Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИАР ДАЛИМДУУЛАГЧИД
МАН-д нэхэл хатуутай найман гишүүн байна аа. Намдаа эсэргүү нэр зүүгээд байгаа тэр гишүүд Ц.Нямдорж сайдыг огцруулах бичгийг долоо хоногийн өмнө өгсөн боловч Хуульзүйн байнгын хороо эл асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцсэнгүй. Тиймээс дээрх бичгээ УИХ-ын даргад өчигдөр дахин хүргүүллээ. Үүнд нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Та бүхний тавьсан асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ бидэнд хэлэлцэж шийдэх асуудал олон байна. Юуны өмнө хуулийн хугацаа нь тулгачихаад байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн асуудлыг нэг мөр шийдэх, УИХ-ын ээлжит сонгуулийн товыг зарлах гээд нэн даруй шийдэх асуудал байна. Нөгөө талаар та бүхний тавьсан асуудлын тухайд намын Удирдах зөвлөлөөр ярилцаж, намын бүлэг шийдлээ гаргах ёстой. Намын бүлгийн шийдвэр гараагүй байгаа учраас Байнгын хороо хуралдаж чадахгүй хүлээзнэж байгааг та бүхэн өөрсдөө ойлгож байгаа. Иймээс асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдэл гаргуулахад адилхан нэг бүлгийн гишүүдийн хувьд та бүхэн өөрсдөө ажиллах хэрэгтэй, саналаа хэлэх нь зүйтэй” гэсэн хариу барьжээ. Ийнхүү УИХ-ын даргаасаа таагүй хариу авсан гишүүд намын даргынхаа өрөө рүү яаран очив. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд тэдэнд мөн ижил утга бүхий хариу өгсөн гэнэ. Арга мухардсан гишүүд УИХ-ын дарга, намын даргадаа хуулиа дагаж ажиллаарай гэснээс өөрийг хэлж чадалгүй гарчээ. Уг нь, МАН-ын удирдлага бичиг цаас барьж гүйгээд байгаа хэдэн гишүүндээ “Тойрог өгье, Ц,Нямдоржийг тайван орхи” гэсэн утгатай тохироо хийсэн талаар хэвлэлүүд бичиж байсан. Харин МАН-ын нэр бүхий гишүүд тохироо хийгээгүй гэдгээ батлахаар ийнхүү Хуульзүйн сайдын асуудлыг дахин хөндсөн бололтой.
0 Сэтгэгдэл
























