Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хуйвалдаанд Д.Дэмбэрэл дарга тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа гэнэ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хувьд хууль зөрчсөн эсэх нь хамаагүй. Ямартай ч, Ц.Нямдорж сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй байх чиглэлийг дээд удирдлагаасаа авсан гэсэн явган яриа дуулдав. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл байна аа. Ц.Нямдорж сайдын асуудлаас Орон нутгийн сонгуулийн асуудлыг чухалчилж байгаагаа Д.Дэмбэрэл дарга тов тодорхой хэлсэн. Үнэхээр л байдал ийм байгаа юм бол Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхээр тов нь гараад байсан Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр яагаад хуралдсангүй вэ. Гишүүдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаан хэлсэн. УИХ-ын дарга хууль зөрчин байж Орон нутгийн сонгуулийн хуулиа хэлэлцэх гэж байгаа юм бол гишүүдийн ирцэнд анхаарлаа хандуулахгүй яасан юм бол. Үүнээс харахад яах аргагүй Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэхгүй байх үүрэг авсан гэж хардаж болохоор байна.
Д.Дэмбэрэл дарга Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцэхгүй байх бас нэг үндэслэлээ эл асуудлыг намын бүлэг хэлэлцээгүй гэж тайлагнасан. УИХ дахь МАН-ын бүлэг өдөр бүр л хуралдаж байгаа. Ингэж цаг заваа баран байж хуралдахдаа Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцэж амжаагүй гэнэ шүү. Сонин сонсогдоод байгаа юм. Сүүлийн хоёр долоо хоногийн турш Байнгын хороо, нэгдсэн чуулган аль аль нь хуралдаагүй. Үндсэндээ намын бүлэг л хуралдсаар. Ийм байхад Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцэхгүй байна гэдэг бас нэг шалтаг уу, эсвэл хэлэлцсэн асуудлынхаа талаар МАН-ынхан маш чанад нууцалж байна уу.

0 Сэтгэгдэл