Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дэлхийн хамгийн залуу “хосууд” саллаа
Энэтхэгийн байтугай дэлхийн түүхэнд гэж тэмдэглэж болох хамгийн залуу хосууд салах өргөдөлдөө гарын үсэг зурахаар болжээ. Энэтхэгийн Уттар Прандеш мужийн Шравасти тосгоны иргэн 8 настай Фтима Мангре өөрийн нөхөр 14 настай Арджун Бакридигаас салахаар шийджээ. Хүүхдүүд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 4 жил болж байгаа гэнэ. Охины эцэг эх нь түүний 4 настай байхад албан ёсоор гэрлүүлсэн байна. Энэ үед түүний сүйт залуу нь ердөө 10 настай байсан учраас хүүхдүүд эцэг эхийнхээ гар дээр дөрвөн жилийн турш хүмүүжиж байсан гэнэ. Сүйт залуу 14 нас хүрч, эцэг эхтэйгээ хамт албан ёсоор ёсолж авсан эхнэртээ гэртээ аваачихаар иржээ. Гэвч Фатимагийн эцэг эх охиноо өгөхөөс татгалзсан төдийгүй сүй бэлгийг буцааж, салах өргөдөл бичиг баримтыг нь цэгцэлсэн тухайгаа дуулгажээ.
Охины эцгийн ярьснаар хүүхдээ 8 настай хадамд гаргана гэдэг дэндүү яарсан хэрэг. 8 настай охин нь өөрийн гэсэн амьдрал зохионо гэдэг байж боломгүй гэдгийг ухаарсан учраас ийм шийдвэр гаргасан гэжээ. Харин ээж нь миний охин жирийн л хүүхэд шиг хүүхэд насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрүүлээсэй гэж хүссэн гэжээ.
mmmmmmmmmm
Энэтхэгийн байтугай дэлхийн түүхэнд гэж тэмдэглэж болох хамгийн залуу хосууд салах өргөдөлдөө гарын үсэг зурахаар болжээ. Энэтхэгийн Уттар Прандеш мужийн Шравасти тосгоны иргэн 8 настай Фтима Мангре өөрийн нөхөр 14 настай Арджун Бакридигаас салахаар шийджээ. Хүүхдүүд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 4 жил болж байгаа гэнэ. Охины эцэг эх нь түүний 4 настай байхад албан ёсоор гэрлүүлсэн байна. Энэ үед түүний сүйт залуу нь ердөө 10 настай байсан учраас хүүхдүүд эцэг эхийнхээ гар дээр дөрвөн жилийн турш хүмүүжиж байсан гэнэ. Сүйт залуу 14 нас хүрч, эцэг эхтэйгээ хамт албан ёсоор ёсолж авсан эхнэртээ гэртээ аваачихаар иржээ. Гэвч Фатимагийн эцэг эх охиноо өгөхөөс татгалзсан төдийгүй сүй бэлгийг буцааж, салах өргөдөл бичиг баримтыг нь цэгцэлсэн тухайгаа дуулгажээ. Охины эцгийн ярьснаар хүүхдээ 8 настай хадамд гаргана гэдэг дэндүү яарсан хэрэг. 8 настай охин нь өөрийн гэсэн амьдрал зохионо гэдэг байж боломгүй гэдгийг ухаарсан учраас ийм шийдвэр гаргасан гэжээ. Харин ээж нь миний охин жирийн л хүүхэд шиг хүүхэд насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрүүлээсэй гэж хүссэн гэжээ.
0 Сэтгэгдэл
zochin
iim jaahan uriiig hurimluulj baidag ymr teneg etseg eh we ene haana ymar uls geheeree huil ene iim teneg baidag bainaa ene ulsiin eyrhiilegch ene usan tolgoi yumaa
2014.05.13
2013.11.25
























