Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр / 2013.11.20 / үдээс өмнө хамтран хуралдаж Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолыг төслийг хэлэлцлээ.

Хоёр байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийх явцад хамтарсан байнгын хорооны тогтоол гарган УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулан ажлын хэсэг байгуулж ажилласан байна.

Ажлын хэсэг нийт 56 саналыг байнгын хорооны хуралдаанд хэлэлцэн санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн саналыг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар бэлтгэжээ.

УИХ-ын гишүүн, МАХН-МҮАН-ын Шударга ёс бүлгийн дарга Н.Батцэрэг Хилийн боомтын захиргаа нь хилийн бүсийн аюулгүй байдал болон салбарын олон байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зангидах чиг үүрэгтэй тул Монгол Улсын Шадар сайд Боомтын нэгдсэн захиргааг удирдана гэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал гаргасан ч байнгын хороодын гишүүдын олонхийн дэмжлэг авсангүй.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хилийн боомтын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Олон Улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гишүүд дэмжлээ.

Хуулийн төсөлд Боомтын нэгдсэн захиргаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын удирдлагад ажиллана гэсэн саналд гишүүд өөр байр суурьтай байлаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эсрэг байр сууртай Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь тамгын газар тиймээс ажлын албанд энэ асуудлыг хариуцуулах нь буруу гэж үзэж байлаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Боомт дээрх хилийн бүсийн аюулгүй байдал, хилийн дэглэм, хууль эрх зүйн болон гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын гээд ажлын уялдаа холбоо муу байгаа бодлогын хүрээнд давхардсан чиг үүргийн нэгдэх гээд болохгүй байна гэлээ.

Байнгын хороодын гишүүд хэлэлцсэний дараа хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан