Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ
Телевизорын хувьсал


Шинэ жилийн их хямдрал эхлээд, ирж байгаа оноос манай улс тоон системд шилжих гээд та ямар телевизор авъя даа хэмээн тархиа гашилгаж, шилж сонгож байна уу. Мэдээллийг дуу дүрстэй нь хамт дамжуулдаг энэ хэрэгсэл ямар зам туулж, хэрхэн хувьсч өөрчлөгдөж, сайжирч ирсэн юм бол оо.
1929 онд францын инженер Рене Бартелеми анхны дүрс үзүүлдэг ретро-телевизор бүтээсэн байна. Энэ нь ерийн л нэг проектор маягийн дүрсээ нөгөө хананд  үзүүлдэг төхөөрөмж байж.
Харин 1931 онд түүний лабораторт телевизийг анх удаа олон нийтэд үзүүлжээ.


1.    Францын анхны ретро-телевизор Semivisor. 1929 он

2.    1929-1932 онд гарсан италийн телевизор Fraccaro 30 Line Set.

3.    1947 оны загварын, америкийн Videograph emerson telejuke телевизор.

4.    Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар АНУ-д гарсан Tele-Tone Porthole ретро телевизор. 1949 он гэхэд хоёр айлын нэгэнд байсан энэ телевизор ердөө 219,9 долларын үнэтэй байсан.

5.    Мөн 1949 онд гарсан Automatic TVP-490 ретро телевизор. Өмнөхөөсөө загвар сайтайгаараа л ялгаатай.

6.     1958 онд гарч ирсэн Philco Tandem Predicta загвар.

7.    Ретро –телевизор нь үндсэн хоёр хэсгээс бүрдэж байлаа. Дэлгэц болох толь шиг эд анги, ресивер. Эдгээрийг холбох кабель утас. Philco Tandem Predicta телевизорын ресивер нь.

8.    1968 онд британийн Артур Брейсдейл Keracolor Sphere-ыг бүтээсэн. Энэ бол орчин үеийн телевизорын эхлэл байсан даа.

9.    Авсаархан, аваад явж болох анхны телевизор MTV-1 Micro-г британийн зохион бүтээгчид 1978 онд бүтээсэн. Эрэлт ихтэй байснаас анхны жилдээ л үнэ нь нэг  дахин өсч 400 долларт хүрсэн гэдэг.

10.    1982 онд худалдаанд бичил дэлгэц, цагтай  TV-Watch Seiko гарсан нь 1984 онд дээд амжилтын Гиннесийн номд “бүхий л цаг үеийн хамгийн жижиг телевизор” гэж орсон.

11.    1986 онд CASIO TV-70 гарсан нь бичил телевизорын боловсронгуй хэлбэр байлаа. Японы инженерүүдийн ердөө 135 грамм жинтэй энэ бүтээл эх орондоо төдийгүй АНУ-д хит болж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан