УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Малчдыг дэмжих хөтөлбөр 900 иргэн хамрагджээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчдаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Малчдыг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 2013 оны байдлаар улсын хэмжээнд 18 аймгийн 90 сумын 450 малчин өрхийн 900 иргэн хамрагдаад ажлын байртай болсон гэнэ. Хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдсан өрхүүдэд нийтдээ тэмээ 11, адуу 26, үхэр 626, хонь 10716, ямаа 13310 худалдан авч өгсөн байна. Түүнчлэн улсын хэмжээнд 24689 толгой мал худалдан авч 1.85 сая төгрөг зарцуулжээ. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаа олгодог жижиг зээлд нийт 482 хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн хамрагдаад 1.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Хамрагдсан иргэдийн 65 хувь нь малчид байсан гэнэ.

Нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон асуудал хамардаг мал аж ахуйн салбараа ийнхүү бодлогоор дэмжих нь хэд хэдэн давуу талтай. Жишээ нь, малчин Дэрэнгийн аж ахуй эрхлэх ур чадвар нэмэгдэхийн сацуу орлого сайжирна. Мөн малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл зохион байгуулах нөхцөл үүсч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ эхрэгжүүлж, малчдаа урамшуулах зорилгоо ч хэрэгжүүлнэ гэж үзжээ. Уг хөтөлбөрт залуу малчин өрх, малчны ажил олгогч, гэр бүлээрээ мал аж ахуй эрхлэгч иргэд хамрагдах боломжтой. Гэвч тодорхой шаардлага хангах хэрэгтэй. Эдгээрт, тухайн малчин 40 хүртэлх насны хоёроос доошгүй гишүүнтэй өрх байх, бог малд шилжүүлснээр дор хаяж 50-150 толгой малтай, хашаа, хороо, саравч гэхчлэн тодорхой материаллаг баазтай, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ бичгээр гаргасан байх зэрэг энгийн шалгуур багтжээ.
Тэгвэл эдгээр малчид хөтөлбөрийн хүрээнд ямар ач холбогдол, давуу боломж эдлэх тухайд мэргэжилтнүүд дараахь тайлбарыг өгсөн юм. “Малчин хөтөлбөрт хамрагдаад мэргэжлийн буюу арга зүйн зөвлөгөө авч, аж ахуй эрхлэх сургалтад хамрагдах боломжтой. Жижиг зээл аваад хүүгийн нөхөн төлбөрөө ХЭДС-аас дэмжүүлж төлүүлэх, урамшуулал авч, бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдсан ч болно” гэв. Дэрэн гуайнх дээрх шаардлагыг биелүүлчихээд хөтөлбөрийн гишүүн болсны дараа санхүүгийн дэмжлэг, урамшуулал олгох хэсэгт хоёр жил хүртэл хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй таван сая төгрөгийн зээл авч болно. Хэрэв нөхөрлөл, хоршоо болчихсон байвал зээлийн хэмжээ 10 сая төгрөг хүртэл нэмэгдэх гэнэ. Харин залуу малчин өрхүүдээ малжуулах зорилгоор нэг удаа таван сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох аж. Санхүүгийн дэмжлэгээр олгож буй зээлийн хөрөнгийн 80 хувийг сайн үүлдрийн, өндөр ашиг шимтэй мал худалдаж авахад зарцуулах ёстой. Үлдсэн хэсгийг бизнес инкубацийн болон нийтийг хамарсан ажилд зарцуулж байгаа гэнэ.
Хөтөлбөрт хамрагдах боломжтой гуравдагч этгээд буюу малчны ажил олгогчийг санхүүгийн хувьд дэмжихдээ нэг сая хүртэл төгрөгийн зээл олгохоор заасан байна. Энэхүү дэмжлэг, урамшуулал олгохдоо малчны ажил олгогчид мөн л шаардлага тавьж буй. Жишээ нь, малгүй болон цөөн малтай иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар туслах малчнаар ажилуулсан, туслах малчиндаа сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлс олгосон байх хэрэгтэй. Үүнээс гадна бог малд шилжүүлсэнээр 15-аас доошгүй эм малаар малжуулж, туслах малчнаа аж ахуйд сургаж, малчны Нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хэмжээгээр төлсөн байх ёстой Харин Бизнес инкубацийн үйлчилгээ нь бизнесийн санаа олсон иргэнийг аж ахуй эрхлэх сургалтад хамруулж, төсөл боловсруулахад нь туслах,мэдээллээр хангах зорилготой ажээ.

0 Сэтгэгдэл