УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
4 настай ч Эйнштейнтэй тэнцэхүйц ухаантай хүү
Шервин Сараби хүү одоо дөнгөж дөрвөн настай. Гэхдээ тэр IQ-гийн түвшнээрээ суут Алберт Эйнштейн, тэрбумтан Билл Гейтс, манай үеийн сод ухаантан Стефен Хоукинг нартай эн тэнцэхүйц. Тэдний бүгдийнх нь IQ 160.
Энэ гайхамшигтай хүү Их Британийн өмнөд Йоркширт амьдардаг бөгөөд гоц ухаантай хүүхдүүдийг багтаадаг Менсагийн клубт гурван настайдаа нэгдэж амжжээ. Түүнийг энэ клубт урих хангалттай олон шалтгаан бий. 10 сартай байхдаа хэлд орсон Шервин нэг ой найман сартайдаа бүтэн өгүүлбэрээр ярьж сурсан гэнэ. Тэр хоёр настайдаа дэлхийн бүх орныг нэрлэж сурсны дээр 500 үг хүртэл уншиж чаддаж, хүний биеийн бүх эрхтэн, тэд ямар үүрэг гүйцэтгэдгийг торох юмгүй ярьж өгдөг байжээ. Тэр энэ үедээ мэдээж тоолж сурсан бас янз бүрийн дүрсийг таньж ялгадаг, бүр галт уул яагаад дэлбэрдэг, од яагаад харвадгийг мэддэг байж.

Энэ бүхэн гэр бүл, ойр дотныхныг гайхашруулж мэргэжилтнүүдэд хандаж, хүүгийн IQ-г тогтоолгоход 160 оноо авсан байна. Түүнээс шалгалт авсан боловсролын сэтгэлзүйч хэлэхдээ Шервин үнэхээр арвин баялаг үгсийн сантай, бусадтай харилцахдаа өөрөөсөө хэдэн насаар ахмад хүүхэд шиг биеэ авч явдаг, түүний суралцах чадвар найман настай хүүхэдтэй адил хэмээн дүгнэжээ. Шервин хоёр настайдаа уншиж сурсан ч 940 ном уншиж амжсан гэнэ. Түүний хамгийн дуртай ном нь мэдээж нэвтэрхий толь бичиг. Түүний эцэг эх хоёр жирийн л хүмүүс аж. Барилгачнаар ажилладаг аав нь машины осолд орж ноцтой гэмтсэн учир багшаар ажилладаг байсан ээж нь нөхрөө асрахаар ажлаасаа гарчээ.
Шервин Сараби хүү одоо дөнгөж дөрвөн настай. Гэхдээ тэр IQ-гийн түвшнээрээ суут Алберт Эйнштейн, тэрбумтан Билл Гейтс, манай үеийн сод ухаантан Стефен Хоукинг нартай эн тэнцэхүйц. Тэдний бүгдийнх нь IQ 160. Энэ гайхамшигтай хүү Их Британийн өмнөд Йоркширт амьдардаг бөгөөд гоц ухаантай хүүхдүүдийг багтаадаг Менсагийн клубт гурван настайдаа нэгдэж амжжээ. Түүнийг энэ клубт урих хангалттай олон шалтгаан бий. 10 сартай байхдаа хэлд орсон Шервин нэг ой найман сартайдаа бүтэн өгүүлбэрээр ярьж сурсан гэнэ. Тэр хоёр настайдаа дэлхийн бүх орныг нэрлэж сурсны дээр 500 үг хүртэл уншиж чаддаж, хүний биеийн бүх эрхтэн, тэд ямар үүрэг гүйцэтгэдгийг торох юмгүй ярьж өгдөг байжээ. Тэр энэ үедээ мэдээж тоолж сурсан бас янз бүрийн дүрсийг таньж ялгадаг, бүр галт уул яагаад дэлбэрдэг, од яагаад харвадгийг мэддэг байж.

Энэ бүхэн гэр бүл, ойр дотныхныг гайхашруулж мэргэжилтнүүдэд хандаж, хүүгийн IQ-г тогтоолгоход 160 оноо авсан байна. Түүнээс шалгалт авсан боловсролын сэтгэлзүйч хэлэхдээ Шервин үнэхээр арвин баялаг үгсийн сантай, бусадтай харилцахдаа өөрөөсөө хэдэн насаар ахмад хүүхэд шиг биеэ авч явдаг, түүний суралцах чадвар найман настай хүүхэдтэй адил хэмээн дүгнэжээ. Шервин хоёр настайдаа уншиж сурсан ч 940 ном уншиж амжсан гэнэ. Түүний хамгийн дуртай ном нь мэдээж нэвтэрхий толь бичиг. Түүний эцэг эх хоёр жирийн л хүмүүс аж. Барилгачнаар ажилладаг аав нь машины осолд орж ноцтой гэмтсэн учир багшаар ажилладаг байсан ээж нь нөхрөө асрахаар ажлаасаа гарчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























