Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Мартамхай мартамхай гэхэд өвчтөнийхээ биед багажаа мартдаг эмч байх уу
байх байх, манайд бол өдөр тутам......тэгээд дараа нь гүрийчихдэг юм
þóã íü ãàéõààä áàéãàà þì áý ìàíàéä áîë ýíý ÷èíü õàâòãàé ¿çýãäýë ø äý
ОХУ-ын Ростов хотын шүүх саяхан нэгэн хэрэг хэлэлцсэн байна. Нутгийн шүдний эмнэлгийн эмч нар өвчтөний шүдэнд багажныхаа хэлтэрхийг орхисон нь найман жил болоод мэдэгджээ. Ер нь мэс заслын үеэр өвчтөний биед эмнэлгийн багаж, хэрэгсэл, бусад зүйл мартсан тохиолдол нэг биш. Ийм хэрэг манайд ч гарч байсан ч эмч нар нь ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. Ийм тохиолдлууд..

Өвчтөний биед 16 эд зүйл мартаж орхижээ
2009 онд Ганноверийн мэс засалчид нэгэн өндөр настанд хавдар авах мэс засал хийх үедээ биед нь зарим зүйлээ мартаж орхиж. Хэдэн сарын дараа 74 настай өвгөний бие дордож эхлэх нь тэр. Түүнийг үзэхээр ирсэн сувилагч үзлэг хийгээд шархнаас нь самбай цухуйж байхыг хараад мэл гайхжээ. Өвгөнийг эмнэлэгт яаралтай хүргэж мэс засал хийтэд биеэс нь 15 см урт самбай, зүү мэтийн гадны 16 эд зүйл гарч иржээ. Ингээд хоёр ч дахиж мэс засал хийж байж энэ бүхнийг нь гаргаж авсан байна.
Зүрхэндээ алчууртай 14 жил
1995 онд оросын нийслэлийн Зүрх судасны мэс заслын хүрээлэнд нэгэн өвчтөнд мэс засал хийхдээ зүрхэнд нь алчуур хийгээд мартаж орхиж. Үүнээсээ болон өвчтөний бие хүндэрсээр жил хагасын дараа мэс засалд орж, арван жилийн дараа зүрхний шигдээсээр нас баржээ.
А4 хэмжээтэй силикон орхиж
2012 онд 49 настай эрэгтэй бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгээд тун удалгүй биед нь гадны эд зүйл байгаа нь илэрсэн байна. Тэр эмчид очвол зүгээр зүгээр, мэс заслын дараа ингэдэг юм гэсэн хариу өгчээ. Тэгээд компьютерийн томографаар харуулахад гадны биет байгаа нь илэрсэн байна. Мэс засал хийлгэтэл А4 хэмжээтэй силикон алчуур байх нь тэр.

32 см урттай багаж
Өвчтөнийхөө биед багажаа мартсан дээд амжилтыг америкийн эмч нар тогтоосон гэж болно. Мэс засал хийсэн өвчтөнийхөө биед 32 см урттай багажаа мартсан нь хоёр сарын дараа илэрсэн байна. Рентгэнд харуулахад томоос том металл зүйл байгаа нь харагджээ. Тэгтэл тэр нь мэс заслын үед хагалсан шархыг томруулахад ашигладаг ретратор гэдэг багаж юмсанж.
Хавчаараа мартсан эмч
Их Британийн нэгэн иргэн эмнэлгийн багаж тээж бас хэдэн долоо хоног явжээ. Мэс засал хийлгэснээс хойш хоёр хоноод гэртээ гарсан ч дахиад л эмчид очих хэрэгтэй болж. Эмч нар рентген зураг авч үзээд биед нь 20 см урттай багаж байгааг олж мэдсэн байна. Дахиад л яаралтай мэс засал хийж өнөөхийг гарган авчээ.

0 Сэтгэгдэл
2014.12.29
2013.12.26