УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр 240 хүүхдийн ортой барилга барина

Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-р цэцэрлэгийн хуучин барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, акт тогтоосон тул уг барилгыг буулган шинээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр 240 ортой барилга барихаар болсон. Цэцэрлэгийн барилга барихад 2.1 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн А/1110 дугаар захирамжийн дагуу 2014 онд шаардлагатай 544 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Харин нийслэлийн Засаг дарга 01 сарын 20-ны өдөр “Хөрөнгө гаргах тухай” А/20 дугаар захирамж гаргаж, одоогийн хуучин барилгыг буулгах ажилд шаардагдах 160 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгасан юм.

0 Сэтгэгдэл