“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Жириновский намын нөхдөө жилд 4 удаа секс хийхийг зөвлөв
“Энэ оноос эхлээд бэлгийн амьдралын хэвийн хэмжээ буюу улиралд нэг л удаа бэлгийн харьцаанд орж байх хэрэгтэй. Порно кино, хальс ашиглаж яах юм, секс гэдэг хэдий л бага байх тусмаа төдий л сайн. Тэгэхэд л жинхэнэ таашаал авна. Хэвийн хэмжээ бол улиралд нэг, өөрөөр хэлбэл жилд 3-4 байхад хангалттай” гэж Жириновский хэлснийг “Интерфакс” агентлаг иш татжээ.
Үүний зэрэгцээ Либерал ардчилсан намын тэргүүн архи, тамхитай тэмцэхийг уриалаад Эльдар Рязановын “Хувь заяаны эргүүлэг” киног хаах хэрэгтэй гэжээ.
“Бүх л кино, ялангуяа шинэ жилийн сэдэвтэй кино бүгдээрээ л тамхи татаж, архидан согтуурч байгаагаар гардаг. Ялангуяа “Хувь заяаны эргүүлэг”-ийг хаах хэрэгтэй. Согтуураад өөр хот руу нисчихэж байсныг хэн хэзээ харсан юм бэ. Хороолол, байр, хаалга, түлхүүр нь хүртэл ижил байна гэж хаашаа харсан юм байдаг юм. Энэ киног хаях хэрэгтэй” гэж Жириновский бухимджээ.
Тэр бас кино бүр дээр тамхи татдагийг бас шүүмжилсэн байна. “Хаврын арван долоон учрал” кинон дээр немцийн жанжин штабт Штирлиц л ганцаараа тамхи татаж байгаа биз дээ. Германууд тамхи татахгүй байхад тэр ганцаараа л тамхи татаж байдаг” гэж жишээлжээ.
“Энэ оноос эхлээд бэлгийн амьдралын хэвийн хэмжээ буюу улиралд нэг л удаа бэлгийн харьцаанд орж байх хэрэгтэй. Порно кино, хальс ашиглаж яах юм, секс гэдэг хэдий л бага байх тусмаа төдий л сайн. Тэгэхэд л жинхэнэ таашаал авна. Хэвийн хэмжээ бол улиралд нэг, өөрөөр хэлбэл жилд 3-4 байхад хангалттай” гэж Жириновский хэлснийг “Интерфакс” агентлаг иш татжээ. Үүний зэрэгцээ Либерал ардчилсан намын тэргүүн архи, тамхитай тэмцэхийг уриалаад Эльдар Рязановын “Хувь заяаны эргүүлэг” киног хаах хэрэгтэй гэжээ.

0 Сэтгэгдэл