УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Авто машиныг чинь яаж ч гоёж болно
Унаад явж болж л байвал автомашиныг чинь ямар ч төрхтэй, кабинтай болгож болох нь. Өөр машины кузов хийж болно, огт өөр хэлбэр дүрстэй болгож болно, харин байнга ийм байлгах уу, түр зуур ийм байлгах уу гэдэг бол өөр. Зориулалтыг нь өөрчилсөн автомашиныг хотын хөдөлгөөнд оруулахгүй гэдэг дүрэм аль улсад үйлчилдэг юм бол.

1. Энэ бол сургуулийн автобусыг өөрчилсөн нь энэ. Магадгүй цөөхөн хүүхэд явдаг тосгон, сууринд ашиглахад амар ч байж мэдэх.

2. Харин энэ бол Хэллоуны баярт зориулан урнаар сэтгэсэн зохиомж...Хурдалж л болохгүй байх л даа

3. Америкийн Өмнөд Каролинагийн нэгэн иргэн 1956 оны Cessna 310 онгоцны найман метр урт гадрыг ашиглан машинаа гоёсон нь энэ.

4. Zippo компанийг нэр алдарт гараад ирэхэд түүнийг үндэслэгч өөрийн Chrysler Saratoga машиныг өөрчлөн Zippomobile болгосон байна. Хаалга нь яг л асаагуур шиг харагдана даа.

5. Corvorado нэртэй энэ машин бол уг нь Cadillac Eldorado. Ийм нэг машиныг “Амьдар эсвэл үх” кинонд зориулан тоноглосон гэдэг. Тансаг л машин.

6. Асар том хөлний төрхтэй энэ машиныг бол ёстой хөдөлгөөнд оролцуулахгүй л дээ. Уналаа ч 10 мянган км яваад л хумсыг нь авч, гоо засал хийлгэх хэрэгтэй болно.

7. Уг нь харахад нэг их гойд сонин биш. Феникс мужийн Кирк Строн гэгч машиныхаа багтаамжийг нэмэх гэж сэдсэн зүйл.

8. Энэ бол японы гайхамшигт машин. Ачааны машиныг өнгө өнгийн гэрлэн чимэг солонгорсон будгаар чимэглэж. Бас болоогүй никель, зарим газарт нь алт оруулсан гэж байгаа. Тоть ч хараад атаархана даа.

9. Дугуйтай авс. Оросын машин ашигласан гэдэг. Яахав яг зориулалтын нь үед унаж болох боловч ихэнхдээ л зогсч байх биз дээ.

10. 6,2 литрийн багтаамжтай 638 морины хүчтэй мотор бүхий Bertone Mantide. Цагт 351 км км хурдалдаг энэ машин хоёр сая долларын үнэтэй.

11. Цагдаагийн машиныг ч дагууламгүй энэ сүртэй машиныг бол зөвхөн Хэллоунээр л унаж болно.

0 Сэтгэгдэл