УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Алдарт Жон Ленон долдугаар ангид байхдаа байнга анхааруулга авдаг байж
Их Британид маргааш болох дуудлага худалдаагаар Ливерпулийн алдарт Битлз хамтлагийг үндэслэгч Жон Леноны долдугаар ангид байх үед багшийн нь түүний талаар бичиж өгч байсан анхааруулга бүхий дэвтрийг худалдаалах гэж байна. Сургуульд засвар хийж байсан ажилчдын санамсаргүй олсон 1950-иад оны багшийн энэ журналд хожмын дэлхийн од, залуу Жон Леноныг сургууль дотор биеэ зохисгүй авч явдаг, сургуулийн дотоод дүрэм байнга зөрчин багш ажилтнуудтай зүй бус харьцдаг хэмээн бичсэн байна. Британийн сургуулиуд ийм хар тэмдэглэгээ хийж, хоёр дахиа бичүүлбэл эцэг эхийг нь сургууль дээр дуудан ирүүлдэг байсан байна. Харин алдарт Жон Ленон нэг удаа өдөрт гурван ч ийм анхааруулга авч байсан нь хуучны энэ журналд тэмдэглэгдэн үлджээ. 1955 оны арваннэгдүгээр сарын 25-нд гэхэд л хичээл дээр ярьсан хэмээн бичсэн бол 29-ний өдөр дараалаад хоёр анхааруулга авч, арванхоёрдугаар сарын 6-нд зэргэлдээ ширээний сурагчтай зодолдсон, хичээл дээр хашгирч, бас бохь зажилсан хэмээн бичсэн байгаа гэнэ.
Жон Ленон Куоррибенк сургуульд 1952 онд орж суралцаж байх хугацаандаа уран сайхны хичээлүүдэд илүү анхаарч авьяаслаг байсан ч ерөнхий эрдмийн хичээлүүдэд тааруухан байсан гэдэг.
Ливерпулийн алдарт дөрвөл Битлзийн хөгжимчин Жон Леноны амьдралын сонин баримт бүхий энэ журналыг TracksAuction танхимын онлайн дуудлага худалдааны маргаашийн худалдаагаар 6000 фунт стерлингээс эхлэн худалдах юм байна.
Их Британид маргааш болох дуудлага худалдаагаар Ливерпулийн алдарт Битлз хамтлагийг үндэслэгч Жон Леноны долдугаар ангид байх үед багшийн нь түүний талаар бичиж өгч байсан анхааруулга бүхий дэвтрийг худалдаалах гэж байна. Сургуульд засвар хийж байсан ажилчдын санамсаргүй олсон 1950-иад оны багшийн энэ журналд хожмын дэлхийн од, залуу Жон Леноныг сургууль дотор биеэ зохисгүй авч явдаг, сургуулийн дотоод дүрэм байнга зөрчин багш ажилтнуудтай зүй бус харьцдаг хэмээн бичсэн байна. Британийн сургуулиуд ийм хар тэмдэглэгээ хийж, хоёр дахиа бичүүлбэл эцэг эхийг нь сургууль дээр дуудан ирүүлдэг байсан байна. Харин алдарт Жон Ленон нэг удаа өдөрт гурван ч ийм анхааруулга авч байсан нь хуучны энэ журналд тэмдэглэгдэн үлджээ. 1955 оны арваннэгдүгээр сарын 25-нд гэхэд л хичээл дээр ярьсан хэмээн бичсэн бол 29-ний өдөр дараалаад хоёр анхааруулга авч, арванхоёрдугаар сарын 6-нд зэргэлдээ ширээний сурагчтай зодолдсон, хичээл дээр хашгирч, бас бохь зажилсан хэмээн бичсэн байгаа гэнэ. Жон Ленон Куоррибенк сургуульд 1952 онд орж суралцаж байх хугацаандаа уран сайхны хичээлүүдэд илүү анхаарч авьяаслаг байсан ч ерөнхий эрдмийн хичээлүүдэд тааруухан байсан гэдэг.
Ливерпулийн алдарт дөрвөл Битлзийн хөгжимчин Жон Леноны амьдралын сонин баримт бүхий энэ журналыг TracksAuction танхимын онлайн дуудлага худалдааны маргаашийн худалдаагаар 6000 фунт стерлингээс эхлэн худалдах юм байна.
0 Сэтгэгдэл
























