УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Леди Гага Версачег залуу нас руу нь хөтлөв

Заримдаа Леди Гага энгийн нэгэн бүсгүй байхыг хүсдэг бололтой.Гэхдээ мэдээж хэн нэгэн түүнд мөнгө төлбөл шүү. Тэр бусдын өмнө хэзээ ч энгийн нэгэн бүсгүй болон харагдахыг хүсдэггүй ч Донателла Версаче түүнд энэ боломжийг бүрдүүлж өгчээ. Учир нь Versace брэндийн шинэ нүүр царайгаар Леди Гагаг сонгоод буй аж. Дээдсийн тансаг зэрэглэлд хэмээх энэ брэндийг үндэслэгч Жанни Версаче үүнийг хэрхэн хүлээж авахыг мэдэх аргагүй ч түүний дүү Донателла харин их сэтгэл хангалуун байгаа гэнэ. “ Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг. Versace брэнд жинхэнэ үнэт эрдэнэ олсон. Түүний гоо үзэсгэлэнг бид жинхэнэ дур булаам эмэгтэй хүний хувцсаар л тодруулж чадна...” гэжээ.

Интернэт ертөнцөд аль хэдийнэ удахгүй загварын томоохон сэтгүүлүүдийн хуудсыг чимэх зургууд үзэгдэх болсон аж. Леди Гага үнэхээр өөрчлөгджээ. Энэ зургаас бид ихэмсэг, гоо үзэсгэлэнтэй урт шаргал үст бүсгүйг харж байна. Магадгүй Донателла Версаче 20 жилийн өмнө яг иймэрхүү харагдаж байсан биз.

Гэвч энгийн амьдралд Леди Гага өөрийнхөө стильд үнэнч гэдгээ илэрхийлнэ. Зураг авалтын өрөөнөөс гарсан л өнөөх өвөрмөц Леди Гагаг харах болно.

0 Сэтгэгдэл