Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ким Ду Ханыг монголчууд барьцаалсан гэнэ үү
БНСУ-ын жүжигчин Ан Жэ Му буюу монголчуудын мэдэх Ким Ду Ханыг Монголын нэгэн бүлэглэлийн эзэн барьцаалан охинтойгоо суухыг шаардсан тухай солонгосын хэвлэлүүд тэр дундаа цахим ертөнцөд хэсэг шуугижээ.
Жүжигчин Ан Жэ Му 11 дүгээр сарын 30-нд “SBS” радиод өгсөн ярилцлагдаа “Эгэл эрийн үе” (Монголд “Зоригт эрийн түүх” нэрээр гарсан) олон ангит кинонд тоглож алдаршсан үеэ дурссан байна. Түүний тоглосон “Эгэл эрийн үе” олон ангит кино Монголд нэрд гарч, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди түүнийг Монголд урьж байсан гэжээ. Түүний ярьснаар, бараг жил бүр Монголд очиж тоглолт хийдэг байсан ба монголчууд түүнд 5000 ам метр талбайтай зуслангийн газар хүртэл бэлэглэж байж. Хамгийн сүүлийн удаа тоглолт хийхээр Монголд очихдоо жүжигчин эр барьцаалагдаж байсан гэнэ. Үүнийг тэрбээр тайлбарлахдаа, “Намайг дагуулж явсан хүмүүс гэнэт танихгүй замаар явж, солонгос хоолны газарт орохоор нь хоол идчихээд тоглолт руу явах нь гэж бодож байтал тийм биш байсан. Үнэндээ би Монголын нэг бүлэглэлд барьцаалагдсан байсан юм. Тэд намайг тоглолт руу явуулахгүй дөрвөн цаг байлгасан. Бас тэр бүлэглэлийн эзэн намайг охинтойгоо гэрлэ гэж хэлсэн” гэжээ.
БНСУ-ын жүжигчин Ан Жэ Му буюу монголчуудын мэдэх Ким Ду Ханыг Монголын нэгэн бүлэглэлийн эзэн барьцаалан охинтойгоо суухыг шаардсан тухай солонгосын хэвлэлүүд тэр дундаа цахим ертөнцөд хэсэг шуугижээ.Жүжигчин Ан Жэ Му 11 дүгээр сарын 30-нд “SBS” радиод өгсөн ярилцлагдаа “Эгэл эрийн үе” (Монголд “Зоригт эрийн түүх” нэрээр гарсан) олон ангит кинонд тоглож алдаршсан үеэ дурссан байна. Түүний тоглосон “Эгэл эрийн үе” олон ангит кино Монголд нэрд гарч, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди түүнийг Монголд урьж байсан гэжээ. Түүний ярьснаар, бараг жил бүр Монголд очиж тоглолт хийдэг байсан ба монголчууд түүнд 5000 ам метр талбайтай зуслангийн газар хүртэл бэлэглэж байж. Хамгийн сүүлийн удаа тоглолт хийхээр Монголд очихдоо жүжигчин эр барьцаалагдаж байсан гэнэ. Үүнийг тэрбээр тайлбарлахдаа, “Намайг дагуулж явсан хүмүүс гэнэт танихгүй замаар явж, солонгос хоолны газарт орохоор нь хоол идчихээд тоглолт руу явах нь гэж бодож байтал тийм биш байсан. Үнэндээ би Монголын нэг бүлэглэлд барьцаалагдсан байсан юм. Тэд намайг тоглолт руу явуулахгүй дөрвөн цаг байлгасан. Бас тэр бүлэглэлийн эзэн намайг охинтойгоо гэрлэ гэж хэлсэн” гэжээ.
0 Сэтгэгдэл
hutsdag gulug be
muruuduh geed yadchihsan yum ***** ineed hurchihlee baina
2013.12.10
























