УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Зөнгийн одод” Хүүхдийн урлагийн XIII наадам амжилттай болж өндөрлөлөө
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хүүхдийн Хөгжил Хамгаалал” Хөтөлбөр нь 2001 оноос эхлэн төсөл хөтөлбөртөө хамрагддаг, хүнд нөхцөлд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх зорилготой “Зөнгийн одод” урлагийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. “Зөнгийн одод” Хүүхдийн урлагийн XIII наадамд нийт 30 Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн болон Өмнөговь, Дорноговь аймгийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос 1, 2-р шатыг орон нутгийн түвшинд, 3-р шатыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд зохион байгууллаа. 6- 7 насны 300 гаруй хүүхэд найрал дуу, хамтлаг дуу, хамтлаг хөгжим, гоцлол хөгжмийн төрлөөр шалгаран, Монголын Хүүхдийн ордонд “Зөнгийн одод” Гала концертонд оролцлоо.
Энэ жилийн наадмын зорилго нь хөдөө орон нутагт найрал дууны хамтлагийг олноор байгуулах, тус наадамд олон хүүхдийг хамруулан оролцуулах, тэднийг баг, хамт олонч, нөхөрсөг сэтгэлээр хүмүүжүүлэх, урын санг нь баяжуулж байгаагаараа онцлогтой юм.
ДЗМОУБ-ын дэргэдэх “Хөх тэнгэрийн хүүхдүүд” найрал дууны уран сангаас хөдөө орон нутгийн хүүхдүүд дуулж оролцож байгаа нь урлагийн наадмын үйл ажиллагаа хүрээгээ тэлж байгаагийн нэг илрэл юм. Тус наадамд оролцогчдын 50 хувь нь Улаанбаатар хотод анх удаа ирж байгаа бөгөөд нийт оролцогчдын 90 хувь нь “Зөнгийн одод” хүүхдийн наадамд анх удаа оролцон, 95 хувь нь Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд анх удаа ирж амарсан юм. Хүүхдүүдэд үе тэнгийн найз нөхөдтэйгээ танилцаж, нөхөрлөн, бие биенээсээ суралцах боломжийг нээж өглөө.

0 Сэтгэгдэл