УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Шөнө хичээлээ давтахдаа энэ аргыг хэрэглэвэл...
Хятадын Фужиан муж дахь Ойн их сургуулийн хоёр оюутан охин шөнө хичээл давтахдаа тун ч зовлонтой ийм аргаар өөрсдийгөө сэрүүн байлгадаг аж. Шөнө сууж хичээл ном давтах, ажил хийнэ гэдэг амаргүй болохыг хүн бүр мэднэ. Нойртойгоо тэмцэлдэж сэрүүн байхын тулд кофе уух, дасгал хийж биеэ сэргээх гэх зэргээр янз бүрээр оролддог ч ширээгээ дэрлээд нам унтах нь олонтаа. Тийм ч учраас энэ охин найзын хамт Хятадын эртний сурган хүмүүжүүлэгч нарын аргыг санаж, өвдөлт мэдрүүлэх ийм аргыг олжээ. Тэрээр үсээ хувцас хатаагчнаас зүүчихсэн учраас гэнэ алдаад толгой дохилоо гэхэд үснээс нь зулгааж өвдөөд өөрийн эрхгүй буцаад өндийдөг ажээ. Харин түүний найз өөр арга хэрэглэдэг бөгөөд хэрвээ ширээн дээрээ толгой тавьбал шууд зүүнд хатгуулахаар болгож орхижээ. Тэд эдгээр аргыг хэрэглээд ч болов шөнө сууж хичээл давтаж байгаа нь өөрсдөд нь бахархалтай санагдаж, сүүлийн үед урам зоригтойгоор хичээлээ хийх болжээ.

0 Сэтгэгдэл