Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Жонни Депп сүй тавьжээ
Холливудын жүжигчин Жонни Депп найз бүсгүй Амбер Хердтойгоо сүй тавьжээ. 2012 оны долдугаар сард эхнэрээсээ салаад удаагүй байхдаа Жонни Депп Амбер Хердтой болзож эхэлсэн юм. Гэхдээ тэднийг бүр 2010 онд  "Rum Diaries" кинонд хамтран тоглох үеэс л дотно харилцаатай болсон гэлцдэг. Үүнээс ч болоод Жонни Депп 14 жилийн гэр бүлийн амьдралаа төгсгөл болгож хоёр хүүхдийнхээ ээж Ваннеса Парадайсыг орхисон гэдэг.
Ямартай ч Жонни Депп, Амбер Херд нар сүүлийн хоёр жил хамт байгаа бөгөөд тэд гэр бүлийн амьдрал зохиохоор шийдсэн бололтой. Тэд сүй тавьсан тухайгаа зар цуу болон мэдэгдээгүй ч Амбер Хердыг зүүх болсон алмаазан бөгж сүйн бэлэг байж таарна хэмээн хэвлэлүүд бичиж байна. Тэр ч энэ бөгжөө хэвлэлийн дурангаас нуух гэж хичээж байгаа нь нэг зүйлийг нуугаад байгааг илтгэнэ.   



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан