Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Опра яагаад гэрлэж, хүүхэдтэй болоогүй шалтгаанаа тайлбарлажээ
Өнөө цаг үед амьдарч буй эмэгтэйчүүдээс өөрийн хүчээр хамгийн өндөр амжилтад хүрсэн нэгэн бол Опра Уинфри. Тэрээр өөрийн гараар тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй болж, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг гэгдэх болсон. Гэвч тэрээр хэзээ ч гэрлэж, үр хүүхэдтэй болоогүй юм. Хэдийгээр Опра бизнесмэн Стэдмэн Грэхэмтэй 1986 оноос хойш хамт амьдарч байгаа ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Тэрээр яагаад үр хүүхэдтэй болоогүй талаараа “Hollywood Reporter” сэтгүүлд илэн далангүй ярьсан байна. Опра хэлэхдээ “Хэрвээ би хүүхэдтэй болсон бол, тэд намайг үзэх ядах байсан” хэмээн ажлын маш завгүй, шахуу хуваарь нь түүнд гэр бүлийн амьдралд анхаарах зав огтхон ч өгдөггүй гэдгийг тайлбарлажээ. Гэвч тэр бүр бага байхаасаа л сайхан гэр бүлийн тухай мөрөөддөггүй, зөвхөн өөрөө яаж амжилтад хүрэх тухай л боддог байсан гэнэ. “Миний найз Гэйл Кинг бүр долдугаар ангид байхдаа л ирээдүйд төрөх хүүхдийнхээ нэрийг бодож байсан бол би яаж Мартин Лютер Кинг шиг болох вэ л гэж боддог байлаа” хэмээн Опра ярьжээ.
Опра “Hollywood Reporter” сэтгүүлээс шалгаруулдаг Шерри Лансны нэрэмжит шилдэг удирдагчийн шагналыг хүртсэн учраас тус сэтгүүлд ярилцлага өгсөн юм байна.




Өнөө цаг үед амьдарч буй эмэгтэйчүүдээс өөрийн хүчээр хамгийн өндөр амжилтад хүрсэн нэгэн бол Опра Уинфри. Тэрээр өөрийн гараар тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй болж, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг гэгдэх болсон. Гэвч тэрээр хэзээ ч гэрлэж, үр хүүхэдтэй болоогүй юм. Хэдийгээр Опра бизнесмэн Стэдмэн Грэхэмтэй 1986 оноос хойш хамт амьдарч байгаа ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Тэрээр яагаад үр хүүхэдтэй болоогүй талаараа “Hollywood Reporter” сэтгүүлд илэн далангүй ярьсан байна. Опра хэлэхдээ “Хэрвээ би хүүхэдтэй болсон бол, тэд намайг үзэх ядах байсан” хэмээн ажлын маш завгүй, шахуу хуваарь нь түүнд гэр бүлийн амьдралд анхаарах зав огтхон ч өгдөггүй гэдгийг тайлбарлажээ. Гэвч тэр бүр бага байхаасаа л сайхан гэр бүлийн тухай мөрөөддөггүй, зөвхөн өөрөө яаж амжилтад хүрэх тухай л боддог байсан гэнэ. “Миний найз Гэйл Кинг бүр долдугаар ангид байхдаа л ирээдүйд төрөх хүүхдийнхээ нэрийг бодож байсан бол би яаж Мартин Лютер Кинг шиг болох вэ л гэж боддог байлаа” хэмээн Опра ярьжээ. Опра “Hollywood Reporter” сэтгүүлээс шалгаруулдаг Шерри Лансны нэрэмжит шилдэг удирдагчийн шагналыг хүртсэн учраас тус сэтгүүлд ярилцлага өгсөн юм байна.




0 Сэтгэгдэл
























