Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
В.Энхцэцэг: Бид үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж боддог
Сонгуулийн үр дүн эсэргүүцэж жагссан иргэдийн жагсаал эмх замбараагүй байдал үүсгэж улмаар таван хүний эрдэнэт амь нас алдагдсанаас хойш гурван жил өнгөрчээ. Энэ үйл явдалд зөвхөн цагдаа нарыг л буруутгаж, тэднийг л хүн буудсан мэтээр ярих. Харин энэ өдөр үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэн цагдаагийн албан хаагчид олон байдаг. Түүнчлэн амь насаа алдсан ч хүн бий. Тэгвэл тэр аймшигт өдөр чулуун мөндөрний өөдөөс шүд зуун зогссон эмэгтэй, цагдаагийн ахмад В.Энхцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-Тэр аймшигт өдрийг ард түмэн мартаагүй байгаа. Харин таны хувьд тэр өдөр хэдэн цагт намын байранд очив. Хэдэн цагийн үед үүрэг авсан бэ?
-2008 оны долдугаар сарын 1-ний 15:00 цагийн орчим байраа эзэлчихсэн байсан. Эргүүл хамгаалалтын газрынхан /ЭХГ/ байраа эзэлж ердийн журмаар л хамгаалалтад гарсан. Байдал тийм аймшигтай болно гэж төсөөлөөч үгүй. Баруун талдаа хүч нэмэгдүүлээд тэнд байгаа цагдаа нарт бамбай, хамгаалах малгай өмсгөсөн. Харин офицерүүд өдөр тутам өмсдөг хувцастайгаа л байсан.
-Таны хувьд үүрэг гүйцэтгэж яваад маш хүнд гэмтсэн гэсэн. Яг хэдэн цагийн үед гэмтэл авав. Энэ тухайгаа яриач?
-Байдал ширүүсээд бүгдээрээ гар утсаа унтраачихсан болохоор цагийн баримжаагүй болсон. Үймээний дундуур будаг цацсан юм. Тэр үеэс л эхлээд бид чулуу тоосгонд оногдож эхэлсэн. Бие биенийхээ бүснээс зүүн гараараа бариад баруун гараараа өөрийгөө хаагаад л зогсч байсан.
-Хамгаалах хэрэгсэл огт байхгүй байсан хэрэг үү?
-Тийм ээ.    
-Та яг хаанаа цохиулав. Тухайн үед болсон явдалыг санадаг уу?
-Тоосго чулуу яг л мөндөр шиг байсан. Би толгойныхоо баруун талд цохиулсан. Би яг юунд цохиулсныг мэддэггүй юм. Миний ард байсан хүн л тоосгонд оногдсон гэж ярьдаг юм. Тухайн үед муурч унаад л босоод ирсэн. Манайхан намайг жагсаалаас гаргасан юм. Тэгсэн миний баруун чих байхгүй болчихсон юм шиг санагдаад халуун оргиод байсан. Тэгээд би, “Миний баруун чих байна уу” гэж асууж байснаа санадаг юм. Манай хэв журмын ахлах байцаагч, ахлах дэслэгч Батхуяг, “Таны бие муу байна. Та эндээс холдож хүмүүсээ гэмтэл рүү хүргэ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн машинаар гурван удаа шархдсан албан хаагчдаа зөөсөн юм.
-Та өөрөө Гэмтлийн эмнэлэгт үзүүлээгүй юм уу?
-Намайг ухаан алдахад түргэний машин дуудсан юм билээ. Түргэний машин ирэх үед Японы сурвалжлагчийн толгойг тоосго оносон юм. Тэгэхээр нь би тэр хүнийг суулгаад л явуулсан.
-Гэмтэж бэртсэн хэчнээн албан хаагчийг зөөсөн бэ?
-Нэг удаадаа 15-20 хүн. Би орой нь очиж үзүүлсэн. Тэгэхэд чих хугарч, цус хурсан гэж оношилж байв.
-Онц байдал зарласан гэдгийг та хэзээ сонссон бэ?
-Цагдаа нарыг зөөж яваад л сонссон.
-Цагдаа нарыг дараа нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулсан шүү дээ. Тэгэхэд таньд хэрхэн онош тавив?
-Би яг гэмтсэнийхээ дараа эмнэлэгт хэвтээгүй юм. Бага хүүхэдтэй болохоор хэвтэлгүй, ажил дээрээ бэлэн байдалд байсан. Тэгэхэд шөнөжингөө хамраас цус гараад эмнэлэгт хүргүүлсэн. Тэгээд долоо хоног толгойны хаван хөөх эмчилгээ хийлгээд гарсан. Гарын савх цуурсан гэж байсан ч гайгүй эдгэрсэн.
-Одоо ямар зовиур байдаг вэ. Эмнэлгээр нэлээн удаан хугацаагаар явсан гэж сонссон?
-Тэр өдрөөс хоёш гурван жил болоход би 20 гаруй удаа эмнэлэгт хандсан. Эхний удаа гайгүй байсан. Сүүлдээ эмнэлэгт хэвтэх нь олшроод, энэ жил дөрвөн удаа эмнэлэгт хэвтсэн. Өнгөрсөн жил аравдугаар сараас хойш муудаж явж байгаад нэгдүгээр сард эмнэлэгт хэвтсэн юм. Тархины эм хамаагүй уухаар ходоодонд нөлөөлдөг юм шиг байна билээ. Ходоод шархалсан байсныг мэдэлгүй явсаар цус алдаж сэхээнд орсон. 55 кг-тай байсан хүн 42 кг болтлоо турж, сүүлдээ хоолноос гараад шингэн хийлгэж байж л хөл дээрээ боссон. Гурван сар эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын дундуур ажилдаа орсон ч даралт 200 хүрээд дахиад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд зургадугаар сарын 1-нд ажилдаа ороод л байж байна. Одоо халууцаж болохгүй, халууцвал тархи хавагнадаг, удаан зогсвол нуруу өвддөг болсон. Гэхдээ аль болох ажлынхаа ачааллыг зохицуулаад гурван хүүхдийнхээ төлөө явж л байна.
-Тэгэхээр ачаалал даахаа байжээ дээ. Ер нь, өдөртөө хэр их ажилтай байдаг вэ?
-Тийм ээ. Ачаалал үнэхээр даахаа байсан. Жаахан ядархаараа хэл ам ээдрээд, хөл гуйваад л яг л согтуу хүн шиг болчихдог юм. Бас мартаж санадаг болчихсон.
-Та хэдэн жил албан хааж байна вэ?
-Цагдаагийн албанд 22 жил ажилласан. Офицерийн бүрэлдэхүүнд 16 жил ажиллав. Одоо хөдөлгөөнт эргүүлийн газар ажиллаж байгаа.
-Таныг Шархадны эмнэлэгт хүртэл хэвтэж байсан гэсэн?
-Тархины цусан хангамж муудахаар эд эрхтэнд цус очдоггүй юм байна л даа. Тэгэхээр ой тогтоолт муудахаас эхлээд тархинд нөлөөлдөг юм байна. Тэгээд Шархадны эмнэлэгт хэвтсэн юм.
-Гэмтэл авснаас хойш эмчилгээнд хэр их мөнгө зарцуулав. Зардал мөнгө их л гарсан байх?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Цалин хүрэлцэхгүй болохоор ойр ойрхон цалингийн зээл аваад л яваад байсан. Төрөөс 1.3 сая төгрөгийн нөхөн олговор өгөхөд нь сая төгрөгний өр дарсан. Ер нь, тэр үед төрөөс эмчилгээний зардал даана гээд бид хүнээс мөнгө зээлж аваад эмнэлгээр явсан. Тэгсэн төр даахаа байгаад бөөн өрөнд унасан. Гэхдээ нэгэнт авсан болохоор цалингийн зээл аваад өрөө дарсан л даа. Зардал мөнгө их л гарсан. “Ачтан” эмнэлэгт 10 хоног хэвтэхэд 400 мянга, Шархаданд долоо хоног эмчлүүлэхэд 250 мянга гээд зардал их. ТТАХ-ийн эмнэлэгт намайг сэхээнд байхад өдөрт 200-300 мянган төгрөгийн эм дусал гаднаас авч байсан юм билээ.
-Тэгэхээр энэ их мөнгийг хаанаас олж байна. Ажлын хамт олон хэр дэмжиж тусалж байна вэ?
-Манай ар гэрээс надад сүйдтэй туслах хүн байхгүй. Манай ажлынхан сайн тусалдаг юм. Сэхээнд байхад 400 мянга,саяхан 1.986.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг эмчилгээнд хэрэглэхээс гадна гурван хүүхэддээ залцуулаад л өнгөрсөн. Ер нь, би маш олон хүний сэтгэлээр хөл дээрээ боссон. Намайг эмчилсэн алтан гартай эмч нар, ЦЕГ, НЦГ-ын удирдлага, НХЭГ, Эрүүгийн цагдаагийн газар, “Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ-ын хамт олонд баярлалаа.
-Та одоо зээлтэй юү?
-1.5 сая төгрөгийн цалингийн зээл байгаа.
-Хамт олон чинь тусалж. Харин төрөөс хэр туслав?
