"Болор цом" 31 дэх удаагийн найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өчигдөр болж өндөрлөлөө.
Өнөө жил 25 найрагч оюун ухаанаас урсан гарах шүлгэн хэлхээгээр өрсөлдсөнөөс тавын даваанд яруу найрагч Г.Батсайхан, Л.Моломжамц, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш нар тунаж үлдэв. Найрагчид сүүлийн давааны шүлгээ уншсанаар онооны дарааллаар Л.Моломжамц 18 оноогоор эгшиглэнт эхийн найрагч болж "Болор цом"-ын эзэн болов. Удаад нь 17 оноогоор О.Цэнд-Аюуш, 16 оноогоор Б.Батсайхан, 15 оноогоор Ч.Ууганбаяр, 14 оноогоор Д.Өсөх-Эрдэнэ гэсэн найрагч шалгарав. Энэ жилийн наадмыг ардын уран зохиолч Б.Лхагвсүрэн, Т.Галсан, яруу найрагч Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нар шүүн тунгаасан аж.