УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хамгийн романтик дээд амжилтууд
Эхнэр нөхөр Еккачай болон Лакшана Тиранарат хоёр Гэгээн валентины өдрөөр уруулаа салгалгүйгээр 46 цаг 24 минутын тургш үнсэлдэж дээд амжилт тогтоон Гиннесийн номд оржээ.

2. Усан дор хамгийн удаан үнсэлдсэн нь
Ийм амжилт тогтоохын төлөөнөө усан дор амьсгалаа барин уддаг туршлага, чадвартай байх ёстой. Италийн Мишель Фукарино болон Элиза Лаззараний хоёр усан дор 3 минут 24 секунд үнсэлдэж дээд амжилт тогтоосон байна.

3. Хамгийн үнэтэй үнсэлт
Жони Римм гэгч жүжигчин Шэрон Стоуныг нэг удаа үнссэнийхээ төлөө 50,0 мянган доллар төлсөн гэдэг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст туслах буяны нэгэн дуудлага худалдаан дээр жүжигчин өөрийнхөө уруулыг ийн үнэлж олон хүнд буян үйлджээ.

4. Усан дор хамгийн олуулаа гэрлэсэн нь
2001 оны хоёрдугаар сарын 14-нд гэгээн Валентины өдрөөр 22 орноос ирсэн 34 хос Тайландын өмнөд Крадин арлын ойролцоо усан доор 10 метрийн гүнд хуримын бөгжөө солилцсон байна. Ийм уламжлал одоо түгээмэл болсон.

5. Хамгийн удаанаар тэврэлдсэн нь
Канадын Рон О’ Нил, Тереза Керр хоёр завсарлагагүйгээр 24 цаг 33 минут тэврэлдэж дээд амжилт тогтоосон.

6. Тэврэлдэх марафон
Ер нь нэгдүгээр сарын 24 бол Үндэсний тэврэлдэх өдөр. Их британийн зургаан хос энэ өдрийг тохиолдуулан тэврэлдэх марафонд оролцсон. Хоёр нь гараа салгаж тэмцээнээс хасагдсан ч бусад нь 24 цаг 44 минут тэсч барианд орсон. Тэд нэг цаг болоод юм идэх, ариун цэврийн өрөөнд орохын тулд таван минутын завсарлага авсан байна.

7. Хамгийн олноороо зэрэг тэврэлдсэн
Канадын Оттава хотноо 2010 оны тавдугаар сарын 7-нд 10554 хос нэгэн зэрэг тэврэлдсэн нь нэгэн дор хамгийн олон хос тэврэлдсэн дээд амжилт байсан.

8. Хоногт хамгийн олон хүнийг тэвэрсэн
Хоногийн 24 цагийн хугацаанд хамгийн олон удаа тэврэлдсэн дээд амжилтыг Жеффу Ондаш гэгч 7777 хүнийг тэвэрснээр дээд амжилтын эзэн болсон.

9. Хамгийн өндөр насандаа гэрлэсэн хоёр
Франсуа Френандез 2002 онд 96 насандаа 94 настай Мадлен Франсинотой гэрлэсэн нь хамгийн өндөр насандаа гэрлэсэн хоёр байлаа. Дээд амжилт тогтооход нас заавал залуу байх албагүй аж.

10. Хамгийн удаан хамт амьдарсан хос
Герберт болон Кельмира Фишер хоёр 86 жил хамт амьдарсан ч “Үхэл л бид хоёрыг салгана хэмэнэ тангарагласан хэвээр. Тэд 1924 оны тавдугаар сард АНУ-ын Умард Каролинад гэрлэсэн гэдэг.
Хайр дурлал, бие биедээ үнэнчээ илэрхийлэх олон хэлбэрийн нэг нь үнсэх гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин үнсэлт гэдэг өнөөдөр зөвхөн хосуудын хайрын илэрхийлэл биш шоу үзүүлбэр, дээд амжилтын төлөөх тэмцээн, мөнгө олох арга гээд утга учир нь олон хэлбэрээр баяжсан байна. Зарим сонгодог жишээ.

1. Хамгийн удаан үнсэлдсэн хос

0 Сэтгэгдэл