-Тусалсан зүйл байхгүй ээ. Нөхөн олговорыг цол, удаан ажилласан жилээс хамаарч өгсөн. Харин манайхан л бие чинь яаж байна, хүүхдүүд чинь яаж байна гээд л тусалж дэмждэг юм. Намайг бие муу байхад манай эмэгтэй албан хаагчид ээлжээр сахидаг байлаа. Би цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг үзэж чадахгүй нь гэж айдаг байлаа шүү дээ. Хүн муудахаар элдэв зүйлийг л боддог юм билээ.
-Таны яриаг сонсоод байхад танай хүүхдүүд бага юм аа даа?
-Тийм ээ. Эгч нь 6-12 насны гурван хүүхэдтэй. Манай гурав чинь одоо бие даагаад сурч л байна. Би өглөө гараад шөнө 02:00 цагт буугаад очиход бүлтийтэл хараад л сууж байна шүү дээ. Хэрэв би ажлаа хийж яваад гэнэт унаад өгвөл миний гурван хүүхэд яана даа гэж айх юм.
-Ах дүү хамаатан садан бий биз дээ. Таныг эмнэлэгт хэвтсэн хойно хэн хардаг юм бэ?
-Миний дүү нар бий. Ах маань цагдаа байж байгаад нас барсан. Би айлын том болчихсон мөртлөө дүү нартаа туслах нь битгий хэл төвөг удаад л байдаг болж.
-Таны нөхөр байдаггүй юм уу. Нөхрийнхөө тухай огт дурссангүй?
-Юу ч гэмээр юм бэ дээ. Хүн чанаргүй байх муухай юм аа. Миний гурван хүүхдийн эцэг нь бид дөрвийг өнгөрсөн дөрөвдүгээр сард орхиод явсан. Хоёр сар гаруй болж байхад ямар ч холбоо алга. Хүний мөс л байх.
-За таныг эмзэглүүлчих шиг боллоо. Өөр зүйл асууя. Жагсаалаас гарсны дараа та хэд хүртэл үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Сайн мэдэхгүй байна аа. ТТАХ-ийн эмнэлгийн гадаа нэлээн орой болтол байсан. Бараг шөнө дунд болтол байсан байх. Гадуур пормын хувцастай явж болохгүй болсон шүү дээ. Машинтай явахад хүртэл чулуу шидээд хэцүү байсан.
-Таныг үүрэг гүйцэтгэж байхад тухайн үеийн цагдаагийн дарга нар хаана байсан юм бол. Зарим нь тэднийг тэнд байгаагүй гэж ярьдаг шүү дээ?
-Биднийг удирдаж байсан болохоор байсан. Утсаар яриад, энэ жагсаалаа зогсоо гээд л яриад байсан санаж байна.
-Та энэ үйл явдлаас ямар нэгэн хүнд гомддог уу?
-Үүргээ л гүйцэтгэсэн болохоор хэн нэгэнд гомддоггүй. Энэ хэргийн буруутан олдох байлгүй гэж найддаг. Гэхдээ бид үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж боддог. Хэрвээ бид байгаагүй бол яах байсан бол. Техник хэрэгсэл дутуу байхад тийм аймар зүйлийн өөдөөс улаан гараараа сөрөн зогссон цагдаа нар, тухайн үеийн удирдлагууд түүхэнд тэмдэглэгдэх ёстой л гэж боддог.
-Ер нь, та тэр өдөр буун дуу сонссон уу?
-Мэдэхгүй ээ.
-Хамаагүй ярьж болохгүйг чинь ойлгож байна аа?
-Ёстой мэдэхгүй юм. Буун дуу сонсох сөхөө ч олдоогүй. Ер нь, бусад цагдаа нар ч гэсэн сонсоогүй байх. Буу, хонгио гээд л яриад байдаг. Гэхдээ тэр талаар ямар ч мэдээлэл алга. Бидэнд нэгдсэн журмаар үүрэг өгдөг. Тэгээгүй болохоор би цагдаа буудаагүй байх гэж боддог.
-Танд төрөөс гуймаар ч юм уу, үнэхээр хүсмээр зүйл байдаг уу?
-Үүрэг гүйцэтгэж яваад гэмтсэн цагдаа нас барсан. Тэр хүнд 700 мянган төгрөгийн нөхөн олговор өгсөн. Гэтэл хоёр хүн зодолдоход нэгэндээ 1.6 сая төгрөгийн хохирол барагдуулж байсан. Тэгэхээр монголын төр тийм аймшигтай зүйлийн өөдөөс тэмцсэн цагдаагаа 700 мянган төгрөгөөр үнэлээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр бусад гэмтэж бэртсэн цагдаа нарыг нэг харж үзээсэй л гэж боддог.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан