УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
АРСЛАН ТАВИХАД УЧИР БИЙ
Байгалийн түүхийн музей. Энэ музейг монголчууд төдийгүй Монголд ирсэн гадаадынхан үздэг. Гэтэл “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг үгийн эсрэг нэг зүйл энэ музейд байна. Энэ нь хоёр арслангийн байрлал.
Арсланг монголчууд төдийгүй Европынхон эртнээс дээдэлж иржээ. Монголчууд арсланг хүч чадал, энх амгалангийн илэрхийлэл болохоос гадна шунал, хорон муу үйлээс зайлуулагч хэмээн бэлгэшээдэг. Иймээс ч үүд хаалгаа арслангаар мануулдаг уламжлал эртнээс тогтжээ. Социализмын үед эрдэмтэд дарга нарт хэлж мэдэгдэлгүй, мөнгөний эх болсон нэг төгрөгийн дэвсгэрт дээр арсланг маш урнаар нууцхан байрлуулсан байдаг. Байгалийн түүхийн музейн өмнө байх эрслэн сарвуундаа гүегээ базсан байдалтай, харин арсланг хүрхэрч байгааг илтгэн аманд нь бөөрөнхий чулууг маш урнаар сийлсэн байгааг анзаардаггүй хүн байдаггүй байх. Гэтэл эмэгчин, эрэгчин арслангийн байр буруу байх юм. Уг нь арслан баруун талд нь эрслэн зүүн талд нь байх учиртай.
Музейн захирал, ноён Н.Зоригтбаатар танд ажилтнууд чинь тун ам сайтай байх юм билээ. Гэвч та намайг юм бичих болгонд авдаг татвараар цалинждаг нэгэн. Иймээс арслангуудыг зөв байрлуулж, монголчуудын нэрийг гаднынханд сэвтүүлэх нэг үйлдлээ таслан зогсоовол танд хувиасаа болон монголчуудын өмнөөс нэн талархах байна.

Г.АМАРСАНАА
0 Сэтгэгдэл