УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ахиж төрөх хүсэл буюу өөрийгөө өөрчлөх мөрөөдөл
350 хагалгааны дараа загвар өмсөгч Алисия Дюваль өөрийгөө “ ахиж төрсөн” хүн гэж нэрлэхээс аргагүй болжээ. Учир нь гоо сайхны хагалгаанаас үүдэн хүн харахын аргагүй болсон царайгаа засуулах гэж ахиж эмчид хандахад нь эмч нар зарим ясыг нь ахиж хугалж, хамар, чихийг нь огтолж засахаас аргагүй гэсэн хариу өгч.
Алисия Дюваль гоо сайхны хагалгаа хийлгэх нэрээр өөрийнхөө нүүр царайгаар хэтэрхий тоглосноос инээх ч чадалгүй болсон гэнэ.

Үзэсгэлэнт загвар өмсөгч байсан бүсгүй ийн гоо сайхны хагалгааны золиос болж, бяцхан охиноо ч өсгөх чадалгүй болж. Түүнийг гоо сайхны ээлжит хагалгаандаа орж байхад өргөж авсан 17 настай охин нь дүүгээ харж гэртээ үлдсэн гэдэг.

“The Sun”-д тэрээр өөрийн гараар мөнгө төлөн байж хэрхэн амьдрал аз жаргалаа устгаснаа ярьжээ. Алисия хэрхэн 350 гаруй удаа өөртөө мэс хүргэсэн, ямар шарх зовлон амссан, 16 сарын өмнө төрсөн охиноо тэврээд инээж ч чадахгүй байсан гээд бүхнээ ярьсан байна. “Та өөрийгөө хүүхэд төрүүлчихээд инээж чадахгүй хэвтэж байна” гэж төсөөлөөд үз дээ. Ямар санагдаж байна” хэмээн сэтгүүлчээс асууж сууна.
Алисия өөрийнхөө охины хамт

Өнгөрсөн тавдугаар сард тэрээр өөрийн гадаад төрхөө өөрчлөхийн тулд сүүлийн удаа нүүрэндээ хагалгаа хийлгэсэн аж. Хагалгааны өмнө эмч нар түүний хоёр ч ясыг ахин хугалжээ. Мөн арьсыг нь хэвийн болгож татахын тулд чихийг нь зүсэхэд ч хүрсэн гэнэ. Мөн хамар хацарт нь суулгасан зарим зүйлийг нь авч хаяхын тулд ахиад л хамарт нь хагалгаа хйисэн аж.

Алисия ахиад хэзээ ч хагалгааны орон дээр гарахгүй гэж өөртөө андгайлж сууна. Тэрээр гоо сайхны хагалгаанд орохоор бэлтгэж байгаа олон мянган залууст сургамж болоосой гэсэндээ ийн хэвлэлд ярилцлага өгөхийн зөвшөөрчээ. Тэрээр 2008 оны загвар өмсөгч Кети Пайпер гэж өнөөдөр өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд үнэхээр хүнд байгаа гэдгээ яриад би гэдэг хүн өөрийгөө л ийм болгосон. Ойролцоогоор 2 сая ам.доллар гоо сайхны хагалгаанд зарцууллаа. Өнөөдөр би 34 настай. Залуу насныхаа дийлэнхийг ч үүнд л зарцуулж. Инээж чадахгүй, өөрөө хоолоо идэж чадахгүй байх ямар гэж санана. Залуу бүсгүй бүр гоо сайхны хагалгаа гэдэг чинь хамгийн хэрцгийлэл гэдгийг мэдрээсэй гэж хүсч байна гэв.
Алисия 2001онд

Алисия 17 настай байхдаа анх гоо сайхны хагалгаа хийлгэжээ. Тэрээр хацар, хамар, өгзөгтөө силикон суулгуулсан аж. Ингээд хамартаа цөөнгүй удаа мэс хүргэсэн төдийгүй зөвхөн хөхөө томруулах гэж 16 удаа хагалгаа хийлгэжээ. Сандал өмсөхөд сайхан харагдах гэж хөлийнхөө хуруунд ч мэс хүргэсэн гэнэ. Тэр 2008 онд Малибугийн эмнэлэгт хандан анх удаа гоо сайхны хагалгаагаар өөртөө суулгасан олон арван зүйлээсээ салахыг хүсч. “Тэнд 30 хоног хэвтэхдээ би үнэхээр тайвшрал мэдэрсэн” гэжээ. Гэвч тэрээр удалгүй ахиад хагалгааны ширээн дээр хэвтэх шийдвэр гаргасан аж. Алисия 20 настай байхдаа FF размерийн хөхөөрөө алдартай байсан гэнэ. Уг нь AA хэмжээтэй байсан ч хагалгааны дараа алдартай болсон учраас дараагийнх дараагийнх гэсээр барби хүүхэлдэй рүү улам дөхөхийг хүсэх тусам өөрийгөө хагалгааны туршилт болсоор байгааг мэдрэх сөхөө ч байгаагүй аж. “Хэдийгээр өнөөдөр намайг хүмүүс буруутгах байх л даа. Гэхдээ залуу бүсгүйчүүд минь миний алдааг бүү давтаасай гэсэндээ би ийн илэн далангуй ярилцаж байгаа юм. Өнөөдөр би өөрийгөө ямар инээдтэй амьтан байсныг дэндүү сайн мэдэрч байна” хэмээн ярьсан аж.

0 Сэтгэгдэл