Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Нэрийн хуудас ийм байвал ямар вэ
Хэдхэн хоногийн өмнө дэлхийд алдартай Нью-Йорк Таймс сониныг худалдан авах гэж санаархаад бүтэлгүйтсэн Хятадын саятан Чен Гуанбиао этгээд хачин байдлаараа нутагтаа алдартай байсан бол одоо бараг олон улс даяар танил болох нь. Баруунд томоохон бизнестэй болохыг хүсч байгаа энэ эрхмийн нэрийн хуудас харсан хүн болгоныг гайхшируулна. Тэрээр чухам л тэнгэрээс бууж ирсэн элч мэтээр өөрийгөө энэ хуудсан дээр танилцуулжээ. Тэрээр эрхэлдэг ажил, албан тушаалаасаа юуны өмнө өөрийгөө Хятадын хамгийн нөлөө бүхий хүн, Хятадын хамгийн гарамгай сайн үйлстэн, Хятадын ёс суртахууны лидер, Хятадын газар хөдлөлтийн дараахь аврах ажиллагааны баатар, Хамгийн алдартай бас олны хайр талархал хүлээсэн үлгэр жишээ хүн, Хятадын хамгийн хүндтэй сайн дурын ажилтан, Хятадын хамгийн сэтгэл татах сайн үйлстэн гэх мэтээр танилцуулахыг илүүд үзжээ. Ийнхүү өөрийгөө танилцуулсан бизнесмэн Чен Гуанбиао өөрийн үндсэн ажил болох хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийнхээ тухай эцэст нь дурдсан байна.
800 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг энэ саятан Нью-Йоркт нутгийнхаа хоёр эмэгтэйг мэс засалд оруулахаар авчирснаа хэвлэлийн хурлаар зарлаж, энэ үеэр сэтгүүлчдэд нэрийн хуудсаа тараасан аж. Түүнийг АНУ-д авчирсан эмэгтэйчүүд засгийн газраа эсэргүүцэн өөрсдийгөө шатаахын завдсан ээж охин хоёр гэнэ. Тэдний нүүр хүн харахын аргагүй түлэгдсэн ч саятан эр тэднийг хэвлэлийн хэдэн зуун дурангийн өмнө гаргахаас татгалзсангүй. Тэрээр хоёр эмэгтэйн тухай хэвлэлийн хурал хийх далимдаа Нью-Йоркт Таймс сониныг өөрийнхөө нийт хөрөнгөнөөс ч давсан мөнгөөр буюу нэг тэрбум ам.доллараар худалдан авах бодолтой байгаагаа зарлаад авчээ. Гэвч дэлхийд нэртэй энэ сонины үнэ цэнэ 2,5 тэрбум ам.доллараар яригдана гэдгийг олж мэдсэн тэрээр үнийн саналаа огцом өсгөж гурван тэрбум ам.доллараар ч худалдаж авч болох юм хэмээн сэтгүүлчдийг гайхшируулжээ.
Хэдхэн хоногийн өмнө дэлхийд алдартай Нью-Йорк Таймс сониныг худалдан авах гэж санаархаад бүтэлгүйтсэн Хятадын саятан Чен Гуанбиао этгээд хачин байдлаараа нутагтаа алдартай байсан бол одоо бараг олон улс даяар танил болох нь. Баруунд томоохон бизнестэй болохыг хүсч байгаа энэ эрхмийн нэрийн хуудас харсан хүн болгоныг гайхшируулна. Тэрээр чухам л тэнгэрээс бууж ирсэн элч мэтээр өөрийгөө энэ хуудсан дээр танилцуулжээ. Тэрээр эрхэлдэг ажил, албан тушаалаасаа юуны өмнө өөрийгөө Хятадын хамгийн нөлөө бүхий хүн, Хятадын хамгийн гарамгай сайн үйлстэн, Хятадын ёс суртахууны лидер, Хятадын газар хөдлөлтийн дараахь аврах ажиллагааны баатар, Хамгийн алдартай бас олны хайр талархал хүлээсэн үлгэр жишээ хүн, Хятадын хамгийн хүндтэй сайн дурын ажилтан, Хятадын хамгийн сэтгэл татах сайн үйлстэн гэх мэтээр танилцуулахыг илүүд үзжээ. Ийнхүү өөрийгөө танилцуулсан бизнесмэн Чен Гуанбиао өөрийн үндсэн ажил болох хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийнхээ тухай эцэст нь дурдсан байна. 800 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг энэ саятан Нью-Йоркт нутгийнхаа хоёр эмэгтэйг мэс засалд оруулахаар авчирснаа хэвлэлийн хурлаар зарлаж, энэ үеэр сэтгүүлчдэд нэрийн хуудсаа тараасан аж. Түүнийг АНУ-д авчирсан эмэгтэйчүүд засгийн газраа эсэргүүцэн өөрсдийгөө шатаахын завдсан ээж охин хоёр гэнэ. Тэдний нүүр хүн харахын аргагүй түлэгдсэн ч саятан эр тэднийг хэвлэлийн хэдэн зуун дурангийн өмнө гаргахаас татгалзсангүй. Тэрээр хоёр эмэгтэйн тухай хэвлэлийн хурал хийх далимдаа Нью-Йоркт Таймс сониныг өөрийнхөө нийт хөрөнгөнөөс ч давсан мөнгөөр буюу нэг тэрбум ам.доллараар худалдан авах бодолтой байгаагаа зарлаад авчээ. Гэвч дэлхийд нэртэй энэ сонины үнэ цэнэ 2,5 тэрбум ам.доллараар яригдана гэдгийг олж мэдсэн тэрээр үнийн саналаа огцом өсгөж гурван тэрбум ам.доллараар ч худалдаж авч болох юм хэмээн сэтгүүлчдийг гайхшируулжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























