“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Д.Самбуу: Би тайж удамтай хүн

-Таныг ҮДБЭЧ-ыг Ардын дуу бүжгийн чуулга байхаас л ажиллаж эхэлснээр мэдэх юм. Бараг 40 гаруй жил энэ чуулгын байранд таны амьдралын нэгээхэн хэсэг өрнөсөн гэсэн үг. Энэ өрөөндөө хэр удаж байна?
-Нэг их удаагүй ээ. Ардын жүжигчин болоод л энд орсон. Үүнээс өмнө гавьяатуудын өрөөнд байсан. Гол ажлын маань өрөө жижүүрийн хажуугийн дуучдын өрөө шүү дээ. Тэнд л 40 гаруй жил ажиллалаа.
-Ардын дуу бүжгийн чуулгад ямар тохиолоор орчихсон тухайгаа дурсаач?
-Ах нь Архангай аймгийн Цэнхэр сумын хүн шүү дээ. Дунд сургуулиа төгсөөд удаагүй байтал баруун таван аймгаас хүүхдүүд сонгон шалгаруулж Клубийн эрхлэгчдийн курст сургасан. Багаасаа л дуу хуурт дуртай байсан болохоор тэр курст сураад сумынхаа клубийн эрхлэгчээр очсон. Удалгүй чуулга, дуурийн театр хоёрт 18 аймгийн дуулаачдыг цуглуулан курст хамруулсан. Тэр курсээ төгсөөд аймгийнхаа Соёлын ордонд зургаан сар гаруй ажиллаж байтал аймгийн захиргаанд хоёр ч удаа Соёлын дэд сайд Лодойдамба гуайн албан бичиг ирж “Самбууг сургуульд явуулна. Хот руу ирүүлж бэлдүүл” гэсэн байсан. Хотод иртэл чуулга, дуурь хоёрын аль нэгийг сонгох болоход өмнө нь чуулгын курст хамрагдсан болохоор л сонгосон доо. Курсийн багш Дорждагва, Норовбанзад, Лхамжав гуай ардын болон уртын дуу заадаг байлаа. Дуурийн театр дээр очиж Жамъяанжав, Жаргалсайхан, Банди гуай нараар хоолой, вокал тавиулж хичээллэдэг байсан. Тухайн үед бүх зүйл сайдын тушаалаар явдаг байсан. Одоо бол уран сайхны удирдагчаа хүртэл тухайн байгууллагын дарга мэддэг болж.
-Алтан үеийнхний үгийг сонсч бэлтгэгдсэн болохоор сургуульд явах шалгалтад тэнцэхээс өөр яахав дээ?
-1976 онд шалгалтаа өгөөд сургуульд явахаар болсон юм. Яг намар нь явахаар болчихоод байтал чамгүй шарлаад чадаагүй. Гавьяат жүжигчин Банзрагч бид хоёр бригадуудаар явж байгаад ханиад хүрээд. Ханиадаа хурдан эдгээхгүй бол гээд очсон сум бүртээ тариур буцалгаад кальци кларод хийлгээд явдаг байсан. Тэгсэн хотод ирээд сарын дараа би шарлаад надаас хойш долоо хоногийн дараа Банзрагч бас шарлаад эмнэлэгт хэвтчихсэн. Сургуульд яваагүй ч ах нь Багшийн дээдийн дэргэдэх дуулаачийн хоёр жилийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж төгссөнөөс хойш одоо хүртэл дуулж явна даа. Энэ хугацаанд ажлаа ч хийж байлаа, завсраар нь сурч явлаа.
-Ардын урлаг тэр дундаа дууны урлаг ард түмний дунд сайн түгэж дэлгэрсэн болохоор дуурийн дуучин шиг заавал сургуульд сурах шаардлагагүй мэт санагддаг?
-Яахав, ардын, эстрад, дуурийн ч бай дуучин бүр дууны урлагийн тухай тодорхой хэмжээний онолын мэдлэг, мэдэгдэхүүнтэй байх ёстой л доо. Заавал ардын дууч гээд сургууль соёлгүй юугаа ч мэдэхгүй байж болохгүй. Тийм ч учраас зохих хэмээний мэдлэг боловсрол эзэмших шаардлагатай. Одоо ч сайхан болж дээ. Дуулаачийн бүхий л мэргэжлээр төгсгөх сургуультай болчихож. СУИС-иас аваад л цөөнгүй байна. Бидний үед бараг тийм сургууль байгаагүй шүү. Багшийн дээд буюу одоогийн Боловсролын их сургуулийн дэргэд нэг цомхон дуулаачийн ангиас өөр юм байсангүй. Тухайн үед тэр сургуулийн маань захирлаар Хайдав багш ажиллаж байсан юм. Ер нь, уг сургуулийн маань үүсгэн байгуулсан хүн Хайдав гуай юм даа.
