УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ж.Биберийг Канад руу нь хөөхийг хүссэн өргөдөл гаргажээ
Сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэй танхайрсан, хэрэг төвөг орооцолдсоноороо хэвлэлд бичигдэх болсон Жастин Биберээс америкчуудын зарим хэсэг залхаж эхэлсэн бололтой. Түүнийг төрсөн нутаг Канад руу нь хөөж явуулах хэрэгтэй хэмээн үзэл бодлоороо нэгдэж, Ерөнхийлөгч Б.Обамад өргөдөл гаргаад байна. Архи, хар тамхи мансууруулах бодис, үдэшлэг цэнгээн гээд түүний тухай мэдээ бүхэн үл бүтэх зүйлийн талаар өгүүлж буй нь түүний дууг сонсдог өсвөр үеийнхэнд маш муу үлгэр дуурайл болж байгаа учир АНУ-д оршин суух ногоон картыг нь хүчингүй болгож, Канад руу нь явуулах хэрэгтэй хэмээн өргөдөл гаргасан хүмүүс үзэж байна. Одоогоор 40 мянган дэмжиж буйгаа илэрхийлсэн уг өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурвал тэдний саналыг Цагаан ордон албан ёсоор авч үзэх ажээ.

Хэдхэн жилийн өмнө "Baby" хэмээх дуугаараа америкчуудын хайрыг татсан бяцхан хүү өнөөдөр нас биед хүрсэн гэдгээ батлах гэсэн мэт болохгүй бүхнийг өөрийн биеэр туршиж, оддын өвчин тусаад байгаа нь хэн хүний нүдэнд ил байгаа юм. Энэ байдлаараа тэр яг л Бритни Спирс шиг хэдхэн жилийн дотор мартагдана хэмээн хөгжмийн ертөнцийнхөн ярьж байна. Түүнийг хүмүүжүүлэхээр ээж нь, менежер нь, тэр бүү хэл хуучин найз охин Селена Гомез хүртэл өөрийгөө засахыг хэлж зөвлөж байгаа ч хамгийн сүүлд гэхэд Жастин согтуугаар хурд хэтрүүлэн жолоо барьсан хэргээр баривчлагдаад, маргааш нь барьцаагаар суллагдмагцаа Панам руу амрахаар найзуудтайгаа хамт явжээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл