УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Таван толгойн төслийг монголчууд өөрсдөө хэрэгжүүлж магадгүй
Олон улсын томоохон компаниуд өрсөлдөж буй Таван толгойн Баруун цанхийн тендерийн шийдвэр гарахгүй нэлээд удааширч, хэрхэх нь мэдэгдэхгүй хойшилсоор байгаа билээ. Тэгвэл энэ төслөө монголчууд өөрсдөө ч удирдаад явж магадгүйд хүрээд байгаа тухай “Эрдэнэс-Таван толгой” компанийн уул уурхай хариуцсан орлогч захирал Грэм Хэнкок гадаадын хэвлэлд ярьсан байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Монголын хувийн хэвшлийн секторын удирдагчдын уулзалтын үеэр Г.Хэнкок энэ санааг цухуйлгасан аж. Тэрээр “Монголын Засгийн газар энэхүү төсөл дээр гадаадын өөр өөр хөрөнгө оруулагчдыг хамтад нь групп болгон оролцуулж бараг л чадахгүй. Ийм зүйл болох магадлал бараг л байхгүй” гэж ярьсан байна. Хэрэв байдал үүн дээрээ тулвал “Эрдэнэс-Таван толгой” компани өөрөө Баруун цанхийн төслөө удирдаад явах болов уу гэсэн таамаг байгааг ч тэрээр хэлжээ.
Өнгөрсөн оны зургадугаар сард Засгийн газар Таван толгойн тендерийг Хятадын “Shenhua” групп, АНУ-ын “Peabody” болон Монгол-Оросын консорциумд өгч байгаагаа зарласан билээ. Гэвч тендерт оролцсон Япон, Өмнөд Солонгосын компаниуд Засгийн газарт гомдол гаргаснаар тендерийн шийдвэрийг эргэн харахаар болж, эцэслэн шийдвэрлэхгүй байсаар өнөөг хүрээд байгаа юм. Удахгүй парламентын сонгууль болох учраас лавтай сонгууль өнгөртөл эцсийн шийдвэр гарахгүй байх гэж Г.Хэнкок үзэж байгаа аж. Ийнхүү Таван толгойн тендерийн шийдвэр удаа дараа хойшлон, саатаж байгаа нь Монголын Засгийн газар бизнесийн ашиг сонирхлоос илүүтэй улс төрийг нэн тэргүүнд тавьж байгаатай холбоотой хэмээн ажиглагч шинжээчид үздэг. Тэд Монголын Засгийн газрыг бизнесийн сайн гэрээ хийхээс илүүтэй хоёр хөршийнхөө ашиг сонирхлыг хэрхэн тэнцүүлэн барих вэ гэдэгт анхаарч байна хэмээн шүүмжилдэг.

Reutors
0 Сэтгэгдэл