Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
“Цагаан Уул - 2014” наадмын бүртгэл дуусахад 7-хон хоног үлдлээ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан Уул - 2014” хайрын шүлгийн наадам 16 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн жил  “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү наадамд 150 орчим хайрын шүлгийн тэнгэрлэг яруу найрагчид үгийн урнаар уралдсан гэгээлэг үдэш болсон юм. Энэ үдшийг хайрын шүлгээрээ эрхгүй уяраасан залуу яруу найрагч Э.Бүжинлхам /МУИС-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Сэтгүүлчийн 3-р курсын оюутан/ тэргүүлсэн бол, удаах байранд залуу яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Энхболд нар шалгарсаныг та бүхэн санаж байгаа байх. “Цагаан уул - 2014” хайрын шүлгийн шүүгчээр “Цагаан Уул” наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Болор цом” наадмын эзэн, яруу найрагч Н.Гантулга,“Болор цом”-ын эзэн, “Утга зохиол” сонины эрхлэгч Ж.Баяржаргал, утга зохиол судлаач, яруу найрагч О.Содномпил, 2011 оны “Цагаан Уул” наадмын эзэн, залуу яруу найрагч С.Начин нар шүүсэн юм. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам Хайрын шүлэг, Хайрын тухай дууны үг шалгаруулах, Хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагдах юм байна. Орон нутгаас “Цагаан Уул - 2014” хайрын шүлгийн наадамд оролцох иргэд бүтээлээ ирэх оны 1-р сарын 5-аас 25-ны хооронд орон нутаг дахь МЗХ-ны салбараар дамжуулан ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ МЗХ-ны 201 тоотод авчирч өгөх мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж болох юм. Оролцогчид анкетаа МЗХ-ны www.MYF.mn сайтаас татаж авч болох бөгөөд яруу найрагч бүр гурван бүтээлээ ирүүлэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан