УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэд сурах эрхээ эдэлж байна
Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Улс орны ардчилагч мөн эсэхийг нь хүүхдүүдийнх нь хөгжлөөр тодорхойлдог гэдэг. Тэгвэл манай улсын хүүхдүүд хөгжих эрхээ хэр эдэлж чадаж байна вэ. Эрүүл саруул төрсөн хүүхдүүдийн хувьд энэ асуулт илүүц байж болох. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэгдэж буй бусдын тусламжтайгаар эрхээ эдэлдэг хүүхдүүд хөгжиж чадаж байгаа болов уу. Энэ асуултад хариулт авахаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг нийслэлийн 116 дугаар сургуулийг зорьсон юм.
Хүн хувь заяагаа сонгож төрдөггүй. Үүний адил хэн нэгний хэзээ нэгэн цагт хийсэн үйлийн үрээр эхээс төрөхдөө л хөгжлийн бэрхшээлтэй гэсэн томъёололд багтчихсан нь тэдний буруу биш. Харин ч энэ хувь заяагаа өрөвдөлтэй, дорой биш гэдгийг батлахаар хүүхдүүд бусдын адил сурч байна. Тэдний хэрэглэдэг ном бусдынхаас өөр. Гэхдээ уншихад илүү ухаан шаардана. Учир нь, хараагүйчүүдэд зориулсан “брайль” буюу биднийхээр цаасыг цоолж бичсэн үсгүүдийг уншиж сурахад 35 үсгээсээ адна тэмдэглэгээгээ цээжлэх хэрэгтэй.
Ингээд сургуулийн дотуур байранд олон хүүхэдтэй яриа өрнүүллээ. Тэдний мөрөөдөл хөгжимчин, багш, уран сэлэгч, орчуулагч гээд л цааш хөвөрнө. 116 дугаар сургуулийн хүүхдүүдийн бусдад тэр бүр байхгүй чанар бол нэгэндээ өөрийн чадах зүйлээрээ харамгүй тусалдаг явдал. Энд 10 жил сурсан хүүхэд байхад ирээд ганцхан жил болж буй нэг нь байна. Дөнгөж ирсэн хүүхдүүдийн хувьд сургууль дотроо төөрөх, юм мөргөх гээд л цээжлээгүй замаар явахад тун ч бэрх. Тиймээс өөрөө замаа харахгүй ч төөрч будилсан найзынхаа гарыг атган алхах нь үнэхээр бахархмаар. Тэд сурч байна. Дэм дэмэндээ.
Монголд хараагүй 2000 гаруй хүүхэд байдгаас 90 нь тус сургуульд суралцдаг. Тэдний 63 нь дотуур байранд амьдрангаа суралцдаг. Сургуулийн орчин, сургууль, дотуур байрандаа яг л хараатай хүн шиг явах хүүхдүүдийг анх харсан хэн нэгэн харааны бэрхшээлтэйг нь мэдэхгүй. Дотуур байрных нь хүрэлцээ, орчин, хоол гээд л бүх зүйл сурагчдад таалагддаг ч хүсэлд хязгаар байдаггүй хойно тэдэнд сурч, хөгжихөд хэрэгтэй зүйлс их.
Сургуулийн орчин, байдал гурван жилийн өмнөхөө бодвол дээрдсэн гэдэгтэй дуу нэгтэй санал нийлэх ч зөвхөн хараагүй хүүхдүүдэд зориулсан олон улсын орчин стандартад нийцсэн нөхцөл бүрдүүлсэн эсэхэд эргэлзээ төрнө. Хэрэв харааны бэрхшээлтэй олон хүүхэд тус сургуульд хандвал анги танхим хүрэлцэхгүй. Бас нэгэн тулгамдсан асуудал бол сурах бичиг. Өнгөрсөн хугацаанд олон удаа солигдсон сургалтын тогтолцооноос хамаарч хувилбартай болон хувилбаргүй сурах бичиг хэрэглэж байсан нь үндсэн сурах бичгээ хэвлүүлж чадахгүйд хүргэсэн аж. Учир нь, хувилбартайг хэрэглэнэ гэсэн шийдвэрийн дагуу төслийн хүрээнд сурах бичиг хэвлүүлсэн ч удалгүй өөрчлөгдөн хувилбаргүйг хэрэглэхээр болжээ. Тиймээс БШУЯ-ны шийдвэрийг хүлээж байгаа хэмээн сургуулийн захирал С.Энхтуяа хэлсэн юм. Ийм нэгэн айл дутуу дулимаг ч гэлээ төрийн хайр хишигт талархан дүүрэн сэтгэлээр хөгжиж байна.
Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Улс орны ардчилагч мөн эсэхийг нь хүүхдүүдийнх нь хөгжлөөр тодорхойлдог гэдэг. Тэгвэл манай улсын хүүхдүүд хөгжих эрхээ хэр эдэлж чадаж байна вэ. Эрүүл саруул төрсөн хүүхдүүдийн хувьд энэ асуулт илүүц байж болох. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэгдэж буй бусдын тусламжтайгаар эрхээ эдэлдэг хүүхдүүд хөгжиж чадаж байгаа болов уу. Энэ асуултад хариулт авахаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг нийслэлийн 116 дугаар сургуулийг зорьсон юм. Хүн хувь заяагаа сонгож төрдөггүй. Үүний адил хэн нэгний хэзээ нэгэн цагт хийсэн үйлийн үрээр эхээс төрөхдөө л хөгжлийн бэрхшээлтэй гэсэн томъёололд багтчихсан нь тэдний буруу биш. Харин ч энэ хувь заяагаа өрөвдөлтэй, дорой биш гэдгийг батлахаар хүүхдүүд бусдын адил сурч байна. Тэдний хэрэглэдэг ном бусдынхаас өөр. Гэхдээ уншихад илүү ухаан шаардана. Учир нь, хараагүйчүүдэд зориулсан “брайль” буюу биднийхээр цаасыг цоолж бичсэн үсгүүдийг уншиж сурахад 35 үсгээсээ адна тэмдэглэгээгээ цээжлэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл