УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТНҮҮД
“МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн- 2013” улсын уралдаан амжилттай зохиогдож, дүнгээ гаргажээ. 17 дахь жилдээ зохиогдож буй тус уралдаанд Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргээс нийт 1000 гаруй хүн оролцсон байна. Ингээд тус уралдааны 11 дүгээр ангийн сурагчдын ангиллын тэргүүн байрыг нийслэлийн “Монген” цогцолбор сургуулийн сурагч Ц.Анударь эзэлсэн бол мэргэжлийн багш нарын ангилалд Дархан-Уул аймгийн “Одон” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Бүжинлхам, насанд хүрэгчдээс МУИС-ийн МХСС-ийн эх бичиг судлалын дөрөвдүгээр ангийн оюутан Т.Түмэндэмбэрэл нар тус тус эзэлжээ. Харин уран бичлэгийн ангиллын тэргүүн байрыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн, зураач, бичээч Ц.Бямбажав хүртсэн юм. Тэргүүн байр эзэлсэн уран бичигтнүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагналыг нь гардуулсан. Энэ үеэр мэргэжлийн багш нарын ангилалд тэргүүн байр эзэлсэн Б.Бүжинлхам багштай цөөн хором ярилцлаа.
-Та монгол бичгээр хэдэн жил хичээллэж байна вэ?
- 14 жил хичээллэж байна. Дунд сургуульд байхдаа монгол бичиг сурч, хичээллэж эхэлсэн дээ. Өнгөрсөн жил “Монголын сайхан бичигтэн” тэмцээнд оролцоод байр эзлээгүй ч ур чадвар сайтай, сайн бичигтэн гэсэн үнэлгээ авсан. Харин энэ жил тэргүүн байр хүртсэндээ баяртай байна.
-Дараа, дараагийн уралдаануудад оролцох уу?
-Өөрөө гэхээсээ илүүтэй шавь нараа оруулна гэж бодож байна. Хэл гэдэг мартаж боломжгүй соёл гэдэг. Тиймээс энэхүү уралдааныг зохион байгуулсан “Хүмүүн бичиг” сонины хамт олонтой цаашид хамтарч ажиллах бодолтой байна.
-Та хэдэн шавьтай вэ?
-14 жил багшилсан болохоор яг хэдэн шавьтай гэхэд хэцүү. Тоог нь гаргаж байгаагүй юм байна. Үйлс бүтээлээрээ олноо манлайлсан шавь бий.
-Хүүхэд, залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
-Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний өв уламжлал болсон 1000 гаруй жилийн түүхтэй хүмүүн бичгээ дээдлэе, түүгээрээ бахархая, бусдад түгээн дэлгэрүүлье гэж уриалмаар байна.
Дашрамд дурдахад Б.Бүжинлхам Монгол бичгээр 14 жил хичээллэж байгаа аж.
“МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн- 2013” улсын уралдаан амжилттай зохиогдож, дүнгээ гаргажээ. 17 дахь жилдээ зохиогдож буй тус уралдаанд Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргээс нийт 1000 гаруй хүн оролцсон байна. Ингээд тус уралдааны 11 дүгээр ангийн сурагчдын ангиллын тэргүүн байрыг нийслэлийн “Монген” цогцолбор сургуулийн сурагч Ц.Анударь эзэлсэн бол мэргэжлийн багш нарын ангилалд Дархан-Уул аймгийн “Одон” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Бүжинлхам, насанд хүрэгчдээс МУИС-ийн МХСС-ийн эх бичиг судлалын дөрөвдүгээр ангийн оюутан Т.Түмэндэмбэрэл нар тус тус эзэлжээ. Харин уран бичлэгийн ангиллын тэргүүн байрыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн, зураач, бичээч Ц.Бямбажав хүртсэн юм. Тэргүүн байр эзэлсэн уран бичигтнүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагналыг нь гардуулсан. Энэ үеэр мэргэжлийн багш нарын ангилалд тэргүүн байр эзэлсэн Б.Бүжинлхам багштай цөөн хором ярилцлаа. -Та монгол бичгээр хэдэн жил хичээллэж байна вэ?
- 14 жил хичээллэж байна. Дунд сургуульд байхдаа монгол бичиг сурч, хичээллэж эхэлсэн дээ. Өнгөрсөн жил “Монголын сайхан бичигтэн” тэмцээнд оролцоод байр эзлээгүй ч ур чадвар сайтай, сайн бичигтэн гэсэн үнэлгээ авсан. Харин энэ жил тэргүүн байр хүртсэндээ баяртай байна.
-Дараа, дараагийн уралдаануудад оролцох уу?
-Өөрөө гэхээсээ илүүтэй шавь нараа оруулна гэж бодож байна. Хэл гэдэг мартаж боломжгүй соёл гэдэг. Тиймээс энэхүү уралдааныг зохион байгуулсан “Хүмүүн бичиг” сонины хамт олонтой цаашид хамтарч ажиллах бодолтой байна.
-Та хэдэн шавьтай вэ?
-14 жил багшилсан болохоор яг хэдэн шавьтай гэхэд хэцүү. Тоог нь гаргаж байгаагүй юм байна. Үйлс бүтээлээрээ олноо манлайлсан шавь бий.
-Хүүхэд, залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
-Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний өв уламжлал болсон 1000 гаруй жилийн түүхтэй хүмүүн бичгээ дээдлэе, түүгээрээ бахархая, бусдад түгээн дэлгэрүүлье гэж уриалмаар байна.
Дашрамд дурдахад Б.Бүжинлхам Монгол бичгээр 14 жил хичээллэж байгаа аж.
Б.Мөнхбат
0 Сэтгэгдэл
























