийдсэн байна. Ингээд бунхан босгох төсөл зарлахад нийт 117 төсөл ирсэний дотор уран барилгачид эртний египетийн сүм шиг, тэнгэр баганадсан шилэн цамхаг маягийн, Хеопсын цац суварга шиг гээд янз бүрийн л төсөл ирүүлсэн гэдэг. Дэргэд нь Лениний 40 метр хөшөө босгох төсөл ч байсан гэнэ. Дэлхий даяар коммунизм ялж байгааг бэлгэдсэн гэрэлтдэг асар том дэлхийн бөмбөрцөг маягийн бунхан барих төсөл ч байжээ.

Энэ бүхнээс уран барилгач Алексей Щусевын төсөл шалгарч ердөө зургаа хоногийн дотор анхны модон мавзолейг босгосон байна. Энэ мавзолейг 1924 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр нээж их багшийн шарилыг олон нийтэд үзүүлж эхэлжээ.
Ленин багшид бараалхаж хүндэтгэл үзүүлэх гэсэн иргэд баруун шатаар өгсч гурван талаасаа харагддаг бунхалсан цогцосыг хараад зүүн шатаар буудаг байж.
Ингээд байж байтал их удирдагчтайгаа салах ёс үйлдэх гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байхаар нь Владимир Ильич Лениний шарилыг удаан хугацаагаар хадгалж, хүссэн хүн бүрийг оруулж байхаар шийдсэн байна. 1924 оны гуравдугаар сарын 24-ний сонинд “ЗХУ-ын олон нийт, бусад орнуудаас ч гэсэн их удирдагчийн гэгээн дүрийг харах, хүндэтгэл үзүүлэх гэсэн хүсэлт ирсээр байгаа тул В.И.Ульяновыг оршуулах комисс орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж шарилыг нь удаан хугацаагаар хадгалахаар шийдвэрлэлээ” гэсэн албан ёсны мэдэгдэл гарчээ.

Өөр нэг хувилбараар Сталин их удирдагчийн шарилыг ийн удаан хугацаагаар хадгалж ЗХУ-д цоо шинэ шашин бий болгож Лениний дүрийг бурханчлан, харин өөрөө хаан болохыг бодсон гэдэг. Тэгээд ч ЗХУ-ын Төвийн гүйцэтгэх хорооны гишүүн Л.Красин “Мавзолей нь ач холбогдлоороо Иерусалим, Мекка шиг байх ёстой” гэсэн байдаг.
Эхлээд Ленийн цогцосыг хөлдөөхөөр шийдэрлэж байж. Ингэхийн тулд Европоос асар хүчтэй хөлдөөх төхөөрөг авна гэсэн үг. Гэтэл цахилгаан эрчим хүч найдваргүй болохоор юу ч болж мэднэ гээд энэ бодлоос татгалзсан байна. Эртний египетийн аргаар муми болгоно гэхэд цогцос жингийнхээ 70 хувийг алдах болохоор нүүр царай нь өөрчлөгдөж мэднэ гэнэ.
Ингээд анатомч Владимир Воробьев, химич Борис Збарский нар занданшуулахаар шийдэж. Энэ хугацаанд мавзолейг таван сар хаах хэрэгтэнй боллоо.

Хоёр сарын дараа модон бунханг хааж 18 метр урт, 9 метр өндөр мавзолей барьжээ. Олон нийтийн орох шат дотроо орж гурван шатлалт, тэгш өнцөгт бунхан боллоо. Бунхны модон нүүрийг тунгалаг өнгийн лакаар гоёж, багануудыг хар царсаар босгосон байна.

Харин өнөөдар Улаан талбайд байгаа мавзолейг 1929 оноос төмөр бетоноор барьж эхэлсэн байна. Гэхдээ хэлбэр нь өмнөх модон мавзолейнхаа хэлбэрийг хадгалж шаталсан пирамид болгоод 1930 онд нээжээ. Гадна талыг хүрэн, хар өнгийн гантигаар гоёсон байна.

Одоо харин Улаан талбай дахь Лениний бунханг бууулгана буулгахгүй гээд байдаг ч буулгаагүй харин ч 2013 онд мавзолей дээр төрийн удирдагчдын гарахад зориулан цахилгаан шат тавьсан байна.

0 Сэтгэгдэл