УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Парис Хилтон Н.Манделаг мэдэхтэйгээ
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгч Нельсон Мандела таалал төгссөнд эмгэнэн гашуудсан төр засгийн тэргүүн, урлаг соёлын алдартнуудыг мэдэгдэл тасрахгүй үргэлжилсээр байна. Реалити шоуны од Парис Хилтон ч бас эмгэнэл илэрхийлэгсдийн эгнээнд багтсан боловч харамсалтай нь тэрээр Нельсон Мандела гэж яг хэн болохыг мэдэж байсан уу гэдэг олон хүнийг эргэлзүүлж орхив. Учир нь, Н.Мандела таалал төгссөн мэдээ гарсны дараахан түүний албан ёсны Твиттерээр "Тайван нойрс доо, Нельсон Мандела. Таны "Надад мөрөөдөл бий" илтгэл урам зориг бадраамаар. Гайхамшигтай эр" гэсэн жиргээ цацагдсан юм. Парис Хилтон Н.Манделаг Мартин Лютер Кингтэй андуурсан бололтой. Гэвч ийм ичгэвтэр алдаа гарсныг мэдмэгцээ жиргээг устгасан бололтой. Үүний дараахан дээрх жиргээг Парис Хилтон бичээгүй, тэр үед тэрээр онгоцонд явж байсан, онгоцноос буумагцаа энэ тухай олж мэдсэн хэмээн дахин Твиттерээр учирлаж, "Надад мөрөөдөл бий" илтгэлийг Мартин Лютер Кингийнх гэдгийг хэн ч мэднэ хэмээн тайлбар хийжээ.

Парис Хилтоны "залруулга"
0 Сэтгэгдэл