Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Усанд унасан утсыг аврагч

Усанд унасан утсыг бид гэрийн нөхцөлд эсвэл засварын газарт гээд аль болох аргалж засаад ашиглахыг боддог. Утсаа салгаад сайтар хатаасны дараа асаах нь одоогийн байдлаар хамгийн найдвартай аргаар шалгараад буй. Гэвч бид усыг хатаасан ч зарим тохиолдолд усны үүсгэсэн зэвийг арилгаж чаддаггүй. Тийм ч учраас заримдаа утсыг хатаасны дараа зүгээр ажиллаж байгаад яваандаа доголдол илэрч, ажиллахаа больдог. Энэ нь усны минерал нь эд ангид наалдаж гэмтээх, зэв үүсгэснээс болдог аж. Энэ нь утас эвдрэх хамгийн гол шалтгаан болдог бөгөөд яг энэ асуудлыг шийдэх бяцхан засварын хэрэгслийг Оливер Мюрфи хэмээх 20 настай залуу зохион бүтээжээ. “Reviveaphone” хэмээн нэрлэсэн энэ зүйл нь утсанд тогтсон ус, зэв, элдэв минералыг татаж авах уут болон түүний дараа дэлгэж тавих хавтангаас бүрддэг аж. Энэ уутанд утсаа хийгээд 24 цаг болоход ус, зэвийг татаж, дахин асаахад ямар ч асуудалгүй болгодог гэнэ. Үүнийг зөвхөн гар утас гэлтгүй MP3 тоглуулагч, мини таблет, зургийн аппарат, камер зэргийг усанд унагасан үедээ ч ашиглаж болох ажээ. Оливер хүүхэд байхаасаа эвдэрсэн утас авч засан интернэтээр худалддаг байсан учир усанд унагасан утсыг засах аргыг туршлагынхаа явцад олж мэдээд, “Reviveaphone”-ийг бүтээсэн бөгөөд хөрөнгө оруулагч олж, олноор нь үйлдвэрлэн одоо Amazon, Ebay-гээр худалдаж байгаа аж.

0 Сэтгэгдэл