Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Жан Зиеи нэрээ цэвэрлэж авав
Хятадын жүжигчин Жан Зиеи жил гаруйн өмнө хэвлэлээр тарьж шуугиан тариад байсан мэдээлэл худлаа болохыг баталж, нэр төрөө цэвэрлэв. Түүнийг Хятадын Коммунист намын өндөр албан тушаалын хүмүүст асар өндөр үнээр биеэ үнэлдэг гэсэн цуу яриа хэвлэлээр тарсан юм. Тухайлбал, “Boxun News” цахим хуудаст түүнийг 100 сая ам.доллараар улстөрчидтэй дотно харилцаа тогтоосон хэмээн бичсэн юм. Гэвч Жан Зиеигийн гомдлын дагуу хуулийн байгууллага шалгахад тус вебсайтад мэдээлэл өгсөн эх сурвалж үнэн гэдгийг баталж чадаагүй байна. Нэгэнт худал мэдээлэл цацсан нь тогтоогдсон тул “Boxun News” цахим хуудас жүжигчнээс хүлцэл өчжээ.
“Гейшагийн дурсамж”, “Хүрхрэх бар, нуугдах луу” зэрэг киногоороо Хятад төдийгүй барууны орнуудад танигдсан Жан Зиеигийн талаар улсынх нь дотоодын хэвлэл үнэн худал нь эс мэдэгдэх дуулиан шуугиан тасралтгүй гардаг. Тэрээр өнгөрсөн онд Хонконгийн “Next Media” хэмээх хэвлэлийн компанийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, мөн заргаа авч байсан юм.
Хятадын жүжигчин Жан Зиеи жил гаруйн өмнө хэвлэлээр тарьж шуугиан тариад байсан мэдээлэл худлаа болохыг баталж, нэр төрөө цэвэрлэв. Түүнийг Хятадын Коммунист намын өндөр албан тушаалын хүмүүст асар өндөр үнээр биеэ үнэлдэг гэсэн цуу яриа хэвлэлээр тарсан юм. Тухайлбал, “Boxun News” цахим хуудаст түүнийг 100 сая ам.доллараар улстөрчидтэй дотно харилцаа тогтоосон хэмээн бичсэн юм. Гэвч Жан Зиеигийн гомдлын дагуу хуулийн байгууллага шалгахад тус вебсайтад мэдээлэл өгсөн эх сурвалж үнэн гэдгийг баталж чадаагүй байна. Нэгэнт худал мэдээлэл цацсан нь тогтоогдсон тул “Boxun News” цахим хуудас жүжигчнээс хүлцэл өчжээ.“Гейшагийн дурсамж”, “Хүрхрэх бар, нуугдах луу” зэрэг киногоороо Хятад төдийгүй барууны орнуудад танигдсан Жан Зиеигийн талаар улсынх нь дотоодын хэвлэл үнэн худал нь эс мэдэгдэх дуулиан шуугиан тасралтгүй гардаг. Тэрээр өнгөрсөн онд Хонконгийн “Next Media” хэмээх хэвлэлийн компанийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, мөн заргаа авч байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























