“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Тиранозавр Батаарыг хулгайлахад оролцсоноо Америкийн цуглуулагч хүлээжээ
Америкийн цуглуулгын сүлжээ дэлгүүрийн эзэн Рик Ролейтер Хятад, Монголоос эртний чулуужсан олдворыг хууль бусаар гаргаж Америкт оруулдаг хилийн хууль бус наймаанд оролцдог байснаа хүлээлээ хэмээн Associated Press агентлаг мэдээллээ. Мөн тэрээр Монголын Засгийн газрын хүсэлтээр өнгөрсөн хавар эргүүлж өгсөн Tyrannosaurus Bataar-ыг хулгайлан авчрахад оролцсоноо хүлээсэн байна. Энэ бүхнээс гадна тэр Хятадаас авсан үлэг гүрвэлийн гурван ч чулуужсан яс, муурын толгойг сайн дураараа хүлээлгэн өгчээ.
Рик Ролейтерын галлерей АНУ-д хууль бусаар оруулсан Тиранозаврын гавлын яс худалдсаны дараагаас л хууль сахиулагчид энэ хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн юм. Монголын говь нутгаас олдсон 70 сая жилийн настай энэ араг ясыг Монгол Улсад 2013 оны тавдугаар сард эргүүлэн өгсөн юм. Үүний дараа түүний галлерейгаас үлэг гүрвэлийн бас нэг гавлын яс алга болж гэрт нь үзлэг хийхэд ч байгаагүй юм Р.Ролейтерийн өмгөөлөгч нь хэлэхдээ үүнийг нэг түнш нь авчихсан байх гэж мэдэгджээ.
Рик Ролейтер чулуужсан яснуудыг Колорадо муж дахь By Gallery нэртэй хоёр ч дэлгүүрээрээ зарж борлуулдаг байжээ.
Эртний олворуудыг хууль бусаар хулгайлан зарж борлуулсны төлөө түүнд одоо 25 мянган ам.долларын торгууль, хоёр жилийн тэнсэн харгалзах ял нүүрлэж байна. Энэ хэргийн шүүх хурал ирэх гуравдугаар сарын 18-нд болох юм.
Шүүх хуралд Монголын талыг төлөөлөх өмгөөлөгч Роберт Пейнтер хэвлэлд ярихдаа "Монгол Улс эргүүлэн авсан Tyrannosaurus Bataar-ын араг ясаа нийслэл хотдоо түр байр барин, олон нийтэд үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд түр үзэсгэлэнг нийтдээ 750 мянган хүн үзэж сонирхсон" гэжээ. Одоо Монголын эрх баригчид хуучин Лениний музей байсан барилгыг Үлэг гүрвэлийн музей болгож Tyrannosaurus Bataar болон бусад эртний чулуужсан олдворуудын хамт байрлуулах гэж байгаа гэнэ хэмээн http://www.rbc.ru сайтад бичжээ.
za yarshigda 25 han myangan dollar tulood bhda yahav de..Er ne tgd shiitgel ne ch baga bna sh de
uu za za, manai tomchuuliin bulaig delgeed ugeesei....
Manai Nyamdorjoos ehluuleed MAN2iin buh tomtsuul oroltson. Gol hun ni Nyamdorj, AN2iinhan hamt oroltson bolohoor delgej chadahgui baigaa....
Mgl-s hen gedeg yamar luivarchin oroltsson boloh n il bolohgui bn
ashgui dee

Рик Ролейтерын галлерей АНУ-д хууль бусаар оруулсан Тиранозаврын гавлын яс худалдсаны дараагаас л хууль сахиулагчид энэ хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн юм. Монголын говь нутгаас олдсон 70 сая жилийн настай энэ араг ясыг Монгол Улсад 2013 оны тавдугаар сард эргүүлэн өгсөн юм. Үүний дараа түүний галлерейгаас үлэг гүрвэлийн бас нэг гавлын яс алга болж гэрт нь үзлэг хийхэд ч байгаагүй юм Р.Ролейтерийн өмгөөлөгч нь хэлэхдээ үүнийг нэг түнш нь авчихсан байх гэж мэдэгджээ.
Рик Ролейтер чулуужсан яснуудыг Колорадо муж дахь By Gallery нэртэй хоёр ч дэлгүүрээрээ зарж борлуулдаг байжээ.
Эртний олворуудыг хууль бусаар хулгайлан зарж борлуулсны төлөө түүнд одоо 25 мянган ам.долларын торгууль, хоёр жилийн тэнсэн харгалзах ял нүүрлэж байна. Энэ хэргийн шүүх хурал ирэх гуравдугаар сарын 18-нд болох юм.
Шүүх хуралд Монголын талыг төлөөлөх өмгөөлөгч Роберт Пейнтер хэвлэлд ярихдаа "Монгол Улс эргүүлэн авсан Tyrannosaurus Bataar-ын араг ясаа нийслэл хотдоо түр байр барин, олон нийтэд үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд түр үзэсгэлэнг нийтдээ 750 мянган хүн үзэж сонирхсон" гэжээ. Одоо Монголын эрх баригчид хуучин Лениний музей байсан барилгыг Үлэг гүрвэлийн музей болгож Tyrannosaurus Bataar болон бусад эртний чулуужсан олдворуудын хамт байрлуулах гэж байгаа гэнэ хэмээн http://www.rbc.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
2014.01.03
2014.01.03
2014.01.03
2014.01.03
2014.01.03