“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
АМЛАЛТАА САНАЖ, АМЖИЛТАА АХИУЛАХ ЖИЛ
Аль ч салбарт бүтээн байгуулалт хийх шаардлага нэн түрүүнд бий. Түүний нэг нь урлагийн салбар. Дэлхийд гайхуулах монгол урлаг маань айлын хаяа бараадан толгой хоргоддогт эмзэглэдэг хүн олон.
УДЭТ-ын гэх улаан байшинд урлагийн гурван байгууллага “амьдарсаар” хэдэн ч жилийг ардаа үдэв. Уран бүтээлчдийн гурав дахь үе тайзнаа гялалзаж байгааг бодохоор магадгүй нэгэн жаран өнгөрсөн байж мэдэх. Тэгвэл салбарын яамтай болсноос хойш яригдсан Ардын урлагийн ордон байгуулах ажил энэ онд эхлэх учиртай. Уг нь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барихаар төлөвлөсөн ч өнгөрсөн онд газрын асуудлыг цэгцэлж амжаагүй. Тиймээс энэ онд нааштай шийд гарах байх аа гэж найдлага тавьж л сууна.
Өнгөрсөн намар Английн алдарт “BLUE” хамтлаг Монголд ирсэн. Даанч дэлхийн стандартад нийцсэн битүү заалгүй монголчуудад зориулан намрын сэрүүнд Төв цэнгэлдэхэд тоглохоор зориглосон хамтлагийн тоглолт бүтэлгүйтэж, хүйтрэлээс болж техник хэрэгсэл нь гацаж, шатах нь шатсанаар тоглолт нэг өдрөөр хойшилж, дараагийн орой нь ганцхан цаг “BLUE”-тэй хамт байсан. Дэлхийд нэртэй, алдартай хамтлагийн өмнө ичмээр юм болсныг олон хүн санаж буй.
Тэгвэл энэ оны эхэнд бидэнд таатай мэдээ дуулдлаа. Urlag.mn сайтынхны санаачилгаар монголын мянга мянган уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний нэн чухал асуудлуудын нэг болсон дэлхийн стандарт бүхий “Соёл урлагийн ордон” байгуулах төсөл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгааныхаа төвшинд явсаар энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжихээр болжээ. “Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их, 1200 хүний суудал бүхий тоглолтын бага танхимтай байх бөгөөд Кино театрын их, бага танхим, Үзэсгэлэнгийн их, бага танхим, Тайзны зураачид, Оёдолчдын танхим, Сургалт, сургуулилтын танхим, эмчилгээ, гоо сайхны танхим гэх мэт дэлхийн стандартад нийцсэн их ордныг Улаанбаатар хотноо байгуулах гэнэ. Мөн тус ордны тайз дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр төвшний байх бөгөөд дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд зөвхөн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдахад зориулсан байхаар төлөвлөжээ. 2014-2017 онд хэрэгжих төслийг энэ оны эхний улиралд Монголын бүх урлагийн төлөөлөл бүхий 1000 уран бүтээлчийн дэмжин оролцож буйгаа илэрхийлсэн батламж бичгийг ард түмэндээ болон төр засаг, нийгэм олон нийтийн байгууллагад хүргүүлж, танилцуулсан хурлаар албан ёсны нээлтээ хийх ажээ.
Өнгөрсөн оны хамгийн дуулиантай мэдээлэл бол Т-Батаар. Хууль бусаар хил давсан динозаврын араг ясыг хуулийн дагуу буцаан авсан нь нэг талаараа сайн хэрэг ч нөгөө талаараа хэрүүл тарьж орхисон. Учир нь, Т-Батаарыг байрлуулахаар сонгосон музейн зориулалттай цор ганц барилга болох Лениний музейн барилгын асуудал МАН, Төрийн өмчийн хорооны хооронд томоохон маргаан дэгдээж, шүүхдэлцэхэд хүргэсэн. Гэсэн ч олон жилийн түүхт МАН мөчөөгөө өгөхгүй ёстой л хэлээ хүрэх газраа заргалдаж, хөл хүрэх газартаа гүйсэн ч заргаа алдаж, Лениний музей энэ онд “Үлэг гүрвэлийн төв музей” болохоор болсон.
ССАЖЯ-наас үүгээр зогсохгүй олон музейн асуудлыг өнгөрсөн онд ярьсан. Хамгийн том нь дээр дурдсан “Үлэг гүрвэлийн төв музей” бол дараагийнх нь түүний дагавар гэж хэлж болохоор Төв аймагт байгуулагдах “Үлэмж биетний өргөө”, Дундговь аймагт байгуулах “Динозаврын үндэсний парк” гээд үргэлжилнэ.
Бас нэг нь Байгалийн түүхийн музейг тойрсон асуудал. Ашиглалтын хугацаа нь дууссан барилгыг нураах шийдвэр өнгөрсөн онд гарч, одоогоор музейг чөлөөлөх ажил эхэлсэн. Энэ онд барилгыг нурааж, газрыг нь дараагийн барилгад бэлдэн чөлөөлөх бөгөөд музейн зураг төслийг гаргах учиртай. Гэхдээ хосгүй үнэт үзмэрүүдтэй тус музейн шинэ барилгыг яаралтай эхлүүлэхгүй бол зориулалтын биш агуулахад тийм ч удаан хугацаагаар үзмэр хадгалах боломжгүйг мэргэжлийнхэн хэлж байгаа.
Хамгийн сүүлд Монгол Улсаас ЮНЕСКО-д биет бус өвөөр монгол уран бичлэг, монгол гэр бүртгэгдсэн сайхан мэдээ өнгөрсөн оны сүүлээр монголчуудын сонорыг мялаасан. Тэгвэл ССАЖЯ-наас энэ онд дахин хэд хэдэн өвийг бүртгүүлэхээр бэлтгэж байгаа.
Бүртгүүлнэ гэдэгтээ ч эргэлзээгүй. Салбарын сайд шинэ жилийн нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ жааз дуу дуулсан. Энэ нь түүний эхлүүлсэн нэг ажлын хэсэг байв. Дэлхийн урлагт монголчуудын оруулах хувь нэмэр жааз хөгжмөөр дамжина гэж үзсэн учраас тэрээр жааз хөгжмийг хөгжүүлэхээр тусламжийн гар сунгажээ. Энэ онд ч мөн адил дахин нэг урлагийн төрөлд томоохон тус үзүүлэхээ амласан ч одоогоор ямар төрөл гэдэг нь тодорхойгүй.
Өнгөрсөн онд спортын салбарт гарсан, тамирчдын амжилтыг ахиулах нэгэн шийдвэр бол тамирчдын гаргасан амжилт, оролцсон тэмцээний зэрэглэлээр нь урамшуулах шийдвэр байв. Хэдийгээр тив, дэлхийд нэрээ гаргаж, амжилт гаргаж байгаа нь сайн хэрэг ч тэр амжилт бүрийг урамшуулсаар ССАЖЯ спортын салбарт өртэй шинэ оноо угтжээ. Гэхдээ энэ онд өнгөрсөн оны туршлагаасаа тооцож энэ онд төсвөө батлуулан өрнөөсөө гарахаар төлөвлөсөн сурагтай.
Монголын топ спортуудын нэг анхны олимпын аваргыг төрүүлсэн Жүдогийн ордон энэ онд сүндэрлэнэ. Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол хорооллын урд тал буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард баригдахаар өнгөрсөн онд шавийг нь тавьсан Монголын Жүдо бөхийн ордон 12 давхар оффис болон тамирчдад зориулсан зочид буудал, фитнесс клуб, дөрвөн татами тавьж болох талбайтай 800-1000 хүний суудалтай том заал, усан бассейн, эмнэлэг сургалтын төв гэх мэт спортын хөгжилд шаардлагатай бүхэн нэг дор цогцолсон байх юм.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хийснээ ярьж, дүгнэж болохуйц хугацаа өнгөрчээ. Тэр дундаа хамгийн отгон нь болох Соёл, спорт, аялал жуулчлалын яам хариуцсан салбартаа дүгнэж ярих их зүйлийг хийж, хэрэгжүүлсэн байна. Үүнийгээ ч салбарын сайд баярын өдрүүдэд хэд хэдэн телевизийн сувгаар ярина билээ. Өнгөрсөн жилийн хувьд сүүлийн үед гээгдэж үлдэх шахсан аялал жуулчлалын салбарт хийсэн нэгэн томоохон зүйл бол “Монголын аялал жуулчлалын форум”-ыг зохион байгуулж, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Үүнийхээ дагуу хийхээр ярьсан, төлөвлөсөн нь ч бий.
