УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Чехийн Байгаль орчны яам 1000 ширхэг дотуур хувцас авчээ
Нэгэн он улирч, шинэ жил ирж байгаа энэ үед албан байгууллага бүр орлого, зарлага, данс тооцоогоо нягталж буй. Чехийн Засгийн газар, яам, тамгын газрууд ч жилийн тайлан балансаа гаргажээ. Гэтэл Байгаль орчны яамны гаргасан зардлууд олон нийтийг бухимдуулахын ихээр бухимдууллаа. Учир юу гэвэл, тус яам 2013 оны төсөвт мөнгөө он дуусахаас өмнө яаран зарцуулахын тулд үзэг, бал, борооны шүхэр, товч, өнгийн шохой, хамгийн хөгжилтэй нь 1000 ширхэг дотуур хувцас авсан байна. Юунд зарцуулах нь тодорхойгүй, хамгийн гол нь ямар үр дүн авчрахыг нь хэн ч ойлгохгүй байгаа эдгээр эд бараанд тэд татвар төлөгчдийн 20 гаруй мянган ам.долларыг зарцуулжээ. Яамны авсан дотоожны эмэгтэй нь минжний зурагтай, эрчүүдийнх нь тураг гогойн зурагтай бөгөөд эднийг байгаль хамгаалах аянд ашиглаж, нийтэд тараахдаа ан амьтнаа хайрлан хамгаалахыг уриалах зорилготой хэмээн тайлбарлажээ. Гэвч байгаль орчны яам асуудлаа ч сайн ойлгохгүйгээр зүгээр л мөнгө үрж дуусгахын хүслэн болж эдгээр эд барааг авсан байна хэмээн сөрөг хүчнийхэн болоод олон нийт уурлан бухимдаж байна. Учир нь, дотуур хувцас дээр хоёр амьтан буюу минж, тураг гогой нь аль хэдийнэ ховордсон амьтны жагсаалтаас гарсан амьтад гэнэ. Ер нь, Чехийн Байгаль орчны яамыг Томас Подивинскигоор удирдуулснаас хойш үргүй зардал гаргасан тухай шүүмжлэл маш их гардаг болжээ. Тухайлбал, сайд Т.Подивински яамны машинуудыг бүгдийг нь шинэчилж, 130 машин шинээр авна хэмээн зарлаж олны эсэргүүцэлтэй тулгарчээ.
eniig manai idej uudag garuud harval ch eleg ni hushih bh daa
Нэгэн он улирч, шинэ жил ирж байгаа энэ үед албан байгууллага бүр орлого, зарлага, данс тооцоогоо нягталж буй. Чехийн Засгийн газар, яам, тамгын газрууд ч жилийн тайлан балансаа гаргажээ. Гэтэл Байгаль орчны яамны гаргасан зардлууд олон нийтийг бухимдуулахын ихээр бухимдууллаа. Учир юу гэвэл, тус яам 2013 оны төсөвт мөнгөө он дуусахаас өмнө яаран зарцуулахын тулд үзэг, бал, борооны шүхэр, товч, өнгийн шохой, хамгийн хөгжилтэй нь 1000 ширхэг дотуур хувцас авсан байна. Юунд зарцуулах нь тодорхойгүй, хамгийн гол нь ямар үр дүн авчрахыг нь хэн ч ойлгохгүй байгаа эдгээр эд бараанд тэд татвар төлөгчдийн 20 гаруй мянган ам.долларыг зарцуулжээ. Яамны авсан дотоожны эмэгтэй нь минжний зурагтай, эрчүүдийнх нь тураг гогойн зурагтай бөгөөд эднийг байгаль хамгаалах аянд ашиглаж, нийтэд тараахдаа ан амьтнаа хайрлан хамгаалахыг уриалах зорилготой хэмээн тайлбарлажээ. Гэвч байгаль орчны яам асуудлаа ч сайн ойлгохгүйгээр зүгээр л мөнгө үрж дуусгахын хүслэн болж эдгээр эд барааг авсан байна хэмээн сөрөг хүчнийхэн болоод олон нийт уурлан бухимдаж байна. Учир нь, дотуур хувцас дээр хоёр амьтан буюу минж, тураг гогой нь аль хэдийнэ ховордсон амьтны жагсаалтаас гарсан амьтад гэнэ. Ер нь, Чехийн Байгаль орчны яамыг Томас Подивинскигоор удирдуулснаас хойш үргүй зардал гаргасан тухай шүүмжлэл маш их гардаг болжээ. Тухайлбал, сайд Т.Подивински яамны машинуудыг бүгдийг нь шинэчилж, 130 машин шинээр авна хэмээн зарлаж олны эсэргүүцэлтэй тулгарчээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.12.22
