-Алтан үеийн дараагийн үеийнхнээс Хайдав багшийн гараар ороогүй хүн цөөн байх шүү?
-Тийм шүү. Бараг байхгүй болов уу даа. Ерөөсөө Хайдав багшийн гараар ороогүй, Хайдав багшаар юм хэлүүлээгүй дуучин гэвэл өдрийн од шиг ховорхон доо.
-Бидний нэрлэдгээр алтан үеийнхний гараар төлөвшсөн болохоор таны дуучин болох замнал дардан байсан болов уу?
-Дуурь дээр очихдоо вокал буюу зөв дуугаралт тавиулдаг байсан бол чуулга дээрээ ирээд ардын, уртын дуу заалгадаг байсан. Одоо ч уртын дуу хааяа нэг дуулдаг юм. Найранд гурван дуутай гэгчээр хурим найранд ганц нэг уртын дуу дуулчихна. 1977, 1978 онд байна уу, Бушхүүгийн үлгэр кинонд хоёр уртын дуу дуулсан юм. Урт сайхан хүрэн гэж дууг Бушхүү нуурын захаар морьтойгоо явахдаа дуулдаг даа. Мөн киноны төгсгөл хэсэгт Өвгөн шувуу гэдэг дууг Долгорсүрэн заан айраг барьчихсан дуулдагийг санаж байгаа биз. Тэр хоёр дууг дуулж билээ. Аав маань ардын болон уртын дууг их сайхан дуулдаг хүн байсан болохоор аавынхаа маниараар дуулсан юм. Одоо эргээд сонсоход яг л шүү.
-Багшийн эрдэм шавьд гэдэг. Угтаа, анхны багш аав тань байж ээ?
-Миний аав их сайхан хоолойтой хүн байсан. Угсаа гарвал нь тайж байсан юм л даа. Тийм ч болохоор их юм үзсэн хүн. Цөвүүн цагт хоёр ч удаа буудуулж явсан юм. Аавыг маань барих гээд ирэхэд хурдан борлог морио унаж зугтаагаад тайгад хоёр жил бүгсэн гэдэг. Улмаар баривчилгаа дуусч уулнаас бууж ирсэн хойно нь иргэнийх нь эрхийг хүртэл хасч байсан гэсэн. Хуучин цагт чамгүй юм туулж нэлээн зүрхээ авахуулчихсан хүн байсан даа. Дуулахаас гадна бөх, морины цол их сайхан дууддаг тэр ч байтугай Вандан аварга, Лундаа заан гэх хүмүүсийн засуул нь явсан, хошуу нутагтаа наадмын бөх, морь цоллодог тийм л хүн байсан. Ер нь, манай нутагт миний аавгүйгээр найр болдоггүй байлаа шүү дээ. Аавыгаа дуулахаар өвдгийг нь түшин суугаад дагаж дуулсаар дууны дөртэй дуулах хүсэлтэй болсон юмдаг. Манай ээж ч сайхан дуулдаг байсан.
-Тайж хүмүүсийн үр хүүхдийг нэгэн үе шахаж хавчдаг байсан даа?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед тайж гэж хэлэх эрхгүй, хэлбэл тэгээд л дуусах нь тэр. Түрүүн ярьсан намаар ч авч хэлэлцэхгүй шүү дээ. Тэгээд л эсэргүүний хүүхэд гэгддэг байсан болохоор намтар түүхээ ч ядуу ард, малчны хүүхэд гэж л бичнэ шүү дээ.
-Нэг бодлын харамсалтай юм. Хэчнээн сайн сайхан удам угсаатай байсан ч харц гэгдэх нь?
-Тийм. Манай аав бичиг номын хүн байсан юм. Баригдсаныхаа дараа Баянхонгор аймагт очиж тал бичээч хийгээд дараа нь Сангийн яам, Цэргийн яам хоёрт тус бүр нэг жил бичээч хийж байгаад ар гэрийн гачигдлаар нутаг орон буцан тэндээ мөнх бусыг үзүүлсэн юм. Мөн Түвдээр ном судар ч уншчихдаг байсан гэдэг. Цагаан сар болохоос хэд хоногийн өмнө орон дээрээ хамаг л ном судраа дэлгэж тавьчихаад уншдаг байж билээ. Тэгж уншлага хийх үеэр нь бид жижүүр хийж гэрээ тойрно. Хүн амьтан ирэх вий гэж тэгдэг байсан хэрэг. Хүн ирвэл бид хэл чимээ өгч аав судар номоо далдлаад сууж байдагсан. Мөн орой бүр гороо хийж гэрээ эргэнэ.
-Би тайж угсаатны үр хүүхэд шүү гэж хэлэх эрх нь бий болсон үед бахдалтай санагддаг байх?
