УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сочигийн өвлийн олимпын гол байгууламжууд

1. 12 мянган хүний суудалтай “Большой” нэртэй мөсөн ордонд өвлийн олимпын хоккейн тэмцээн болно. Энэ ордныг гаднаас нь харахад дуслах гэж байгаад хөлдчихсөн дусаал мөс шиг харагдана. Өдөртөө мөнгөлөг өнгөтэй харагдах энэ ордон шөнө нь өнгө өнгийн гэрлээр асч гялалзана.

2. Айсберг уулан дахь уулын цанын “Роза Хутор” зам дээр тамирчид 10 багц медалийн төлөө өрсөлдөнө. Нийт урт нь 20 км энэ замын төслийг олон улсын цанын холбооны замын стандартаар боловсруулсан.

3. “Айсберг” тайзан дээр өвлийн олимпын уран гулгалт, шорт-трейкийн тэмцээн болно. Энэ тайз 12 мянган хүний суудалтай.

4. “Оросын уул” хэмээх трамплины зам. Энэ бол барих өртөг нь анхныхаасаа бараг долоо дахин өсч, Ерөнхийлөгч Путинийг очиход дуулиан тарьсан ордон.

5. Биатлоны “Лаура” цогцолбор. Энэ бол 7,5 мянган үзэгч тэмцээнийг саадгүй үзэх боломжтой талбай. Нийтдээ 12 км цасан замтай, далайн түвшнээс 1400-1600 метрийн өдөрт байдаг зам.

6. Олимпын наадмын тэшүүрчид 8000 үзэгчийн өмнө “Адлер-Арена” ордонд өрсөлдөнө. Агааржуулалт, хөргүүрийн системийг тусгайд нь шийдсэн ордон.

7. “Мөсөн шоо” ордонд кёрлингийн тэмцээн болно. Энд дөрвөн тэмцээн нэгэн зэрэг явах боломжтой, гурван мянган хүний суудалтай.

8. Кавказын нурууны Фишт уулын нэрээр нэрлэсэн энэ цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын нээлт, хаалтын ёслол болно. 2857 метр өндөр, мөсөн оройт Фишт уулаар энэ цэнгэлдэх хүрээлэнг нэрлэжээ. Уран барималч нь уулын оройг мөнх цаст бодож, зургийг нь гаргасан гэдэг. 40 мянган хүний суудалтай энэ цэнгэлдэх хүрээлэн олон улсын хэмжээний хөл бөмбөгийн тэмцээнд явуулахад 45 мянган хүн үзэж болно гэнэ.

9. Сноуборд, фристайлын тэмцээн “Роза Хутор” ордонд болох юм байна. Энд ордонд олон орны тамирчид 20 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

10. Цанын зам.

0 Сэтгэгдэл