Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Ногоон хотууд-Ногоон аж үйлдвэрүүд“ олон улсын бага хуралд оролцов
ХБНГУ-ын Заксен-Анхальт муж улсын нийслэл Магдебург хотноо энэ сарын 25-27-нд болсон “Ногоон хотууд-Ногоон аж үйлдвэрүүд“ олон улсын бага хуралд Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хоёр дахь удаагаа болж буй уг хуралд Монгол Улсаас гадна БНХАУ, Австри, ХБНГУ, Украин, Казакстан, Голланд, Тайланд Улсын улс төр, хувийн хэвшлийн төлөөлөгч, судлаачид зэрэг 120 гаруй хүн оролцож, ногоон хөгжил, төлөвлөлт, ногоон аж үйлдвэр, ногоон технологи, мөн энэ чиглэлээр өөрийн хуримтлуулсан туршлагаас хуваалцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Энэ үеэр дэд сайд Г.Байгалмаа "Ногоон хотуудын шинэчлэл, хөгжил" салбар хуралдаанд Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын өнөөгийн байдал, тус яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баримтлаж буй бодлогын талаар мэдээлэл хийж, хот төлөвлөлтөнд ногоон техник, технологийн шийдэл, ухаалаг хотын үзэл баримтлалыг тусган ажиллаж буй талаар мэдээлэл хийж, жишээ болгон "Майдар Эко сити" төслийг танилцуулав.
Мөн тэрбээр энэхүү арга хэмжээний хүрээнд Холбооны ГХЯ-ны төрийн сайд К.Пийпер, Заксен-Анхальт муж улсын Орон нутгийн хөгжил, тээврийн сайд Т.Вебел нартай уулзаж, барилга, хот байгуулалтын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцов.
Түүнчлэн, дэд сайд Г.Байгалмаа Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Магдебург хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан "Монгол Улс- Мэдээлийн арга хэмжээ"-нд оролцон барилга, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо сэдвээр мэдээлэл хийж, манай улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлж буй аж ахуйн нэгжүүдтэй танилцав.
ХБНГУ-д хийж буй ажлын айчлалын хүрээнд дэд сайд Г.Байгалмаа 11 дүгээр сарын 29-ний өдөр Холбооны Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Я.Мюкетэй дээрх яамны байранд уулзаж, хоёр талын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагаа, харилцааны асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
ХБНГУ-ын Заксен-Анхальт муж улсын нийслэл Магдебург хотноо энэ сарын 25-27-нд болсон “Ногоон хотууд-Ногоон аж үйлдвэрүүд“ олон улсын бага хуралд Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцов.Хоёр дахь удаагаа болж буй уг хуралд Монгол Улсаас гадна БНХАУ, Австри, ХБНГУ, Украин, Казакстан, Голланд, Тайланд Улсын улс төр, хувийн хэвшлийн төлөөлөгч, судлаачид зэрэг 120 гаруй хүн оролцож, ногоон хөгжил, төлөвлөлт, ногоон аж үйлдвэр, ногоон технологи, мөн энэ чиглэлээр өөрийн хуримтлуулсан туршлагаас хуваалцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

0 Сэтгэгдэл