-Одоо бол сайхан болж. Би тайж удамтай хүн.
-Ардчиллын ач юм даа?
-Тэгэлгүй яахав. Ингэж ам бардам хэлэх эрхтэй болсон нь яриа байхгүй ардчиллын ач.
-Дээр хэлснээр Бушхүү киноны хоёр ч дууг үзэгчид нэг хүн дуулсан гэж мэддэггүй байсан шүү?
-Тийм. Угтаа, нэг дууг нь Бушхүү нөгөөхийг нь Долгорсүрэн заан дуулдаг. Кино дэлгэцээр гарахад хүмүүс их мөрий тавьсан гэдэг. Энэ дууг Лхамжав, Дорждагва дуулаагүй гэх нэг нь байхад дуулсан гэх нь ч байсан. Явж, явж хэн гээч хүн дуулав гээд их ч мөрийцөөд... Тухайн үед шил архиар л мөрий тавьдаг байсан. Дараа нь улсууд ирээд л “Чамайг дуулсаныг мэдээгүй, нэг шил архи алдчихсан шүү” гээд зөндөө хэлдэг байж билээ. Арга ч үгүй биз. Намайг хэн л уртын дуу дуулна гэж санах билээ.
-Анхнаасаа өөр дуу дуулж байсан болохоор тэгээ болов уу. Өөр кинонд дуулж байв уу?
-Бушхүүгийн үлгэр, Газрын жигүүр, Хөх ногооны униар, Тууврын зам гээд тав, зургаан киноны дуу дуулсан. 1994 онд “UBS” телевизтэй хамтарч кино концертоо нутагтаа хийсэн. Одоо харж байхнээ жил бүр л наадмаар гарч байдаг юм.
-Чуулгад ажилд орсноосоо хойш нэг ёсны гурван үеийнхний нүүр үзсэн байх нь?
-Тийм ээ. Гурван ч үеийнхэнтэй хамт ажиллаж, амьдарч ирлээ. Тиймийн учир хойч үеийнхэндээ ганц нэг үг хэлж бага ч болов тус нэмэр болоод явахсан гэж бодох юм.
-Ардын дууны тухайд өнөөгийн байдал тийм ч таатай бус байгаа гэж ойлгодог. Дууны урлагийг төрөл, жанрууд олшроод мартагдаад байх шиг?
-Уг нь, СУИС-ийн ардын, богино дууны ангид манай Чулуунчимэг багшилж байна. Харин ардын дууг дуулах хүн маань их цөөрөөд, мартагдах нь. Тэр тусмаа хойч үеийнхэн төдийлэн таашаахгүй байна. Үүнийг л өөрчилж ардын, богинын, уртын дуугаа уг хэв шинжээр нь залууст өвлүүлэн үлдээмээр байна. Угтаа, дэлхийд давтагдашгүй урлаг юм шүү дээ. Уртын, ардын дуу бол зохиомж их өвөрмөц, дууны урлагийг хөгжүүлсэн тийм л зохиомжтой. Одоо хэр нь хөгжмийн онолд бичигдээгүй милизм, форум манай ардын дуу уртын дуунд маш их агуулагддаг.
-Ардын дууны хэв шинж ихэд алдагдаж байгаа мэт бодогдох юм?
-Ер нь, мэргэжлийн тал руу нь хөгжүүлэх тийш хандуулж байна. Хөгжих ёстой л доо. “Хэдэн гялаан хонь” гээд дуу байна даа. Энэ дууг Жаргалсайхан багш ямар гоё найруулга хийж дуулав. Ерөөсөө энэ л юм. Буриад, Дархад дуу ч бай ямар ч сайхан зохиолоос илүү найруулж дуулах нь хөгжиж буйн шинж. Одоо тэр Баавай Чингис гээд Буриад ардын дуу байна. Тэр дуунд их чамин найруулга хийсэн. Хувьсаж байгаа мэт боловч хөгжиж буй хэрэг.
-Залуу уран бүтээлчид ардын дууг этник хэв шинж буюу орчин үеийн хэлбэрт оруулаад байна. Энэ нь хөгжлийн нэг хэлбэр үү?
-Яахав ээ, залуус янз янзаар өөрчилж үзэж, дуулж болох ч тухайн дууны яг үндсэн шинж, чанарыг нь алдагдуулж болохгүй. Тэр ардын дууны амт шимт гэж мундаг юм байна шүү дээ. Тэр л амт шимтийг арилгачихвал хэцүү.
-Уран бүтээлчдэд дуулах дуртай, хайртай гэж болохуйц нэг дуу байдаг шүү дээ. Бүтсэн түүхээс нь харахад ч тэр. Таны хайртай уран бүтээл юу вэ?
