УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ШУТИС БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ
МУИС бүтцийн өөрчлөлт хийж таван салбар сургуультай болсон. Салбар сургуулиудынхаа ч захирлуудыг томилоод удаж буй. Тэгвэл ШУТИС-ийн удирдлага харьяа 16 салбар сургуулиа нэгтгэн бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ. Энэ талаар сургуулийн ректор Б.Очирбат “Сүүлийн жилүүдэд ШУТИС дээд боловсролын салбарт хийгдсэн өөрчлөлтийг үргэлж тэргүүлж, манлайлж ирсэн. Энэ ч утгаараа бид энэ салбарт хийж байгаа өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж байна. Бүтцийн өөрчлөлтийг гэнэт бус 2-3 жилийн өмнөөс ярьж эхэлсэн юм. Манай Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэг сургуулийнхаа өнөөгийн байдлыг судалж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын хамгийн оновчтой хувилбарыг боловсруулах үүрэг хүлээгээд хоёр сар гаруйн хугацаанд ажилласан. Ингээд өөрчлөлтийг сургалтаас эхлэхээс өөр аргагүй гэж үзэн хөтөлбөрүүдээ эргэн харж үзэж байна.
134 мэргэжил гэдэг нэлээн өндөр тоо. Боловсролын яамнаас зөвлөсний дагуу ЮНЕСКО-гоос гаргасан дээд боловсрол, мэргэжлийн ангилал, индексийг судалж, мэргэжлүүдээ ямар ангилалд багтаах вэ гэдгээ тооцоход 134 мэргэжил маань 74 орчим мэргэжилд хамаарч, ЮНЕСКО-гийн найман бүлэг ангилалд орж болох юм гэсэн дүгнэлт гарсан.
Эндээс мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог хэрхэн өөрчлөх, бүрэлдэхүүн сургуулиудын зохион байгуулалт, мэргэжлийн ангиллууд ямар байх вэ гэдгээ олж харсан. Мэргэжлийн давхардал олон, үргүй зардал их байгаа нь харагдлаа” гэсэн юм.
МУИС бүтцийн өөрчлөлт хийж таван салбар сургуультай болсон. Салбар сургуулиудынхаа ч захирлуудыг томилоод удаж буй. Тэгвэл ШУТИС-ийн удирдлага харьяа 16 салбар сургуулиа нэгтгэн бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ. Энэ талаар сургуулийн ректор Б.Очирбат “Сүүлийн жилүүдэд ШУТИС дээд боловсролын салбарт хийгдсэн өөрчлөлтийг үргэлж тэргүүлж, манлайлж ирсэн. Энэ ч утгаараа бид энэ салбарт хийж байгаа өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж байна. Бүтцийн өөрчлөлтийг гэнэт бус 2-3 жилийн өмнөөс ярьж эхэлсэн юм. Манай Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэг сургуулийнхаа өнөөгийн байдлыг судалж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын хамгийн оновчтой хувилбарыг боловсруулах үүрэг хүлээгээд хоёр сар гаруйн хугацаанд ажилласан. Ингээд өөрчлөлтийг сургалтаас эхлэхээс өөр аргагүй гэж үзэн хөтөлбөрүүдээ эргэн харж үзэж байна. 134 мэргэжил гэдэг нэлээн өндөр тоо. Боловсролын яамнаас зөвлөсний дагуу ЮНЕСКО-гоос гаргасан дээд боловсрол, мэргэжлийн ангилал, индексийг судалж, мэргэжлүүдээ ямар ангилалд багтаах вэ гэдгээ тооцоход 134 мэргэжил маань 74 орчим мэргэжилд хамаарч, ЮНЕСКО-гийн найман бүлэг ангилалд орж болох юм гэсэн дүгнэлт гарсан.
Эндээс мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог хэрхэн өөрчлөх, бүрэлдэхүүн сургуулиудын зохион байгуулалт, мэргэжлийн ангиллууд ямар байх вэ гэдгээ олж харсан. Мэргэжлийн давхардал олон, үргүй зардал их байгаа нь харагдлаа” гэсэн юм.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























