Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох төслийг өргөн барив Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Мисс Б.Номин-Эрдэнийг дэмжиж саналаа өгөөрэй

"Miss Mongolia 2013" тэмцээний дэд мисс Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 15-28 хооронд зохион байгуулагдаж буй “World "Miss University 2013" буюу дэлхийн оюутны миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.

   Тус тэмцээнд дэлхийн 50 гаруй орны миссүүд оролцож байгаа бөгөөд дэлхийн сая сая хүн энэ тэмцээний ялагчид тодрох тэр мөчийг тэсэн ядан хүлээж буйн дамжиггүй юм. Ийнхүү эх орныхоо нэрийг “World "Miss University 2013"-ийн тайзнаа цуурайтуулж яваа олон орны мисс бүсгүйчүүдийн олон нийтийн санал хураалт онлайнаар хийгдэж эхэлсэн бөгөөд Монголчууд бид ч мөн адил Бат-Эрдэнийн Номин-Эрдэнийн төлөө саналаа өгч дэлхийн оюутны миссийн алтан титмийг хамтдаа зүүцгээе.

   Дашрамд дуулгахад Бат-Эрдэнийн Номин-Эрдэнийн одоо 21 настай, ШУТИС-ын ГГТС-ын Гидрогеологийн 4 курсын оюутан бөгөөд "Монгол модель" агентлагт 4 дэх жилдээ гэрээтээр ажиллаж байгаа авъяаслаг модель юм. Түүний хувьд биеийн өндөр 182, биеийн жин 58, биеийн харьцаа 86*60*90, гаргасан амжилтуудаас нь дурьдвал 2011 оны “Face of Mongolia” тэмцээний тэргүүн байр, Фото мисс, 2012 оны onii “Asian new face model awards” тэмцээний шилдэг оролцогч, 2013 оны “Mod art” тэмцээний шилдэг загвар өмсөгч, 2013 оны "Miss Mongolia" тэмцээний дэд миссээр тус тус шалгарч байсан юм.

Ингээд монгол түмэн та бүхэн ЭНД ДАРЖ Б.Номин-Эрдэнийг дэмжиж саналаа өгөөрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан