УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жерар Депардье Италид дахиад л дуулиан тарилаа

Болчимгүй үйлдлээсээ болж ямагт дуулиан тарьж явдаг франц, оросын иргэн Жерар Депардье сая өөрийнхөө гэр байдаг Италийн Лечче хотод ээлжит шуугианаа тариад амжжээ. Тэрээр хооллохоор хотын төвд байдаг нэг зоогийн газарт ороод байтал хоолны танхимд хүн олонтой шуугиан ихтэй байснаас бурхимдаж үйлчлүүлэгчид болон зоогийн газрын эзэн рүү ус цацаж “танхайрсан” байна.
Үйл явдлын газарт ирсэн цагдаагийнхан Депардьед энэ үйлдлийнх нь төлөө танхайрсан гэж үзэн баривчлах, торгох арга хэмжээ авна шүү гэдгийг анхааруулсан байна.
Энэ бол жүжигчний сүүлийн үед тарьж байгаа анхын дуулиан биш. Өнгөрсөн ням гарагт төрсөн нутаг Паристаа болсон нэг тоглолтын дараа шүтэн бишрэгчиддээ гарын үсэг өгөлгүй таг чиг зугтсан явдал бий. Тэр алга ташин хүндэтгэл үзүүлж, гарын үсэг авах гэж түлхэлцсэн үзэгчдийн дундуур зүтгэсээр шууд гараад мотоциклоо унаад явж өгчээ.

0 Сэтгэгдэл