УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Бекхэмийн гэр бүл 40 сая фунт Лондонд харш худалдан авлаа
Дэвид Бекхэм хөлбөмбөгөө, Виктория Бекхэм урлагаа гээд гол карьераа төгсгөсөн боловч дэлхийн хэмжээний энэ од гэр бүлд хурааж хуримтлуулсан ихээхэн хөрөнгө бий бололтой. Бекхэмийн гэр бүл Лондонд 40 сая фунтээр дөрвөн давхар тансаг харш худалдан авсан байна. Тэд Хертфордшир дахь Бекингэмийн ордноо 12 сая фунтээр худалдсаныхаа дараа энэ харшийг авчээ.
Бекхэмийн гэр бүл Лондон дахь байшингаа төгс тохижуулахын тулд нэмж таван сая фунтийг зарцуулахаас татгалзаагүй гэнэ. Энэ их мөнгөөр тэд өрөө бүрт дууны систем суулгаж байгаагийн зэрэгцээ ариун цэврийн өрөө бүртээ усны хамгаалалттай плазма зурагт тавьжээ.
Энэ байшин хатагтай Бекхэмд зориулсан нүүр будалт, загварын өрөөнөөс гадна сургалтын танхим, дасгал, массажны өрөө, бяцхан цэцэрлэг, газар доорхи гарааш гээд маш олон өрөөтэй аж.
Дэвид Бекхэм АНУ-ын ЛА Галакси багтай байгуулсан гэрээгээ дуусгаад эх орондоо ирсний дараа Лондонд түрээсийн байранд амьдарч байсан юм. Үүнээс өмнөх жилүүдэд тэрээр Испани, АНУ-д голчлон оршин сууж, Лондонд удаан хугацаагаар амьдраагүй учир гэр бүлдээ зориулсан орон сууцтай болж амжаагүй байсан юм. Одоо тэд гурван хүү, нэг охинтой, тэднийгээ Англид сургах сонирхолтой байгаа учир Лондонд төвхнөх байр сууцны хэрэгцээ гарчээ. Тэд үүнээс гадна АНУ-ын Калифорни, Дубай, Францад гэртэй юм.
Сонирхуулахад, спортын хамгийн чинээлэг оддын тоонд ордог Дэвид Бекхэм, эхнэртэйгээ хамт 190 сая фунтийн хөрөнгө хуримтлуулжээ.

Дэвид Бекхэм хөлбөмбөгөө, Виктория Бекхэм урлагаа гээд гол карьераа төгсгөсөн боловч дэлхийн хэмжээний энэ од гэр бүлд хурааж хуримтлуулсан ихээхэн хөрөнгө бий бололтой. Бекхэмийн гэр бүл Лондонд 40 сая фунтээр дөрвөн давхар тансаг харш худалдан авсан байна. Тэд Хертфордшир дахь Бекингэмийн ордноо 12 сая фунтээр худалдсаныхаа дараа энэ харшийг авчээ. Бекхэмийн гэр бүл Лондон дахь байшингаа төгс тохижуулахын тулд нэмж таван сая фунтийг зарцуулахаас татгалзаагүй гэнэ. Энэ их мөнгөөр тэд өрөө бүрт дууны систем суулгаж байгаагийн зэрэгцээ ариун цэврийн өрөө бүртээ усны хамгаалалттай плазма зурагт тавьжээ.
Энэ байшин хатагтай Бекхэмд зориулсан нүүр будалт, загварын өрөөнөөс гадна сургалтын танхим, дасгал, массажны өрөө, бяцхан цэцэрлэг, газар доорхи гарааш гээд маш олон өрөөтэй аж. Дэвид Бекхэм АНУ-ын ЛА Галакси багтай байгуулсан гэрээгээ дуусгаад эх орондоо ирсний дараа Лондонд түрээсийн байранд амьдарч байсан юм. Үүнээс өмнөх жилүүдэд тэрээр Испани, АНУ-д голчлон оршин сууж, Лондонд удаан хугацаагаар амьдраагүй учир гэр бүлдээ зориулсан орон сууцтай болж амжаагүй байсан юм. Одоо тэд гурван хүү, нэг охинтой, тэднийгээ Англид сургах сонирхолтой байгаа учир Лондонд төвхнөх байр сууцны хэрэгцээ гарчээ. Тэд үүнээс гадна АНУ-ын Калифорни, Дубай, Францад гэртэй юм.
Сонирхуулахад, спортын хамгийн чинээлэг оддын тоонд ордог Дэвид Бекхэм, эхнэртэйгээ хамт 190 сая фунтийн хөрөнгө хуримтлуулжээ.

0 Сэтгэгдэл
























