Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
МАН-ын дарга С.Батболд АН-ын дарга Н.Алтанхуягт хариу хүргүүлэв
Монгол Улсын иргэдэд нэг сая төгрөг, хувьцаа олгох талаархи УИХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх тухай таны хүсэлттэй танилцан дараахь хариуг өгч байна.
Нэг. Юуны өмнө МАН-АН-ын хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх талаархи зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2008 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх, хувьцаа гаргах талаархи Монгол Улсын хууль тогтоомжийг МАН, АН-ын хамтарсан Засгийн газраас олон удаа шийдвэр гарган хэрэгжүүлсэн. Засгийн газар аливаа томоохон шийдвэр гаргахын өмнө Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг томилж, тухайн асуудлыг эрх зүй, санхүү, эдийн засаг, мөнгөний бодлого, инфляц, хөрөнгө оруулалт, хүний хөгжил, нийгмийн хамгаалал зэргээр тал бүрээс нь судалж, бодлогын хувилбар боловсруулж хэлэлцэн шийдвэр гарган, хэрэгжүүлж, уялдуулан зохицуулж байсныг та мэдэж байгаа.
Хоёр. АН Засгийн газраас гарсан ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтоо хэрэгжүүлэх, түү­ний дотор иргэдэд нэг сая төгрөгийн хишиг, хувь хүр­тээх, хувьцаа олгох талаар өмнө нь баримталсан бод­лого, зарчмаа өөрчлөөгүй бө­гөөд энэ хугацаанд УИХ-аас баталсан болон Засгийн газраас гаргасан өнөөдөр мөрдөж байгаа хүчин төгөлдөр шийдвэрийг үргэлжүүлэн хэрэгжүүлж байгааг үүгээр нотолж байна.
Гурав. ”Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол гаргаж, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн /олгох ир­гэ­ний шалгуурыг журамд тодорхой заасан/-д нэг сая хүртэлх төгрөгийн хишиг, хувийг бэлнээр хүртээхээр шийдвэрлэж, Хүний хөгжил сангийн 2012 оны батлагдсан төсвийн хүрээнд энэ оны хоёрдугаар улиралд багтаан сар сараар хуваан олгоно. Энд улсын төсвийн орлого жил бүрийн I улиралд хангалтгүй бүрддэг, мөн их хэмжээний мөнгө бэлнээр гаргавал инфляцыг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг нөх­цө­лийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан болно. Энэхүү шийдвэрийн дагуу дээр дурдсан хүмүүст нэг сая хүртэлх төгрөгийн эхний хэс­гийг олгохоор холбогдох яам, агентлаг бэлтгэлээ базааж, иргэд ч материалаа бүрдүүлж байгаа болно.
Мөн хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд тусгагдсан иргэнд сар бүр олгодог 21 мянган төгрөгийг (бэлэн мөнгөний хишиг, хувиа) уламжлал ёсоор олгож, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, оюутны сургалтын төлбөр зэрэг бэлэн бу­саар олгох хөрөнгийг бат­лагд­сан журмын дагуу зохион байгуулж байна.
Дөрөв. “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг ир­гэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” асууд­лыг Засгийн газрын 2012 оны  дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэ­лэлцэн Засгийн газрын 116 дугаар тогтоол гаргалаа. Уг тогтоолд иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны дө­рөвдүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө ши­нээр төрсөн иргэнд 1072 шир­хэг хувьцаа эзэмшүүлэх, иргэ­дэд эзэмшүүлэх хувьцаа­наас УИХ-ын 2011 оны 53 ду­гаар тогтоолын дагуу Хүний хөг­жил сангаас хишиг, хувийг бэ­лэн мөнгөөр авах хүсэлт гар­га­сан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор тогтсон.
Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэний хүсэлтийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны зургадугаар сарын 1-ний до­тор зохион байгуулах, УИХ-ын 2012 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “б”-д заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах талаар өөрийн харьяалагдах татварын хэлтэст 2012 оны зургадугаар сарын 1-ний дотор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хувьцааг нэрлэсэн үнээр нь тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгжид худалдсан хувьцааны орлогоос бүрдэх хөрөнгийг иргэдээс худалдан авах хувьцааны төлбөрийг санхүүжүүлэх, эсхүл иргэдийн хүсэлтийг үндэслэн иргэдийн банкны зээл болон орон сууцны төлбөрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийн талаархи саналыг Засгийн га­зарт танилцуулсны үндсэн дээр 2012 оны тавдугаар са­рын 1-ний дотор нэрлэсэн үнийг зохих журмын дагуу тог­тоох, хувьцаагаа худалдах ир­гэдийн хувьцааг багцалж га­даад, дотоодын хөрөнгө оруу­лагчдад худалдах нөхцөл, боломжийн талаар судалж, Зас­гийн газарт танилцуулах зэр­гийг мөн уг тогтоолд заасан болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан