Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Талхны үнэ 0.3 хувиар өссөн байна
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
2014 оны аяллаар очиход гэмгүй 14 газар орон
Hehe huurhun yuma, ter sansart ayalah chin goyo l sonsogdoj bna, gantshan yum l dutuu bna $$$$... Mexico-iin Cancun yavj uzehiig sanal bolgoj bna, uneheer saihan, caribbean tengis, naran sharlaga, mayachuudin hot, geh met. All inclusive buyu unedee nisleg, buudal buh hool ter ***** hel uuh wine, beer cocktail gh met bugd bagtsan bdag. Have fun!
Монголд очвол Улаанбаатараар битгий яваарай. Хөдөө газраар нь л яваарай. Хотынх нь барилгын компаниуд нь зүгээр л хүн алдаг машин.
Ирж байгаа 2014 онд та аяллаар нэг тийшээ явмаар байна уу. Хаашаа явбал аятайхан амраад бас юм үзээд ирдэг бол гэж бодож байгаа бол дараах 14 газрыг сонирхоод үз дээ.

1. Манайхан “Эрх чөлөөний арал” гээд л байдаг байсан Кубыг мэднэ дээ. Хэдийгээр газар газрын олон мянган жуулчин очдог ч жинхэнэ унаган байгальд дуртай хүмүүст бол ой, далайн эрэг, наран шарлагын газрууд нь ёстой онгоноороо газар.

2. Тайландын нийслэл Бангкок өнгөрсөн онд 15-хан сая жуулчин хүлээн авч жуулчны тоогоороо дэлхийн хотуудыг бүгдийг нь ардаа орхисон гэнэ. Үүнээсээ ч болоод тэр үү асар их хурдтай хөгжиж, дэлхийн том хот болж байгаа Бангкокт үзэх юм мундахгүй. Энд эртний түүх, орчин үеийн соёл хослон жуулчдыг даллан дуудсан буурчийн газрууд ч олон. Бас нэг гайхамшиг нь тай үнэсний хоол.

3. Үгүй яахав Тайланд жаахан халуун санагдаад байвал Исландыг зорьж болох юм шүү дээ. 2008 оны эдийн засгийн хямралаасаа хэдийнээ гарсан энэ орон одоо жуулчдын бас очих гээд байдаг газрын нэг.

4. Жинхэнэ зэрлэг байгальд тухалъя гэвэл Ботсваныг зорьж дархан цаазтай газар ан амьтдын дунд амарч бас болно. Ном сэтгүүл, кино телевизээс л харсан өнөө л гайхамшигт заан, тахь, бар, усны үхэр, бар арслан харсан шигээ өдөр оройн зоог барьж суухгүй юу

5. Тель-Авив ч бас зүгээр л газар. Дорнын “технологийн төв” болсон энэ хотод Google-ийн төв, бас Amazon, Facebook-ийн төлөөлөгчийн газар бий. Бас л жуулчин олонтой, нарлаг сайхан газар.

6. Жаахаан газарт чигжсэн асар том хотын амьдрал ямар байдгийг үзмээр байгаа бол Гонконгийг зориод үз. Тэгээд ч энд дэлхийн зочид буудлын томоохон сүлжээ компаниуд зочид буудлуудаа өрсөлдөн тэнгэр баганадан барьж байгаа.

7. Нэг их халуун ч биш, хүйтэн ч биш таатай газар очмоор байгаа бол Хорватыг сонго. Шенгений визтэй бол төвөггүй. Адриатын тэнгисийн эрэг дээрх наран шарлагын газрууд нь ч таатай, соёл түүхийн дурсгал, эртний уран барилгуудтай. Хамгийн гол нь газар дундын тэнгисийн уламжлалт хоол, дарс..

8. Орос явж үзсэн тэнд суралцаж байсан олон хүнд Лениний хот Санкт-Петербург ч бас дурсгалтай газар шүү дээ. Невийн эргээр зугаалж, алдарт Эрмитажийг үзээд ирэхэд яагаад болохгүй гэж. Тэгээд ч манай олон хүний хувьд оюутан цагаа нэг дурсаад авахгүй юу.

9. Бразил бол энэ оноос эхлээд жуулчид чихэлдэх газар даа. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм чинь. Тэгээд ч хоёрхон жилийн дараа зуны олимп болно. Энэ том ажлуудын хүрээнд гэмт хэрэг, ядуусын хороолол гээд түмэн бэрхшээлээсэ салах гэж ихээхэн ажил хийж байгаа улс. Уг нь байгаль сайхантай болохоор жуулчид тасрахгүй.

10. Арлын Японы нийслэл ч бас очиход зүгээр л газар. Зургаан жилийн дараа зуны олимп болох болохоор мөн л хөл хөдөлгөөн нэмэгдчихсэн байгаа.

11. За Австралид очоод НҮБ-ын Соёл боловсрол шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн ертөнцийн нэг гайхамшиг болох усан доорхи ертөнцтэй танилцаад авбал ч далайгүй орны хүнд нэг насны хэрэг биш гэж үү. Нэг дор л далайн 1500 гаруй төрөл зүйлийн амьтан, загасыг үзнэ шүү дээ.

12. Никарагуагийн нийслэл Манагуа манай гаригийн хамгийн хямд 10 хотын нэг. Энд очсон хүн үзэсгэлэнт байгаль, наран шарлагын газар, галт уул гээд үзэх юм мундахгүй, асар том яст мэлхийтэй ч тааралдана.

13. Германы нийслэл Берлинг зорих уу. Орчин үеийн болоод түүхийн дурсгал ихтэй, шөнийн клуб, баар, загварын ертөнц холилдсон газар.

14. Танд хурааж хуримтлуулсан 250 мянган доллар байгаа бол энэ оноос эхлээд гариг хоорондын Virgin Galactic хөлөг аялж эхлэх гэж байгаа гэнэ. Тэнд суугаад алдарт Гагарин шиг “Поехали” гэж нэг хэлээд үзэхгүй юу.

0 Сэтгэгдэл
2014.01.09
2014.01.09