ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
“Android”-ыг машины компьютерт ашиглана
“Google” корпорац нь гар утасны үйлдлийн систем “Андройд”-ыг машины компьютерт ашиглах гэрээг машин үйлдвэрлэлийн дэлхийн дөрвөн том компанитай байгуулсан тухай Японы “Никкей” сонин мэдээлж байна. Хамтарсан гэрээнд Германы “Audi AG”, Японы “Honda Motor Co”, Америкийн “General Motors Co”, Өмнөд Солонгосын “Hyundai Motor Co” нэгдсэн байна. Дээр нь процессор ба график хурдасгуурын дэлхийд алдартай үйлдвэрлэгч болох “NVIDIA Corp” компани нэмэгдсэн аж.
Эдгээр компаниуд хамтран машины орон зайн байрлал заагчийн дэлгэцийг бүрэн хэмжээний компьютер болгон хувиргах, тэдгээрийг смартфоноор алсаас чөлөөтэй удирдах боломжтой болгохоор ажиллах юм байна.
Шинэ үйлдлийн систем бүхий компьютертэй машиныг энэ оны сүүл гэхэд олон нийтэд танилцуулах болжээ.
“Андройд” үйлдлийн систем нь хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд хамгийн өргөн ашиглагддаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр энэ систем нь дэлхийн хэмжээнд смартфонуудын 80 хувьд нь ашиглагддаг ажээ.
“Google” корпорац нь гар утасны үйлдлийн систем “Андройд”-ыг машины компьютерт ашиглах гэрээг машин үйлдвэрлэлийн дэлхийн дөрвөн том компанитай байгуулсан тухай Японы “Никкей” сонин мэдээлж байна. Хамтарсан гэрээнд Германы “Audi AG”, Японы “Honda Motor Co”, Америкийн “General Motors Co”, Өмнөд Солонгосын “Hyundai Motor Co” нэгдсэн байна. Дээр нь процессор ба график хурдасгуурын дэлхийд алдартай үйлдвэрлэгч болох “NVIDIA Corp” компани нэмэгдсэн аж.Эдгээр компаниуд хамтран машины орон зайн байрлал заагчийн дэлгэцийг бүрэн хэмжээний компьютер болгон хувиргах, тэдгээрийг смартфоноор алсаас чөлөөтэй удирдах боломжтой болгохоор ажиллах юм байна.
Шинэ үйлдлийн систем бүхий компьютертэй машиныг энэ оны сүүл гэхэд олон нийтэд танилцуулах болжээ.
“Андройд” үйлдлийн систем нь хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд хамгийн өргөн ашиглагддаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр энэ систем нь дэлхийн хэмжээнд смартфонуудын 80 хувьд нь ашиглагддаг ажээ.
0 Сэтгэгдэл
























