“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Радиогийн уралдааны шагналаа 44 жилийн дараа авчээ
Германы иргэн Гюнтер Цеттл гэгч аль 1969 онд радио сонирхогчдын дунд явуулсан ая дууны тааварт оролцож аялгууг үнэн зөв таасныхаа шагналыг саяхан авчээ.
Гюнтер зүүн герман БНАГУ-д амьдарч байхдаа Баруун германы радиог байнга сонсдог байж. Энэ нь тухайн үедээ капиталист радио станц сонсох нь хууль бус байснаас ил зарлах боломжгүй байсан хэрэг. Нэг удаа радио сонсч байтал ая дууны таавар явахаар нь чагнавал The Creation хамтлагийн дуу яваад таахыг сонсогчдоосоо хүсчээ. Тэр үед 18 настай байсан залуу тэртэй тэргүй энэ хамтлагийн дуунд дуртай байсан болохоор нэг их төвөггүй тааж, хариуг нь ил захидал дээр бичээд илгээсэн байна. Харамсалтай нь ил захидлыг БНАГУ-ын Аюулаас хамгаалах яам хурааж авснаар хүрэх газраа очиж чадаагүй байна. Гюнтер ч энэ тухай мартаж орхиж.
Хоёр герман нэгдсэний дараа түүний нэг найз нь энэ тухай сануулж, радиод хандахыг зөвлөхөд Гюнтер хуучин баримт бичгүүдээ шүүсээр дээр цагт илгээсэн ил захидлынхаа хуулбарыг олж радиогийн газарт илгээсэн байна. Эндээ ил захидлын жинхэнэ эх нь архивт байгааг ч дурджээ.
Радиогийнхан ил захидлыг аваад түүнийг дуудаж, Гюнтер ч тэдэнд бүхий л түүхээ ярьсан байна. Энэ бүхний эцэст түүний 44 жилийн өмнө авах ёстой байсан зөв хариултын нь шагнал болгож The Creation хамтлагийн Painter Man зохиомж бүхий пянз, энэ хөтөлбөрийг хөтлөгчийн дурсгалын зүйлсийг гардуулжээ.
Германы иргэн Гюнтер Цеттл гэгч аль 1969 онд радио сонирхогчдын дунд явуулсан ая дууны тааварт оролцож аялгууг үнэн зөв таасныхаа шагналыг саяхан авчээ. Гюнтер зүүн герман БНАГУ-д амьдарч байхдаа Баруун германы радиог байнга сонсдог байж. Энэ нь тухайн үедээ капиталист радио станц сонсох нь хууль бус байснаас ил зарлах боломжгүй байсан хэрэг. Нэг удаа радио сонсч байтал ая дууны таавар явахаар нь чагнавал The Creation хамтлагийн дуу яваад таахыг сонсогчдоосоо хүсчээ. Тэр үед 18 настай байсан залуу тэртэй тэргүй энэ хамтлагийн дуунд дуртай байсан болохоор нэг их төвөггүй тааж, хариуг нь ил захидал дээр бичээд илгээсэн байна. Харамсалтай нь ил захидлыг БНАГУ-ын Аюулаас хамгаалах яам хурааж авснаар хүрэх газраа очиж чадаагүй байна. Гюнтер ч энэ тухай мартаж орхиж.

0 Сэтгэгдэл