Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Хийморь” цомог тун удахгүй

"Номин талст" хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг МУСТА Т.Дэлгэрмөрөн элэг нэгт ахан дүүсийнхээ босоо цагаан хийморийг магтан дуулсан “Хийморь” хэмээх цомгоо тун удахгүй түмэн олондоо өргөн барих нээ.

   Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаярын  зохиосон 5-н дуунаас бүтэж буй гэдгээрээ онцлог, тус цомогт олон гайхалтай уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа бөгөөд “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат дуу дуулахын найруулагчаар ажиллаж байгаа бол дууны ая дангийн найруулга дээр Никитон хамтлагийн хөгжимчин Бука ажиллаж байгаа ажээ.

   Мөн “Хийморь” цомог нь дуунаас дууны хооронд домог мэт түүх өгүүлэгдэх бөгөөд энэхүү домгуудыг радиогийн нэрт нэвтрүүлэгч МУСГЗ Г.Чулуунбат умдадах аж. Түүнчлэн МУГЖ, МУАЖ Морин хуурч Ч.Батсайхан цомгийн дуунуудын аялгууг эгшиглүүлж байгаа гэнэ. Ийнхүү дуучин Т.Дэлгэрмөрөнгийн монгол түмний хийморь бахадлыг магтан дуулсан шинэ цомог сонсогч түмний гар дээр тун удахгүй очих нээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан