Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгуулийн тухай хуулийг дахин хэлэлцэнэ
Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ. Харин Үндсэн хуулийн эл шийдвэрийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс Үндсэн хуулийн цэц энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор Сонгуулийн тухай хуулийг их суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн холбогдох заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан