УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
XX зууны хамгийн алдартай тэнэг эр
Gajiguud gedeg kinon deer gardag hun bnshd yanz buriin emgegtei torson humuusiin toglodog yavuuliin tsirk iin tuhai kino mash sonirholtoi
Хамгийн ухаантай сайхан сэтгэлтэй хүн байна шүү дээ
Гарчиг буруу байна. Бүр ТЭНЭГ гарчиг байна. Дээрх хүн тэнэг мангар биш, сэтгэцийн эмгэгтэй төрсөн хүн байна.
Can you (journalist) please try not to bully on poor man in the history! I bet he is smarter than you!!! God bless everyone.
ymar ***** garchigtai yum be hamgiin teneg er ch gj bh shig hoorhii stgen bodoh n taaruu bhad n yun ***** bgn
4 настай хүүхдийн сэтгэхүйтэй гэхээр ёстой л цайлган цагаахан хүн байж дээ, гоё түүх байна шүү.
Nud n az jargaltai haragdaj baina saihan energitei hun baisan baihaa
oddiin ovchin tusahgui jinhene od baijee.saihan tuuh bn
ene hvn yagaad teneg gej, huurhii bvh nasaa tsirked unguruusun bna shvv dee. harahad ch bas uruvdmuur tsaraitai yum.
Циркийн жүжигчин, кино жүжигчин Шлитц Сюртис 1901 онд Нью-Йоркид Саймон Мец нэртэй төржээ. Бусдаас өвөрмөц, хэтэрхий царай муутай гэмээр дүр төрх нь түүнийг циркийн жүжигчин болоход нөлөөлсөн нь тодорхой. Сүүлчийн Ацтек хүн нэртэйгээр түүнийг тухайн үеийн циркийн тоглолтын зарлалуудад тодорхойлсон байдаг. Саймоны эцэг эхийн талаар өнөөг хүртэл ямар ч мэдээлэл байдаггүй. Гэхдээ тэд хэтэрхий ядуу бас архичин байсан учраас хөөрхий хүүхдээ циркийнхэнд зарсан ч гэдэг. Шлитц өөрийн амьдралын бүхий л хугацааг циркийн урлагтай холбон дэлхийг тойрон тоглолт хийсэн байдаг билээ. Харамсалтай нь Шлитцийн ой ухааны төвшин нь ердөө дөрвөн настай хүүхдийнх хэвээр байсаар ертөнцийн мөнх бусыг үзсэн гэдэг. Өөрийгөө удирдахдаа тааруу, ухаан муутайг нь далимдуулан Шлитцид ихэвчлэн даашинз өмсгөдөг байж. Эрэмдэг бас тэнэг гэж тодорхойлж болох энэ эрийг “туузтай охин” хэмээн үзүүлбэрт нэрлэдэг байсан аж.

Шлитцийн хамгийн үнэнч найзууд нь, хамтрагчид нь мэдээж гудамжны циркийнх нь жүжигчид. Үс сахалтай, илүү эрхтэнтэй гээд эцэг эхдээ хүний биеийн согог нь гологдсон хүүхдүүдийн хувьд хоолоо олж идэх мөнгө нь болж байлаа. Тэнэмэл циркчдын амьдрал өнөөгийн циркийн жүжигчдийнх шиг сайхан байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ л бусдын хөгжөөнө гэдэг гологдсон хүмүүсийн хувьд харанхуй амьдралаа гийгүүлэх өчүүхэн гэрэл болж байж.

Хүү үзүүлбэр, тоглолт, кинонд оролцох тун дуртай байсан аж. 1932 онд хийгдсэн Тод Браунингийн кинонд тоглосноор Шлитц олны танил болсон ч гэдэг. 1933 онд түүнийг “ Хаягдсан сэтгэлийн арал” нэртэй аймгийн кинонд тоглуулж. Ийнхүү тэрээр өнгөрсөн зууны эхэн үеийн Америкийн бүхий л циркийн үзүүлбэрт оролцсон байдаг.

1936 онд сармагчин сургагч Жорж Сюртис түүний албан ёсны халамжлагч болсон байна. Сюртис өөрийн амьдралын хамгийн сүүлчийн өдөр буюу 1960 он хүртэл бяцхан хүүгээ халамжлан хажуунаасаа үл салгаж байсан гэдэг. Харамсалтай нь түүний үхлийн дараа Шлитцийг Лос-Анжелес хотын сэтгэцийн эмнэлэгт хүргэжээ.

Үргэлж циркийн манежинд байсан Шлитц эмнэлэгт ирээд жинхэнэ сэтгэл гутралд нэрвэгдэж эхэлсэн байна. Азаар тухайн үед эмнэлэгт акробатын жүжигчин Билл Анкс эмчлүүлж байсан бөгөөд хөөрхий Шлитцийг халамжлан хүмүүжүүлэхээр эмнэлгийнхэнтэй тохиролцож чаджээ. Ингээд Анкс болоод шоумэн Сэм нарын халамжинд ирсэн Шлитц ахиад циркийн манежинд гарч эхлэв.

Тэр зөвхөн циркийн манежинд л амьдарч байсан уу гэвэл үгүй. Лос Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд галуу хооллон зогсох бяцхан хүнийг харах гэж хүмүүс цөөнгүй цугладаг байлаа. Зөвхөн түүнд зориулсан хөгжилтэй үзүүлбэр циркийнхэн бэлтгэж, өдөр бүр бусдыг хөгжөөх гэж циркийнхээ манежинд нас дээр гарсан ч Шлитц гарсаар л. 1971 онд бяцхан эр уушигны өвчнөөр 70 насандаа энэ хорвоог орхисон юм. 2008 он хүртэл түүний бие махбодийг шинжлэх ухааны үзмэр болгон ашиглаж байлаа.

Шлитцийн үхлийн дараа тэрээр циркийн урлагийн нэгэн од хэмээн түүх болон үлдсэн билээ. Түүнийг дурсан бэлэг дурсгалын зүйл хийж, мөн олон тооны зураг ч зурагдсан байдаг.

0 Сэтгэгдэл
Сэлэм
Хамгийн алдартай тэнэг нь үүнийг оруулаад бас тохирсон нэр сонгосон нь байна даа
2014.09.15
2014.02.10
2014.02.09
2014.02.09
2014.02.09
2013.11.28
2013.11.21
2013.11.21
2013.11.21
2013.11.21