-Миний хувьд дуулсан дуу бүхэндээ хайртай. Яахав, олон жил дуулсан гэвэл Хэдэн гялаан байна, манай Гавьяат Мэнд-Амарын найруулсан Говийн өндөр гээд цөөнгүй дууг дурдаж болно.
-Таныг тайзан дээр дуулаад орсны дараа сэтгэл нэг л огшуу, баяр жаргалтай болчихдог юм. Нууц нь юундаа байна?
-Өөрөө сэтгэлээсээ дуулахын зэрэгцээ үзэгчдийн сэтгэлд хүргэхийг хичээх нь чухал. Тэр хайр, баяр жаргал, сэтгэл хөдлөлийг тайзан дээрх тэр хоёр, гуравхан минутын хугацаанд атгах ёстой юм шүү дээ. Гол нь тэр. Тэгэж гэмээнэ, уран бүтээлч болно, уран бүтээлээ өвлүүлнэ, түгээнэ.
-Тантай уулзахаар ирэхэд хамар тань хамрын тамхи болчихсон үнэртээд байсан. Та хэдэн жил татаж байна?
-/инээв/ Хамрын тамхийг арав гаруй жил татчихлаа. Анх сонирхож яваад л орчихсон юм. Нэг хамбатай 20 гаруй хоног эмнэлэгт хамт хэвтэж байхдаа үнэртсээр байгаад. Гончигдорж гишүүнтэй хөдөө сар гаруй явахдаа цагаан хөөргө, цагаан тамхинаас нь үнэртэж л явлаа. Аажим аажмаар дасч явсаар орчихлоо. Яахав, дуу хоолойд нэг их нөлөөлдөггүй юм даа. Би өөрөө л жаахан заваандуухан байдаг юм. /инээв/
-Эмээ маань ч хамрын тамхи их татдаг байсан болохоор их дотно үнэртлээ?
-Миний тамхи ч өвөрмөц үнэртэй л дээ. Энэтхэг тамхи гэхээр цаанаа л өөр байдаг юм. Их олон янз байдаг. Хятадын шар, Герман тамхи ч бий. Нэг хэцүү юм нь манай хүү АНУ-д элчин сайдын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Хүүгийнхээ урилгаар музейн нээлтэд очихдоо хамрын тамхиа мартаад явчихаж. Тэнд хоёр сар гаруйн хугацаанд нөгөөх тамхиа интернетээр хайж, Вашингтоныг тойрч явж, явж олсон юм. Ер нь, хэцүү. Гадаад, дотоодод явахад зарим улс орон хар тамхи ч гэж сэрдэх нь бий. Гаалиар шалгуулах гэхчлэн багагүй асуудалтай ч хаячихаж болохгүй, хэцүү талтай.
-Ажлаар гадаад, дотоод руу их явдаг байх даа?
-Урлагийн буяныг 40 гаруй жил эдэлсний хувьд цөөнгүй улс орнуудаар явж их ч дуулсан даа. Залуудаа очсон улс орныхоо дууг өглөө нотыг нь аваад орой нь дуулдаг байлаа. Залуу насны юм тогтоох чадвар, авьяас гэхчлэн нөлөөлж байсных болов уу. Тэгэж дуулахаар тухайн орны үзэгчид их сайхан хүлээж авна. Өөрсдийнхөө хөгжим, хамтлагтай явж гадаад дууг нь найруулж дуулахаар гадныхан ч шаагина шүү дээ. 1986 онд бил үү дээ, Польшид болсон соёлын өдрүүдээр хаалтын тоглолт дээр нь үндэснийх нь нэг дууг дуултал тэр том цэнгэлдэх дүүрэн хүмүүс найгаж байсныг санадаг юм. Явж явж дуртай дууг нь олсон уу эсвэл үгүй бол тийм сайн дуулсан уу их л үнэлэгдсэн юм даа.
caixan dyyldag bie ee goe abch yabdag xvn shvv amjil xycii zal;yygiin xvmvvctei yalgabapgvi xapistdag xvn tepl xebeepei bna amjilt az japgal xvcii
Манай сэтгүүлч нарын мэдлэг дэндүү дорой юм Самбуу гуай бол Улсын дуурь бүжгийн театрийн дуучин биш харин улсын дуу бужгийн театрийн дуучин шүү дээ.юу чмэдэхгшй уншихгүй байж бас юм бичих санаатай ..
Самбуу дуучиндаа эрүүл энхийг хүсье. Сайхан дуучин шүү
yamarch baisan yazguurtan hun yum
кк. Монголоор дүүрэн тайж удамтай хүмүүс байх шив дэ.
Чамдаа баяр хүргэж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Чи минь аргагүй л ардын дуучинв ард түмнийхээ хайртай хүү нь шүү дээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулга үүсгэн байгуулагдаад 64 жилээ үдэж байна. Энэ жилийн нээлтээ “Гурван цагийн оршил” нэртэй үе, үеийн сэтгэлд хоногшсон дуунуудаас бүтсэн концертоор хийхээр болжээ. Тийм ч учраас одоо чуулгад ажиллаж буй гурван үеийн төлөөлөл болсон Ардын жүжигчин, дуучин Д.Самбуутай уулзаж ярилцсан юм. “Ахынх нь өрөө хамгийн дээд давхарт байдаг юм” гэсээр өрөөндөө дагуулан оров. Үнэгэн захтай дээл, цаанаа л нэг донжийг нь тааруулан тавьсан дөрвөн талтай булган малгайг нь хараад “Таны тайзны хувцас уу” гэхэд “Үгүй ээ, миний амьдралын хувцас” хэмээгээд “Ингээд гудамжаар явахаар хүмүүс эргэж хараад байдаг юм” гэв. Хоймор нь төгөлдөр хуур залж, өмнүүр нь тайзны будаг шунх дэлгэсэн олон тольтой өрөөнд бидний яриа өрнөсөн юм.

-Таныг ҮДБЭЧ-ыг Ардын дуу бүжгийн чуулга байхаас л ажиллаж эхэлснээр мэдэх юм. Бараг 40 гаруй жил энэ чуулгын байранд таны амьдралын нэгээхэн хэсэг өрнөсөн гэсэн үг. Энэ өрөөндөө хэр удаж байна?
-Нэг их удаагүй ээ. Ардын жүжигчин болоод л энд орсон. Үүнээс өмнө гавьяатуудын өрөөнд байсан. Гол ажлын маань өрөө жижүүрийн хажуугийн дуучдын өрөө шүү дээ. Тэнд л 40 гаруй жил ажиллалаа.
-Ардын дуу бүжгийн чуулгад ямар тохиолоор орчихсон тухайгаа дурсаач?
-Ах нь Архангай аймгийн Цэнхэр сумын хүн шүү дээ. Дунд сургуулиа төгсөөд удаагүй байтал баруун таван аймгаас хүүхдүүд сонгон шалгаруулж Клубийн эрхлэгчдийн курст сургасан. Багаасаа л дуу хуурт дуртай байсан болохоор тэр курст сураад сумынхаа клубийн эрхлэгчээр очсон. Удалгүй чуулга, дуурийн театр хоёрт 18 аймгийн дуулаачдыг цуглуулан курст хамруулсан. Тэр курсээ төгсөөд аймгийнхаа Соёлын ордонд зургаан сар гаруй ажиллаж байтал аймгийн захиргаанд хоёр ч удаа Соёлын дэд сайд Лодойдамба гуайн албан бичиг ирж “Самбууг сургуульд явуулна. Хот руу ирүүлж бэлдүүл” гэсэн байсан. Хотод иртэл чуулга, дуурь хоёрын аль нэгийг сонгох болоход өмнө нь чуулгын курст хамрагдсан болохоор л сонгосон доо. Курсийн багш Дорждагва, Норовбанзад, Лхамжав гуай ардын болон уртын дуу заадаг байлаа. Дуурийн театр дээр очиж Жамъяанжав, Жаргалсайхан, Банди гуай нараар хоолой, вокал тавиулж хичээллэдэг байсан. Тухайн үед бүх зүйл сайдын тушаалаар явдаг байсан. Одоо бол уран сайхны удирдагчаа хүртэл тухайн байгууллагын дарга мэддэг болж.
-Алтан үеийнхний үгийг сонсч бэлтгэгдсэн болохоор сургуульд явах шалгалтад тэнцэхээс өөр яахав дээ?
-1976 онд шалгалтаа өгөөд сургуульд явахаар болсон юм. Яг намар нь явахаар болчихоод байтал чамгүй шарлаад чадаагүй. Гавьяат жүжигчин Банзрагч бид хоёр бригадуудаар явж байгаад ханиад хүрээд. Ханиадаа хурдан эдгээхгүй бол гээд очсон сум бүртээ тариур буцалгаад кальци кларод хийлгээд явдаг байсан. Тэгсэн хотод ирээд сарын дараа би шарлаад надаас хойш долоо хоногийн дараа Банзрагч бас шарлаад эмнэлэгт хэвтчихсэн. Сургуульд яваагүй ч ах нь Багшийн дээдийн дэргэдэх дуулаачийн хоёр жилийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж төгссөнөөс хойш одоо хүртэл дуулж явна даа. Энэ хугацаанд ажлаа ч хийж байлаа, завсраар нь сурч явлаа.
-Ардын урлаг тэр дундаа дууны урлаг ард түмний дунд сайн түгэж дэлгэрсэн болохоор дуурийн дуучин шиг заавал сургуульд сурах шаардлагагүй мэт санагддаг?
-Яахав, ардын, эстрад, дуурийн ч бай дуучин бүр дууны урлагийн тухай тодорхой хэмжээний онолын мэдлэг, мэдэгдэхүүнтэй байх ёстой л доо. Заавал ардын дууч гээд сургууль соёлгүй юугаа ч мэдэхгүй байж болохгүй. Тийм ч учраас зохих хэмээний мэдлэг боловсрол эзэмших шаардлагатай. Одоо ч сайхан болж дээ. Дуулаачийн бүхий л мэргэжлээр төгсгөх сургуультай болчихож. СУИС-иас аваад л цөөнгүй байна. Бидний үед бараг тийм сургууль байгаагүй шүү. Багшийн дээд буюу одоогийн Боловсролын их сургуулийн дэргэд нэг цомхон дуулаачийн ангиас өөр юм байсангүй. Тухайн үед тэр сургуулийн маань захирлаар Хайдав багш ажиллаж байсан юм. Ер нь, уг сургуулийн маань үүсгэн байгуулсан хүн Хайдав гуай юм даа.
-Алтан үеийн дараагийн үеийнхнээс Хайдав багшийн гараар ороогүй хүн цөөн байх шүү?
-Тийм шүү. Бараг байхгүй болов уу даа. Ерөөсөө Хайдав багшийн гараар ороогүй, Хайдав багшаар юм хэлүүлээгүй дуучин гэвэл өдрийн од шиг ховорхон доо.
-Бидний нэрлэдгээр алтан үеийнхний гараар төлөвшсөн болохоор таны дуучин болох замнал дардан байсан болов уу?
-Дуурь дээр очихдоо вокал буюу зөв дуугаралт тавиулдаг байсан бол чуулга дээрээ ирээд ардын, уртын дуу заалгадаг байсан. Одоо ч уртын дуу хааяа нэг дуулдаг юм. Найранд гурван дуутай гэгчээр хурим найранд ганц нэг уртын дуу дуулчихна. 1977, 1978 онд байна уу, Бушхүүгийн үлгэр кинонд хоёр уртын дуу дуулсан юм. Урт сайхан хүрэн гэж дууг Бушхүү нуурын захаар морьтойгоо явахдаа дуулдаг даа. Мөн киноны төгсгөл хэсэгт Өвгөн шувуу гэдэг дууг Долгорсүрэн заан айраг барьчихсан дуулдагийг санаж байгаа биз. Тэр хоёр дууг дуулж билээ. Аав маань ардын болон уртын дууг их сайхан дуулдаг хүн байсан болохоор аавынхаа маниараар дуулсан юм. Одоо эргээд сонсоход яг л шүү.
-Багшийн эрдэм шавьд гэдэг. Угтаа, анхны багш аав тань байж ээ?
-Миний аав их сайхан хоолойтой хүн байсан. Угсаа гарвал нь тайж байсан юм л даа. Тийм ч болохоор их юм үзсэн хүн. Цөвүүн цагт хоёр ч удаа буудуулж явсан юм. Аавыг маань барих гээд ирэхэд хурдан борлог морио унаж зугтаагаад тайгад хоёр жил бүгсэн гэдэг. Улмаар баривчилгаа дуусч уулнаас бууж ирсэн хойно нь иргэнийх нь эрхийг хүртэл хасч байсан гэсэн. Хуучин цагт чамгүй юм туулж нэлээн зүрхээ авахуулчихсан хүн байсан даа. Дуулахаас гадна бөх, морины цол их сайхан дууддаг тэр ч байтугай Вандан аварга, Лундаа заан гэх хүмүүсийн засуул нь явсан, хошуу нутагтаа наадмын бөх, морь цоллодог тийм л хүн байсан. Ер нь, манай нутагт миний аавгүйгээр найр болдоггүй байлаа шүү дээ. Аавыгаа дуулахаар өвдгийг нь түшин суугаад дагаж дуулсаар дууны дөртэй дуулах хүсэлтэй болсон юмдаг. Манай ээж ч сайхан дуулдаг байсан.
-Тайж хүмүүсийн үр хүүхдийг нэгэн үе шахаж хавчдаг байсан даа?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед тайж гэж хэлэх эрхгүй, хэлбэл тэгээд л дуусах нь тэр. Түрүүн ярьсан намаар ч авч хэлэлцэхгүй шүү дээ. Тэгээд л эсэргүүний хүүхэд гэгддэг байсан болохоор намтар түүхээ ч ядуу ард, малчны хүүхэд гэж л бичнэ шүү дээ.
-Нэг бодлын харамсалтай юм. Хэчнээн сайн сайхан удам угсаатай байсан ч харц гэгдэх нь?
-Тийм. Манай аав бичиг номын хүн байсан юм. Баригдсаныхаа дараа Баянхонгор аймагт очиж тал бичээч хийгээд дараа нь Сангийн яам, Цэргийн яам хоёрт тус бүр нэг жил бичээч хийж байгаад ар гэрийн гачигдлаар нутаг орон буцан тэндээ мөнх бусыг үзүүлсэн юм. Мөн Түвдээр ном судар ч уншчихдаг байсан гэдэг. Цагаан сар болохоос хэд хоногийн өмнө орон дээрээ хамаг л ном судраа дэлгэж тавьчихаад уншдаг байж билээ. Тэгж уншлага хийх үеэр нь бид жижүүр хийж гэрээ тойрно. Хүн амьтан ирэх вий гэж тэгдэг байсан хэрэг. Хүн ирвэл бид хэл чимээ өгч аав судар номоо далдлаад сууж байдагсан. Мөн орой бүр гороо хийж гэрээ эргэнэ.
-Би тайж угсаатны үр хүүхэд шүү гэж хэлэх эрх нь бий болсон үед бахдалтай санагддаг байх?
-Одоо бол сайхан болж. Би тайж удамтай хүн.
-Ардчиллын ач юм даа?
-Тэгэлгүй яахав. Ингэж ам бардам хэлэх эрхтэй болсон нь яриа байхгүй ардчиллын ач.
-Дээр хэлснээр Бушхүү киноны хоёр ч дууг үзэгчид нэг хүн дуулсан гэж мэддэггүй байсан шүү?
-Тийм. Угтаа, нэг дууг нь Бушхүү нөгөөхийг нь Долгорсүрэн заан дуулдаг. Кино дэлгэцээр гарахад хүмүүс их мөрий тавьсан гэдэг. Энэ дууг Лхамжав, Дорждагва дуулаагүй гэх нэг нь байхад дуулсан гэх нь ч байсан. Явж, явж хэн гээч хүн дуулав гээд их ч мөрийцөөд... Тухайн үед шил архиар л мөрий тавьдаг байсан. Дараа нь улсууд ирээд л “Чамайг дуулсаныг мэдээгүй, нэг шил архи алдчихсан шүү” гээд зөндөө хэлдэг байж билээ. Арга ч үгүй биз. Намайг хэн л уртын дуу дуулна гэж санах билээ.
-Анхнаасаа өөр дуу дуулж байсан болохоор тэгээ болов уу. Өөр кинонд дуулж байв уу?
-Бушхүүгийн үлгэр, Газрын жигүүр, Хөх ногооны униар, Тууврын зам гээд тав, зургаан киноны дуу дуулсан. 1994 онд “UBS” телевизтэй хамтарч кино концертоо нутагтаа хийсэн. Одоо харж байхнээ жил бүр л наадмаар гарч байдаг юм.
-Чуулгад ажилд орсноосоо хойш нэг ёсны гурван үеийнхний нүүр үзсэн байх нь?
-Тийм ээ. Гурван ч үеийнхэнтэй хамт ажиллаж, амьдарч ирлээ. Тиймийн учир хойч үеийнхэндээ ганц нэг үг хэлж бага ч болов тус нэмэр болоод явахсан гэж бодох юм.
-Ардын дууны тухайд өнөөгийн байдал тийм ч таатай бус байгаа гэж ойлгодог. Дууны урлагийг төрөл, жанрууд олшроод мартагдаад байх шиг?
-Уг нь, СУИС-ийн ардын, богино дууны ангид манай Чулуунчимэг багшилж байна. Харин ардын дууг дуулах хүн маань их цөөрөөд, мартагдах нь. Тэр тусмаа хойч үеийнхэн төдийлэн таашаахгүй байна. Үүнийг л өөрчилж ардын, богинын, уртын дуугаа уг хэв шинжээр нь залууст өвлүүлэн үлдээмээр байна. Угтаа, дэлхийд давтагдашгүй урлаг юм шүү дээ. Уртын, ардын дуу бол зохиомж их өвөрмөц, дууны урлагийг хөгжүүлсэн тийм л зохиомжтой. Одоо хэр нь хөгжмийн онолд бичигдээгүй милизм, форум манай ардын дуу уртын дуунд маш их агуулагддаг.
-Ардын дууны хэв шинж ихэд алдагдаж байгаа мэт бодогдох юм?
-Ер нь, мэргэжлийн тал руу нь хөгжүүлэх тийш хандуулж байна. Хөгжих ёстой л доо. “Хэдэн гялаан хонь” гээд дуу байна даа. Энэ дууг Жаргалсайхан багш ямар гоё найруулга хийж дуулав. Ерөөсөө энэ л юм. Буриад, Дархад дуу ч бай ямар ч сайхан зохиолоос илүү найруулж дуулах нь хөгжиж буйн шинж. Одоо тэр Баавай Чингис гээд Буриад ардын дуу байна. Тэр дуунд их чамин найруулга хийсэн. Хувьсаж байгаа мэт боловч хөгжиж буй хэрэг.
-Залуу уран бүтээлчид ардын дууг этник хэв шинж буюу орчин үеийн хэлбэрт оруулаад байна. Энэ нь хөгжлийн нэг хэлбэр үү?
-Яахав ээ, залуус янз янзаар өөрчилж үзэж, дуулж болох ч тухайн дууны яг үндсэн шинж, чанарыг нь алдагдуулж болохгүй. Тэр ардын дууны амт шимт гэж мундаг юм байна шүү дээ. Тэр л амт шимтийг арилгачихвал хэцүү.
-Уран бүтээлчдэд дуулах дуртай, хайртай гэж болохуйц нэг дуу байдаг шүү дээ. Бүтсэн түүхээс нь харахад ч тэр. Таны хайртай уран бүтээл юу вэ?
-Миний хувьд дуулсан дуу бүхэндээ хайртай. Яахав, олон жил дуулсан гэвэл Хэдэн гялаан байна, манай Гавьяат Мэнд-Амарын найруулсан Говийн өндөр гээд цөөнгүй дууг дурдаж болно.
-Таныг тайзан дээр дуулаад орсны дараа сэтгэл нэг л огшуу, баяр жаргалтай болчихдог юм. Нууц нь юундаа байна?
-Өөрөө сэтгэлээсээ дуулахын зэрэгцээ үзэгчдийн сэтгэлд хүргэхийг хичээх нь чухал. Тэр хайр, баяр жаргал, сэтгэл хөдлөлийг тайзан дээрх тэр хоёр, гуравхан минутын хугацаанд атгах ёстой юм шүү дээ. Гол нь тэр. Тэгэж гэмээнэ, уран бүтээлч болно, уран бүтээлээ өвлүүлнэ, түгээнэ.
-Тантай уулзахаар ирэхэд хамар тань хамрын тамхи болчихсон үнэртээд байсан. Та хэдэн жил татаж байна?
-/инээв/ Хамрын тамхийг арав гаруй жил татчихлаа. Анх сонирхож яваад л орчихсон юм. Нэг хамбатай 20 гаруй хоног эмнэлэгт хамт хэвтэж байхдаа үнэртсээр байгаад. Гончигдорж гишүүнтэй хөдөө сар гаруй явахдаа цагаан хөөргө, цагаан тамхинаас нь үнэртэж л явлаа. Аажим аажмаар дасч явсаар орчихлоо. Яахав, дуу хоолойд нэг их нөлөөлдөггүй юм даа. Би өөрөө л жаахан заваандуухан байдаг юм. /инээв/
-Эмээ маань ч хамрын тамхи их татдаг байсан болохоор их дотно үнэртлээ?
-Миний тамхи ч өвөрмөц үнэртэй л дээ. Энэтхэг тамхи гэхээр цаанаа л өөр байдаг юм. Их олон янз байдаг. Хятадын шар, Герман тамхи ч бий. Нэг хэцүү юм нь манай хүү АНУ-д элчин сайдын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Хүүгийнхээ урилгаар музейн нээлтэд очихдоо хамрын тамхиа мартаад явчихаж. Тэнд хоёр сар гаруйн хугацаанд нөгөөх тамхиа интернетээр хайж, Вашингтоныг тойрч явж, явж олсон юм. Ер нь, хэцүү. Гадаад, дотоодод явахад зарим улс орон хар тамхи ч гэж сэрдэх нь бий. Гаалиар шалгуулах гэхчлэн багагүй асуудалтай ч хаячихаж болохгүй, хэцүү талтай.
-Ажлаар гадаад, дотоод руу их явдаг байх даа?
-Урлагийн буяныг 40 гаруй жил эдэлсний хувьд цөөнгүй улс орнуудаар явж их ч дуулсан даа. Залуудаа очсон улс орныхоо дууг өглөө нотыг нь аваад орой нь дуулдаг байлаа. Залуу насны юм тогтоох чадвар, авьяас гэхчлэн нөлөөлж байсных болов уу. Тэгэж дуулахаар тухайн орны үзэгчид их сайхан хүлээж авна. Өөрсдийнхөө хөгжим, хамтлагтай явж гадаад дууг нь найруулж дуулахаар гадныхан ч шаагина шүү дээ. 1986 онд бил үү дээ, Польшид болсон соёлын өдрүүдээр хаалтын тоглолт дээр нь үндэснийх нь нэг дууг дуултал тэр том цэнгэлдэх дүүрэн хүмүүс найгаж байсныг санадаг юм. Явж явж дуртай дууг нь олсон уу эсвэл үгүй бол тийм сайн дуулсан уу их л үнэлэгдсэн юм даа.
0 Сэтгэгдэл
2013.11.30
2013.11.30
2013.11.29
2013.11.29
2013.11.29
2013.11.29