Спорт, Соёл урлагийнхан 2014 онд юу хийхээр төлөвлөсөн бэ гэдгийг сонирхлоо.
Ардын урлагийн шинэ ордон
Аль ч салбарт бүтээн байгуулалт хийх шаардлага нэн түрүүнд бий. Түүний нэг нь урлагийн салбар. Дэлхийд гайхуулах монгол урлаг маань айлын хаяа бараадан толгой хоргоддогт эмзэглэдэг хүн олон.
УДЭТ-ын гэх улаан байшинд урлагийн гурван байгууллага “амьдарсаар” хэдэн ч жилийг ардаа үдэв. Уран бүтээлчдийн гурав дахь үе тайзнаа гялалзаж байгааг бодохоор магадгүй нэгэн жаран өнгөрсөн байж мэдэх. Тэгвэл салбарын яамтай болсноос хойш яригдсан Ардын урлагийн ордон байгуулах ажил энэ онд эхлэх учиртай. Уг нь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барихаар төлөвлөсөн ч өнгөрсөн онд газрын асуудлыг цэгцэлж амжаагүй. Тиймээс энэ онд нааштай шийд гарах байх аа гэж найдлага тавьж л сууна.
Өнгөрсөн намар Английн алдарт “BLUE” хамтлаг Монголд ирсэн. Даанч дэлхийн стандартад нийцсэн битүү заалгүй монголчуудад зориулан намрын сэрүүнд Төв цэнгэлдэхэд тоглохоор зориглосон хамтлагийн тоглолт бүтэлгүйтэж, хүйтрэлээс болж техник хэрэгсэл нь гацаж, шатах нь шатсанаар тоглолт нэг өдрөөр хойшилж, дараагийн орой нь ганцхан цаг “BLUE”-тэй хамт байсан. Дэлхийд нэртэй, алдартай хамтлагийн өмнө ичмээр юм болсныг олон хүн санаж буй.
Тэгвэл энэ оны эхэнд бидэнд таатай мэдээ дуулдлаа. Urlag.mn сайтынхны санаачилгаар монголын мянга мянган уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний нэн чухал асуудлуудын нэг болсон дэлхийн стандарт бүхий “Соёл урлагийн ордон” байгуулах төсөл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгааныхаа төвшинд явсаар энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжихээр болжээ. “Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их, 1200 хүний суудал бүхий тоглолтын бага танхимтай байх бөгөөд Кино театрын их, бага танхим, Үзэсгэлэнгийн их, бага танхим, Тайзны зураачид, Оёдолчдын танхим, Сургалт, сургуулилтын танхим, эмчилгээ, гоо сайхны танхим гэх мэт дэлхийн стандартад нийцсэн их ордныг Улаанбаатар хотноо байгуулах гэнэ. Мөн тус ордны тайз дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр төвшний байх бөгөөд дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд зөвхөн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдахад зориулсан байхаар төлөвлөжээ. 2014-2017 онд хэрэгжих төслийг энэ оны эхний улиралд Монголын бүх урлагийн төлөөлөл бүхий 1000 уран бүтээлчийн дэмжин оролцож буйгаа илэрхийлсэн батламж бичгийг ард түмэндээ болон төр засаг, нийгэм олон нийтийн байгууллагад хүргүүлж, танилцуулсан хурлаар албан ёсны нээлтээ хийх ажээ.
Музейн асуудлууд цэгцэрнэ
Өнгөрсөн оны хамгийн дуулиантай мэдээлэл бол Т-Батаар. Хууль бусаар хил давсан динозаврын араг ясыг хуулийн дагуу буцаан авсан нь нэг талаараа сайн хэрэг ч нөгөө талаараа хэрүүл тарьж орхисон. Учир нь, Т-Батаарыг байрлуулахаар сонгосон музейн зориулалттай цор ганц барилга болох Лениний музейн барилгын асуудал МАН, Төрийн өмчийн хорооны хооронд томоохон маргаан дэгдээж, шүүхдэлцэхэд хүргэсэн. Гэсэн ч олон жилийн түүхт МАН мөчөөгөө өгөхгүй ёстой л хэлээ хүрэх газраа заргалдаж, хөл хүрэх газартаа гүйсэн ч заргаа алдаж, Лениний музей энэ онд “Үлэг гүрвэлийн төв музей” болохоор болсон.
ССАЖЯ-наас үүгээр зогсохгүй олон музейн асуудлыг өнгөрсөн онд ярьсан. Хамгийн том нь дээр дурдсан “Үлэг гүрвэлийн төв музей” бол дараагийнх нь түүний дагавар гэж хэлж болохоор Төв аймагт байгуулагдах “Үлэмж биетний өргөө”, Дундговь аймагт байгуулах “Динозаврын үндэсний парк” гээд үргэлжилнэ.
Бас нэг нь Байгалийн түүхийн музейг тойрсон асуудал. Ашиглалтын хугацаа нь дууссан барилгыг нураах шийдвэр өнгөрсөн онд гарч, одоогоор музейг чөлөөлөх ажил эхэлсэн. Энэ онд барилгыг нурааж, газрыг нь дараагийн барилгад бэлдэн чөлөөлөх бөгөөд музейн зураг төслийг гаргах учиртай. Гэхдээ хосгүй үнэт үзмэрүүдтэй тус музейн шинэ барилгыг яаралтай эхлүүлэхгүй бол зориулалтын биш агуулахад тийм ч удаан хугацаагаар үзмэр хадгалах боломжгүйг мэргэжлийнхэн хэлж байгаа.
Дэлхийн энтэй ажлууд
Хамгийн сүүлд Монгол Улсаас ЮНЕСКО-д биет бус өвөөр монгол уран бичлэг, монгол гэр бүртгэгдсэн сайхан мэдээ өнгөрсөн оны сүүлээр монголчуудын сонорыг мялаасан. Тэгвэл ССАЖЯ-наас энэ онд дахин хэд хэдэн өвийг бүртгүүлэхээр бэлтгэж байгаа.
Бүртгүүлнэ гэдэгтээ ч эргэлзээгүй. Салбарын сайд шинэ жилийн нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ жааз дуу дуулсан. Энэ нь түүний эхлүүлсэн нэг ажлын хэсэг байв. Дэлхийн урлагт монголчуудын оруулах хувь нэмэр жааз хөгжмөөр дамжина гэж үзсэн учраас тэрээр жааз хөгжмийг хөгжүүлэхээр тусламжийн гар сунгажээ. Энэ онд ч мөн адил дахин нэг урлагийн төрөлд томоохон тус үзүүлэхээ амласан ч одоогоор ямар төрөл гэдэг нь тодорхойгүй.
Спортын салбарт ч бүтээн байгуулалт өрнөнө
Өнгөрсөн онд спортын салбарт гарсан, тамирчдын амжилтыг ахиулах нэгэн шийдвэр бол тамирчдын гаргасан амжилт, оролцсон тэмцээний зэрэглэлээр нь урамшуулах шийдвэр байв. Хэдийгээр тив, дэлхийд нэрээ гаргаж, амжилт гаргаж байгаа нь сайн хэрэг ч тэр амжилт бүрийг урамшуулсаар ССАЖЯ спортын салбарт өртэй шинэ оноо угтжээ. Гэхдээ энэ онд өнгөрсөн оны туршлагаасаа тооцож энэ онд төсвөө батлуулан өрнөөсөө гарахаар төлөвлөсөн сурагтай.
Монголын топ спортуудын нэг анхны олимпын аваргыг төрүүлсэн Жүдогийн ордон энэ онд сүндэрлэнэ. Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол хорооллын урд тал буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард баригдахаар өнгөрсөн онд шавийг нь тавьсан Монголын Жүдо бөхийн ордон 12 давхар оффис болон тамирчдад зориулсан зочид буудал, фитнесс клуб, дөрвөн татами тавьж болох талбайтай 800-1000 хүний суудалтай том заал, усан бассейн, эмнэлэг сургалтын төв гэх мэт спортын хөгжилд шаардлагатай бүхэн нэг дор цогцолсон байх юм.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл